Хайлт хийх

Арван жилийн дараа биелсэн мөрөөдөл буюу “Уран далавч” урлан

ГАРААНЫ БИЗНЕС 

Наадам, цагаан сар, хурим найр гэлтгүй Монголчууд үндэсний хувцас хэрэглэлээ өмсдөг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, угааж цэвэрлэхэд хялбар, үндэсний хэв маяг шингээсэн хувцас урлаж буй “Уран далавч” ХХК-ийг бид энэ удаагийн ГАРААНЫ БИЗНЕС буландаа онцолж байна.

Хүнтэй сууж, хүүхэд гаргаад, ээждээ тусалж оёдол, эсгүүр хийж сурснаас өөр энэ чиглэлээрээ мэргэжил эзэмшээгүй гэх Л.Гэрэлт-Од “Уран далавч” ХХК-ийг байгуулан өдгөө өөрийн гэсэн урлантай, хоёр бүсгүйг ажлын байраар хангаж, өөрийнхөө сурсан, мэдсэн зүйлсээ тэдэнтэй хуваалцаж байна.

Өмсөхөд биед эвтэйхэн, цэвэрлэхэд амар дээлний захтай олон төрлийн бэлэн хувцсыг хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгохыг хүсдэг Л.Гэрэлт-Одтой бизнес эхэлсэн түүх, хэрхэн яаж шат бүрээр ахисан хийгээд цаашдынх нь зорилгын талаар ярилцлаа.

-”Уран далавч” их содон нэр байна.
-Би компанийнхаа нэрийг арван жилийн өмнө бодож олсон юм. Юм оёнгоо хуруугаа оролдож байгаад л “Уран далавч”, “Уран далавч” гээд л ороод ирсэн. Яагаад ийм нэр орж ирснийг ч сайн мэддэггүй юм. Магадгүй үргэлж дээшээ тэмүүлж байх уран гар гэсэн утгыг л илтгэсэн болов уу. Далавч чинь шувууны л гар шүү дээ. Хэрэв компани байгуулбал яг энэ л нэрийг өгнө гэж тухайн үед бодож байлаа.

Тэдэн төгрөгтэй болчуул яг ийм хийчихмээр байна гэж их ярина. Ам л хөдлөөд байхаас гар хөдөлдөггүй байсан юм билээ

Нэг л мэдэхэд арван жил өнгөрчихсөн байсан. 2016 ондоо багтааж компаниа байгуулна гээд л 100 айл дээр байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн газар очлоо. Нэрээ хэлтэл ёстой байхгүй нэр байна л гэж байна. 500 төгрөг төлөөд хадгалдаг гэхээр нь хадгалуулчихсан. Хоёр сарын дараа очтол хадгалах хугацаа нь долоо хоног байдаг гэнэ ээ. Тэгсэн харин нөгөө нэр маань байж л байдаг юм даа. Тэгээд л за ёстой энэ миний л нэр юм байна, би хийх ёстой юм байна гээд компаниа байгуулсан.

-Нэрээ бодож олсноос хойш арван жилийн дараа компаниа байгуулсан гэж байна. Энэ хугацаанд юу хийж байв?
-Нэрээ бодож олоод юу ч хийж эхлээгүй. За тэдэн төгрөгтэй болчуул яг ийм хийчихмээр байна гэж их ярина. Ам л хөдлөөд байхаас гар хөдөлдөггүй байсан юм билээ. Ингээд л сая төгрөг зээлж, үзэсгэлэн худалдаанд орсон. Түүнийгээ ахиулаад жижиг дундын зээл таван саяыг аваад оёдлын машинаа шинэчлээд л... Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд сурч маш олон зүйлийг мэдэж авсан гээд бага боловч ахисаар л байна. Одоо бодоход тэдэн төгрөг байсан бол гэж бодож байхынхаа оронд эхэлж байхгүй яасан юм бол гэж боддог.

-Хэзээнээс эхэлж Монгол хувцас оёж эхэлсэн юм бэ. Бас анхны үзэсгэлэн худалдаанд хэрхэн оролцож байв?
-Миний хувьд сургуульд сурч мэргэшсэн зүйл байхгүй. Хүнтэй суугаад хүүхэд гаргаад л ойр зуурын л ажил хийсээр байсан юм. 2007 онд анх ээж дээрээ дагалдангаар ажиллаж эхэлсэн. Ээж маань олны нэрлэж заншсанаар Урт цагаанд оёдлын газартай. Ээждээ туслаад нэлээн хугацаанд ажилласны дараа оёдлын талаар бага зэрэг ойлголттой болж, өөрөө загвар гаргаж хувцас урладаг болсон.

Ингээд 2013 оноос бие даан хувцас хийж, үзэсгэлэн худалдаанд оролцон, бүтээгдэхүүнээ танилцуулж эхэлсэн.

Тухайн үед сая төгрөг хүнээс зээлээд урагшаа явж материал аваад хос дээл хийгээд үзэсгэлэнд оролцсон. Үзэсгэлэнд оролцож бүтээлээ үзүүлж, холбоо барих дугаараа өгөх чинь их ашигтай. Хүмүүс нүдээр үзсэн болохоор эргэж холбогдоод захиална, худалдан авсан хүмүүс нь дахиад захиалга өгнө. Анхны үзэсгэлэнд орсны дараа хүмүүс урмын үгс хэлж, дахин захиалга өгөөд л би ч урамшаад л наадмыг тэсэн ядан хүлээсэн. Ингээд л наадам, цагаан сар гэж ээлжилсээр тасралтгүй үзэсгэлэнд оролцдог байсан. Сүүлд Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв-д суралцсанаар бас л үзэсгэлэн худалдаа алгасахгүй болсон. Төвөөс маань үзэсгэлэн худалдаанд үнэ төлбөргүй оролцуулдаг юм.

-Өөрийн гэсэн урлантай болоод удаагүй байгаа гэж байсан. Урлантай болсон ажлын бүтээмж илүү нэмэгдэж байна уу?
-Тийм ээ. Анх эхэлж байх үед тав дахь хүүхэд маань төрсөн байсан юм. Хүүхдээ харангаа ганц нэг хүний захиалга авдаг байсан. Нөхөртөө надаа ажлын байр хийгээд өг гэж гуйсаар 2.5х3.5 харьцаатай жижигхэн амбаар хашаандаа бариулж авсан. Хоёр бага маань жоохон учраас өдөрт нь хүүхдээ хараад, унтангуут нь ажлаа амжуулдаг байсан. Чи л оёж байвал хаана ч оёсон яах вэ, гэрт чинь яваад очъё гэсэн хүмүүс байдаг байсан учраас хийсээр л байсан. Амбаартаа нэг оёдол, нэг хэрээс, нэг шүүгээ, индүүний ширээ, зуухтай л байлаа. Гурван томыгоо хичээлээс ирэх хүртэл нь хүүхдээ хараад л ирэнгүүт нь ажлын байрандаа ажлаа хийнэ. Орой хоол ундаа хийчихээд л дахиад л ажилдаа орно. Хүүхдүүд унтсаны дараа ёстой нэг бүтэн цагаар ажилдаа орно шүү дээ. Тэр нь ихэвчлэн 23 цагаас хойш. Үүр цайтал ч ажиллах үе гарна.

Өнгөрсөн жилээс бага маань хоёр нас хүрч цэцэрлэгт явдаг болсон учраас ажлын байраа “тусад нь гаргасан”. Одоо харин ажлын байр тусдаа болсных 22 цаг гэхэд тарж чадаж байгаа шүү.

Өмнө нь ганцаараа хийдэг байсан бол одоо үндсэн хоёр ажилтантай. Үндсэн бусаар манай гэрийнхэн бүгд л “дайрна” даа. Манай төрсөн дүү нар ирж тусална. Хоёр охин маань шилбэ хадна, гоёл чимэглэл хийнэ. Наадам болох гэж байгаа учраас худалдан авсан дээлэндээ бэлэг болгож өгье гээд охин маань толгойн гоёлууд өнгө өнгөөр нь хийж өгсөн. 

Нөхөр маань ажлынхаа хажуугаар шилбэ зангидна, бүс сүлжинэ, хааяа бүр оёдолд хүртэл тусална.

Нөхөр маань их гарын дүйтэй. Юухан хийхэн хийчихнэ. Шинэ ажлын байртай болоод л ийм юмтай болмоор байна гээд л нөхөртөө хэлнэ. За л гэнэ. Худалдан авагчиддаа зориулж энэ буйданг хийсэн юм. Хаан банкинд дугаарлаж суугаад яг л ийм юмтай болмоор байна гэсэн нөхөр рамыг нь зангидаж, эх биеийг нь хийгээд би бүрээсийг нь оёсон. Хувцасны шүүгээ, эсгүүрийн ширээ, индүүний тавцан гээд бүгдийг нь манай хүн хийж өгсөн юм. Том жижиггүй л хамтдаа зүтгэнэ дээ.

Шинэ ажлын байртай болж, өнөөдрийг хүртэл яваа маань Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй салшгүй холбоотой. Гурван ч удаа энэ төвийн дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт хамрагдах оролдлого хийж, өнгөрсөн арваннэгдүгээр сард тэнцэж орсон.

-Яагаад гурван удаа оролдлого хийсэн гэж?
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийг анх нээгдэж байхад нь зурагтаар харсан юм. Хүүхдээ хараад умгар өрөөнд бага сагахан юм хийдэг над шиг хүмүүс ч энд тэнцэхгүй байхдаа л гэж бодож байлаа. Тэгсэн харин ээжийн шавь нь сургалтад сууж байгаа, үнэхээр хэрэгтэй газар очоод үз гэдэг юм байна. Ингээд л анх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв дээр очиж байлаа. Ээж, дүү, бид гурав гурвуулаа очсон. Миний хувьд анхнаасаа л энд сурна, бизнесээ эхлүүлнэ гэж очсон. Эхний удаа буюу өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард эхэлсэн инкубаторт төслөө өгөх гэсэн компьютер ашиглаж мэддэггүй. Гараар төслөө биччихсэн байдаг. Түүнийгээ компьютерт шивж чадаагүй учраас дахиад хоёр байгаа юм байна гээд өнжчихсөн. Ингээд төслөө компьютер дээр бичиж янзалж сураад наймдугаар сарынхд нь материалаа өгсөн. Өндөр оноо авсан ч хараахан орж чадсангүй. Шантрахгүй шүү гээд л компьютерын чадвараа нэмэгдүүлээд төслөө Power Point-ийн танилцуулга болгон бэлдэж танилцуулаад тэнцсэн. Ингээд дөрвөн сарын хугацаанд ментор, багш нараасаа маш олон талын мэдлэг, мэдээлэл авч, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх арга барилаа олж авсан.

Өнгөрсөн жилийн өдийд чинь умгар өрөөндөө сэнсээ тавиад, хамаг хөлсөө гоожуулаад л юмаа хийдэг байсан. Жилийн дараа маш их өөрчлөлт гарсан байна. Дараа жил гэхэд мөн л нэг шат ахисан байна гэж бодож байна

Хичээл заадаг багш бүрийн маань үг надад үнэ цэнтэй байсан. Бизнес гэж юу юм, түүнийг яаж хөгжүүлэх юм, хэрэглэгчээ хэрхэн татах юм гээд л маш олон зүйлийг багш нар маань заасан. Хамгийн гол нь мөнгөө яаж зарцуулах уу, хамгийн хэрэгтэй зүйлээ дараалалд хэрхэн оруулах гэдгийг үнэхээр сайн ойлгосон. Би өмнө нь олон санаа гаргаад л эсгэж орхиод л бүгдийг нь зэрэг хийчих гээд л үзээд байдаг байсан. Гэтэл биш байсан юм билээ. Хамгийн чухал хамгийн яаралтайгаа л эхэлж хийх ёстой. Бүгдийг нь дэс дараалуулж байгаад хамгийн чухлаа хийнэ. Мөнгө ч бас адилхан. Санхүүгийн сахилга баттай байж, чухал, чухал биш ээ ялгахгүй бол ашигтай ажиллаж байна уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй болно. Дээр нь баг маш чухал. Хүмүүсээ зөв сонгож, тэднийгээ удаан ажиллах уур амьсгал бүрдүүлэх нь чухал гээд тоочоод барахгүй олон зүйлийг ойлгож авсан шүү дээ. Сурсан бүхэн маань одоо өдөр тутамд хэрэг болж байна.

Төвөөс маань төгссөний дараа таван сая төгрөгийн тоног төхөөрөмж, сургалтын дэмжлэг үзүүлдэг юм. Бид түүгээр нь бар код, уурын индүү, хэрээс, оёдол гээд 7-8 төрлийн тоног төхөөрөмж авсан. Бас англи хэл, нягтлангийн сургалтад суусан.

Гэртээ л юм оёдог байсан хэдий ч компьютер дээр нойл, англи хэл бас нойл байсан. Гэтэл бизнес эрхлээд явж байгаа хүнд чинь олон чадвар хэрэг болдог юм байна. Тэгэхээр англи хэл суръя гэж бодсон. Харин нягтлангийн сургалтад сууж байгаа нь данс тооцооноос эхлээд хэрэг болно гэж бодсон. Ганцаараа биш ажилтантай болсон, татвар төлөгч болж байна гээд энэ талын мэдлэг их хэрэг болох юм.

Бид өдөр тутмын хувцас хийж байгаа учраас бар код авч, дэлгүүрүүдээр худалдаалах зорилготой байгаа юм. Гэвч ажил бас амжихгүй л байна. Хүн гоё зорилготой болж түүнийхээ төлөө зүтгээд явахаар хоногийн 24 цаг ч багадах юм. Охин маань сая амралтын өдрөөр “Хөөх ээжийн царайг өнөөдөр л харж байна” гэж байх вэ дээ. Өнгөрсөн жилийн өдийд чинь умгар өрөөндөө сэнсээ тавиад, хамаг хөлсөө гоожуулаад л юмаа хийдэг байсан. Жилийн дараа маш их өөрчлөлт гарсан байна. Дараа жил гэхэд мөн л нэг шат ахисан байна гэж бодож байна. Гэртээ суугаад л бодоод байвал маш олон бэрхшээл бий болчихно. Харин хийж байхад тэднийг давсаар л байх болно.

-Хувцас захиалга дээр ажилладаг байсан гэлээ. Олон төрлийн хувцас дундаас чухам яагаад монгол хувцас гэж?
-Би монгол дээл, монгол дээлний захтай хувцас ер нь өмсөх их дургүй байсан юм. Их давчуу санагдаад хэцүү байдаг байсан. Оёхдоо ч бас төдийлэн дуртай биш. Ажиллагаа ихтэй нарийн шүү дээ. Тэгсэн захиалга өгсөн хүмүүс маань дээлээ авахдаа их урам өгнө. Чамбай оёсон байна гээд л дахиад захиалга өгнө. Манай монгол дээлийн зах хүнийг ёстой гоё харагдуулдаг гээд л их ам сайтай. Тэгээд л хүмүүсийн энэ үгс их урам болж, өдөр тутамд өмсдөг, угааж цэвэрлэхэд амар, уламжлалаа шингээсэн хувцас оёж болох юм байна гээд л яг энэ чиглэлээр эхэлж байлаа. Өдөр тутамд өмсөхөөр оёсон даашинзаа өөрөө өмсдөг боллоо. Өөрөө өмсөөд ирэхээр энэ нь ийм байвал илүү зүгээр юм байна гээд л сайжруулж эхэлсэн.

Миний гол зорилго биед эвтэйхэн, өөрсдөө угааж, цэвэрлэдэг өдөр тутмын монгол хувцас хийж, олон хүнийг түүгээрээ гоёхыг хүсдэг.

-Загваруудаа бүгдийг нь та гаргадаг юм уу?
-Мэргэжил мэдлэг дутмаг ч өөрөө дурлaж хийдэг болохоор хэрэндээ л шинэ загвар гаргана шүү дээ. Гадуур явсан ч, дэлгүүр хэссэн ч шөнө унтаж байхдаа хүртэл шинэ санаа гаргана. Дүү маань мэргэжлийн загвар зохион бүтээгч. Надад зөвлөгөө өгнө, тусална. Гэхдээ би материал сонголт загвараас илүү чухал гэж боддог. Угаахад агшиж, сунаад байдаггүй эдэлгээ даадаг материал сонгох гэж их хичээдэг.

-Ганцаараа ажиллаж байсан үе болоод компани байгуулаад ажилтантай болсны ялгаа нь юу байна вэ?
-Хариуцлага өндөртэй болно. Ганцаараа ажиллаж байхдаа за өнөөдөр жоохон унтаж байгаад явъя гэх үе байдаг л байлаа. Одоо бол хүмүүс ажиллуулж байгаа хүн ядаж цагаасаа өмнө ирнэ шүү дээ. Компани болсноор илүү албан ёсны, ажлын талаас ч олон давуу талтай. Тендерт орох, эсвэл олон тооны захиалга авахад хүртэл дэмтэй. Дээр нь хүмүүс ажиллуулаад нийгмийн даатгал төлж байна, татвар ч төлнө гээд олон ялгаа бий л дээ.

Хүүхдээ хараад л ажлаа хийдэг байхад хүмүүс нэг юм бариад л ороод ирнэ. Энийг оёод өгөөч, ингээд өгөөч гээд л орж ирнэ. Гэрт сууж ажиллахаар чинь ажил хийж байгаа харагддаггүй юм байна лээ шд. Хүүгээ хоёр сартайгаас нь эхлээд л үзэсгэлэнд гарах бэлтгэл хийж байлаа. Хүүгээ нэг үнсээд л ажлаа хийдэг байсан. Хүүхдээ гаргаад гэртээ сууж байхдаа цаг хугацааг нэг их анзаардаггүй. Нэг мэдэхэд л хүүхэд гурван нас хүрчихсэн байгаа юм чинь. Би гурван жилийн хугацаанд юу хийлээ гэж боддог юм билээ. Харин дуртай зүйлээ бага, багаар хийгээд л байвал улам л хөгжөөд улам л илүү зүйлсийг мэддэг болдог.

-Үнийн талаар мэдээлэл өгөхгүй юу? 
-Цамц 60-130 мянга, даашинз 140-250 мянган төгрөгний хооронд байдаг. Загвараасаа шалтгаалаад үнэ нь өөр. Дунджаар л иймэрхүү үнэтэй.

-Ойрын хугацааны төлөвлөгөө юу байна?
-Одоогийн байдлаар бид цамц, дээл, даашинз зэргийг олон загвараар гаргаж байна. Харин наадам өнгөрөөгөөд хавар, намрын хувцас хийхээр төлөвлөж байна. Өөрсдийн хийж буй бүтээгдэхүүнээ илүү олон хүнд таниулж, байнгын үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэх хүсэлтэй байна. Биднийг л гээд зориод ирдэг үйлчлүүлэгчидтэй болохын тулд бид л улам илүү сайн хийх ёстой. Тиймээс өөрийгөө, ажилчдаа хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар л төлөвлөж байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.

Та "Уран далавч" урлангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2018-07-07 10:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

      Холбоотой мэдээллүүд
      • Шинэ мэдээ

      • Их уншсан

      • Их сэтгэгдэлтэй

      Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

      Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

      Санал хүсэлт илгээх

      Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
      Танд баярлалаа.

      0%
        Товч унших

      Дараагийн мэдээ