Хайлт хийх

ФОТО: "МОНГОЛ ОРОН МӨНХӨД оршиг" наадмын нээлтийн тоглолтоос

  2018-07-11
 
Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд 11:00 цагт.  Нээлт Төрийн их сүлд Есөн хөлт цагаан тугийг залах ёслолоор эхэлсэн юм. Дараа нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга наадамчин олондоо хандан үг хэлэв. 

Наадмын нээлтийн эхэнд арван хоёр жилийн тоолол, тухайн онд Монгол Улсад болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг, олон түмний туулж өнгөрүүлсэн түүхийг он цагийн дарааллаар өгүүллээ. 

Залуу хосууд, гэр бүлүүд мөнгөн гэрт орж, гал голомтоо бадраан, зоригт эрчүүд, хүүхдүүд нь эрийн гурван наадмаа эхлүүлж буйгаар үзүүлбэр үргэлжлэв. 

Мөн Монгол орны томоохон бүтээн байгуулалт, шинжлэх ухааны ололтуудыг харуулсан юм. Тухайлбал, төмөр зам, эрчим хүч цахилгаан станц, агаарын зам, соёл урлагийн театр, Гандан хийд , Хөвсгөл далайн “Сүхбаатар” хөлөг онгоц, МУИС, Оюутолгойн уурхай зэрэг ахиц дэвшил авчирсан шинэчлэлүүдийг дурдав. 

Түүнчлэн морин дээрх үзүүлбэр, хорин нэгэн овогтны онцлог, ялгаа “Монгол” хэмээх нэрэн дор нэгдэж буй үзүүлбэрүүд олны нүдийг баясгав. Нээлтийн төгсгөлд Онцгой байдлын алба, эрүүл мэндийн салбар, төмөр замчид, Teso корпорац, Мон Цемент компани, Төрийн банк, Голомт банк, хүүхдийн Найрамдал зуслан, Монголын үндэсний радио телевиз, Зохиомж болон МҮИС-ийн төлөөлөл хүндэтгэлийн жагсаалд нэгдэж, хурсан олонтой мэндчиллээ. 

Нээлтийн ёслолд Харанга, Хурд, Uvertura хамтлагууд, Никитон хамлагийн дуучин Б.Батчулуун, гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, дуучин С.Наран, С.Алтанцэцэг, жүжигчин Т.Бархүү, Драмын театрын хамт олон зэрэг мэргэжлийн болон уран бүтээлчид оролцлоо.

“Монгол орон мөнхөд оршиг” тоглолтын ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюсераар гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, ерөнхий зохион байгуулагчаар жүжигчин Б.Отгонбат, ерөнхий зураачаар н. Ганхуяг, ерөнхий менежерээр ардын жүжигчин П.Цэрэндагва, зохиолчоор н.Цогнэмэх, хөгжмийн ерөнхий найруулагч н.Отгонбаяр нар ажиллажээ.

Б.Мөнхбайгаль, гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс

2018-07-11 14:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ