Хайлт хийх

ОУ-ын хэвлэл мэдээллийнхэн тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, технологи, хэвлэлийн эрх чөлөөний талаар ярилцлаа

Германы Дойче Вэллэ агентлагаас зохион байгуулдаг олон улсын хэвлэл мэдээллийн форум зургаадугаар сарын 11-13-ны өдрүүдэд Германы Бонн хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн форумаар дэлхий нийтийн тэгш бус байдал сэдвийн дор салбар хоорондын өвөрмөц хандлага, байр суурийг тодорхойлон хэлэлцсэн юм.     

Олон улсын хэвлэл мэдээллийн форумд сэтгүүл зүй, дижитал хэвлэл мэдээлэл, улс төр, бизнес, иргэний нийгэм, академийн нөлөө бүхий хүмүүс, шийдвэр гаргагчид цугларч санал бодлоо солилцлоо.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэгш бус байдлын нөлөө, түүний цар хүрээний тухай ойлголтыг нэмэгдүүлж чадах уу? Технологи үүнийг яаж тэнцвэржүүлэн, ямар арга хэмжээ авч чадах вэ? Технологийн хүчин чадал чухам юу вэ гэсэн асуултад форумд оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм. Цаашлаад олон улсын сэтгүүл зүйн асуудлууд, сошиал медиа, хэвлэлийн эрх чөлөө, технологи, сэтгүүл зүйн олон улсын чиг хандлага, интернэт, дижитал тэгш бус байдал зэрэг асуудлуудаар туршлага хуваалцжээ. 

Танзани- Танзанийн хэвлэлийн байгууллагын дотоод албаны захирал Фаустамасофо

Танзанийн нийт сэтгүүлчдийн ойролцоогоор 30 хувь нь эмэгтэй. Эмэгтэй сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэж байхад тулгардаг хамгийн том асуудал ажлын байрны бэлгийн дарамт юм. Менежментийн удирдлага нь эрэгтэй хүн байх тохиолдолд сэтгүүл зүйн салбарт албан тушаалаа ахиулахын тулд бэлгийн дарамтанд орох тохиолдол гардаг. Танзанид эмэгтэй сэтгүүлчид редакц, удирдлагын түвшинд цөөхөн байдаг. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн цалингийн ялгааны хувьд олон хүн энэ асуудалтай тулгардаг ч нарийн, тодорхой судалгаа шинжилгээ байхгүй.

Нигери- Нигерит хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэй сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэж байхад хүйсээр ялгаварлан гадуурхах, ажлын байрны бэлгийн дарамт байдаггүй. Харин ч өөрсдийгөө сорих боломжийг олгодог.

Хэрвээ тухайн хүн зохих хэмжээний ур чадвартай бол эрчүүдтэй адил тэгш эрхийг эдэлдэг. Эмэгтэйчүүдийн хамгийн их тулгардаг асуудал нь гэр бүл зохиосны дараа ажил амьдралаа зохицуулах юм. Хүмүүсийн туршлага, мэдлэг чадвараас шалтгаалан улсын хэмжээнд цалинг тогтоож өгдөг тул эрэгтэй, эмэгтэй адил албан тушаал эрхэлдэг хүмүүсийн хооронд цалингийн ялгаа байхгүй.                    

Монгол- Өмнөговь аймгийн Алтан говь телевизийн сэтгүүлч, редактор Н.Энхцэцэг

Ямар нэгэн даргад мэдээ таалагдаагүй тохиолдолд дуудаж хариуцлага тооцох хандлага гардаг. Хөдөө орон нутагт бүгд бие биеэ таньдаг тул ажлын байрны бэлгийн дарамт байдаггүй. Хүмүүсийн ажилласан жилээс хамааран цалингийн ялгаа гардаг ч адил албан тушаалтай эрэгтэй эмэгтэй мэргэжилтнүүдийн хооронд цалингийн ялгаа байхгүй.  

Олон улсын мэдээллийн форумын шууд бичлэгээс хүргэж байна.

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2018-06-16 12:06 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ