Хайлт хийх

СОЁЛЫН ДОВТОЛГОО №4: Олон нийтийн газар ялгадсаа гаргалгүй тэвчих нь

Амьсгалын замаар дамждаг өвчнүүд орчны бохирдлоос үүдэлтэй. Сая гаруй иргэн шүлс, нусаа хамаа замбараагүй хаяхаар бид их л бохир орчинд амьдардаг байх нь.

Шүлс таны амнаас гадагшилсан үедээ орчны бохирдлыг бий болгодог бол харин таны аман дотор байвал эрүүл мэндэд чинь хэрэгтэй. Шүлс нь хоол боловсруулахад оролцох, шүд цоорохоос сэргийлэх, амны хөндийг цэвэрлэх, ам хатаахгүй байх зэрэг олон сайн талтай. Тэр ч бүү хэл залуужуулдаг гэдэг.

Хэрвээ шүлсээ хаяж байгаа хүн байвал тэр нь эрүүл мэндийн наад захын боловсролгүй, соёлгүй бүдүүлэг хүн гэсэн үг юм.

Нусаа нийх, цэрээ хаях талаар ярихад ч хэцүү. Үнэндээ хүн бүр өглөө босоод нүүр гараа угаах явцдаа ам, хамрын хөндийгөө цэвэрлэдэг учиртай. Нусаа нийж, бүлээн усаар хамраа зайлна. Ингэснээр та цэвэрхэн байгаад зогсохгүй, ханиад томуугаар өвчлөх эрсдэлийг бууруулна. Харин гудманд цэрээ хаяж байгаа, нусаа нийж байгаа хүмүүс нь нүүр гараа дутуу угааж, ариун цэврээ сахиж чаддаггүй хүмүүс байх нь.

Шүлсээ хаяхгүй, нусаа нийхгүй явсаар байвал заншдаг. Харин энэ үйлдлийг байнга хийх нь давтан хийх зуршлыг бий болгодог тул аль болох ялгадсаа гудманд хаяхгүй байхыг хичээгээрэй.

Шүлс, нусаа гудманд хаяж болохгүй юм чинь бие засаж бүр ч болохгүй шүү дээ.

Нэгэнт та насанд хүрсэн хүн бол гэрээс гарахдаа /хаа нэг газраас гарахдаа/ идэж уух, бие дэх ялгадсаа гадагшлуулах асуудлаа зохицуулж сурах хэрэгтэй юм.

Мөн та амьтан тэжээдэг бол амьтнаа цэцэрлэгт хүрээлэнд салхилуулж болох ч ялгадсыг нь уутанд хийн зохих газар нь хаях ёстойг мартаж болохгүй. 

Эцэст нь, өөрийнхөө ялгадсыг ч зохицуулж чадахгүй хүн том хотод амьдрах нь тун бэрхшээлтэй.

Нус цэрээ хаана хаях боломжтэй вэ?

  • Нусны алчуур авч явах
  • Салфетка авч явах
  • Хогийн саванд хаях
  • Өөрт байгаа хаягдал цаас ашиглах

Танд өөр хаях газрын санаа байвал сэтгэгдлээр нэмэх боломжтой.

Хотын хүн танд амжилт хүсье.

Нийтэлсэн:

М.Жаргал

Gogo.mn сэтгүүлч

2019-03-15 13:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 773 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ