Хайлт хийх

Б.Мөнгөнсар: Эсгий номныхоо хуудас бүрийг хүүхдэд өгөөжтэй байхаар бодолцож хийдэг

ГАРААНЫ БИЗНЕС 

Сэтгэн бодох чадвар, гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх, үдээс үдэх, товчоо товчлох, сүлжиж сурах дадлыг олгодог, тоо бодох, өнгө ялгах, үсгээ таних зэрэг тоглож байхад нь л хөгжих боломжийг олгодог олон талын ач холбогдолтой номыг урладаг байна.

Сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудад зориулан эсгий ном урладаг “Ямх охин” брэндийн үүсгэн байгуулагч Б.Мөнгөнсарыг “Гарааны бизнес” булангийнхаа энэ удаагийн дугаарт урилаа.

Тэрбээр 1-6 насны хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар, гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх, үдээс үдэх, товчоо товчлох, сүлжиж сурах дадлыг олгодог, тоо бодох, өнгө ялгах, үсгээ таних зэрэг тоглож байхад нь л хөгжих боломжийг олгодог олон талын ач холбогдолтой номыг урладаг байна.

Номоос гадна зургийн жааз, хүүхдийнхээ төрсөн өдрийн баярт зориулан өлгөж болохуйц нэрний үсгээр хийсэн ханын чимэглэл, номын хавчуурга /үсний гоёл болгон ашиглах боломжтой/ зэргийг захиалгаар хийдэг ажээ.

Б.Мөнгөнсар МУИС-ийг хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн бөгөөд хүүхэдтэй ажиллаж сурсан учир энэ нь түүнд номынхоо агуулгыг илүү боловсронгуй болгож, танин мэдэхүйн ач холбогдолтой бүтээл хийхэд нэмэр болдог байна.

Тэрбээр охиноо найман сартай байхад нь номтой нөхөрлүүлэхээр даавуугаар анх ном хийж өгсөн нь өнөөдрийн бизнесийнх нь эхлэл болжээ.  Даавуугаар хийх нь ажиллагаа ихтэй байсан тул урлалын эсгий ашиглах болсон байна.

Номын хуудас бүрийг анхнаас нь маш сайн бодолцож, үр өгөөжтэй болгохыг зорьдог байна.

Гарын жижиг булчин хөгжүүлэх, дадал олгох зориулалттай ном. Гарын жижиг булчинг хөгжүүлснээр хүүхдийг зөв бичихэд нөлөөлдөг байна. 

Цахилгаантай цохтой энэ хуудас хүүхдийг хариуцлагатай болгоход сургах аж. Учир нь дотроос нь цохны зургаан бяцхан зулзага гарч ирэх бөгөөд цох болгон өөрийн гэсэн тоо бүхий толботой. Өөрөөр хэлбэл зургаан өөр бяцхан цохыг хүүхэд тоолж, дараалалд оруулж, нэг нь дутчихвал хүүхэд хайгаад бүрэн болгохыг хичээдэг байна. Цахилгаандаагүй учраас алга болчихдог гэдгийг ойлгуулахын тулд ингэж хийсэн гэж Б.Мөнгөнсар ярьж байлаа.

Харин энэ хэсэгт өнгө өнгийн цэцэгс харагдаж байгаа боловч цэцгийг товчноос салгаж авч болох тул хүүхэд энэ үйлдлийг давтаж хийснээр товч товчилж сурах ач холбогдолтой гэнэ. Номын деталь болгон хуудсаасаа салдаг байна. Мөн кноптой хэсэгт хүүхэд кноп дарж сурдаг.

Дүрс тааруулах хэсэгт дүрсийг таньж ялгаж сурахаас гадна өнгөний мэдлэгтэй болно. Харин хажуугийн хуудаст байгаа мэлхийг цохоор хооллох хэсэгт эцэг эхчүүд хүүхдэдээ цохыг орооцолдуулаад өгөх ёстой гэнэ.  Хүүхэд орооцолдсоныг гаргахын тулд сууж сурахаас гадна зүүн баруун тархи нь зэрэг ажиллах ач холбогдолтой.

Алимтай модтой хэсэг өгүүлбэртэй бодлогын суурь болдог байна.  Жишээ нь шар сагсанд хоёр ширхэг алим, модон дээр гурван алим байна, нийтдээ хэдэн алим болох вэ гэх мэт бодлогуудыг бодож сурдаг байна. Харин хажуугийн хуудсанд байгаа Рапунзелийн урт үсийг хүүхэд сүлжиж сурна.

Цагаан толгойн 35 үсгийг төрлөөр нь ангилж өнгөөр ялгажээ

Тэрбээр “Хүүхдэд мэдлэг олгох нь миний гол зорилго. Бүтээгдэхүүн маань гар ажиллагаа ихтэй.  Хүүхдэд зориулж хийдэг учраас санаандгүй хийсэн нэг ч зүйл байхгүй. Хүмүүс дуурайгаад хийхээр цаад үндсэн утгыг нь олж хардаггүй юм.

Жишээ нь, Цагаан толгойн 35 үсгээ цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн болон нэгдүгээр ангийн хүүхдүүдэд зориулан өнгөөр ялган хийдэг. Өнгөөр ялгахдаа эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгч, эгшиг долоон үсгээ тус бүрт нь өнгөөр ялган хийж байна. Ингэснээр хүүхэд эгшигт гийгүүлэгч нь шар өнгөтэй байдаг гэхчлэн амархан тогтоодог” гэлээ.

Мөн номын нүүрэнд нэрийг нь бичээд өгдөг тул хүүхэд номдоо гамтай хандаж, хайрладаг байна.

Хүүхэд болгон өөрийн гэсэн онцлогтой учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогт тааруулсан ном хийлгэх захиалга өгдөг байна. Мөн номын нүүрэнд нэрийг нь бичээд өгдөг тул хүүхэд номдоо гамтай хандаж, хайрладаг байна.

Мэдээж эрүүл ахуйн шаардлага, тоглоомд тавигдах стандартыг хангасан, элдэв хор нөлөөгүй, харшил өгдөггүй материалаар хийх ёстой. Тиймээс Б.Мөнгөнсар материалаа Мэргэжлийн хяналтын газрын хяналт шинжилгээнд орсон дэлгүүрээс авдаг байна.  

Урлалын эсгий нь зөөлөн, хатуу, нимгэн зузаан зэрэг төрөл бүрийн шинж чанартай байхаас гадна өнгөний сонголттой тул өөрийн урам сэтгэмжээр ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ажээ.

Зөөлөн эсгий нь бараг ноолуур шиг зөөлхөн байдаг тул  чихмэл тоглоом хийж болох аж. Тухайлбал шинэ жилээр гацуурын тоглоом, хүүхдийн өрөөний хаалганд болон төрсөн өдрийн чимэглэлд зориулан хананд өлгөдөг хүүхдийн нэр /name banner/-ийг хийж болдог бол хатуу эсгийгээр ном хийхэд тохиромжтой гэнэ. Саяхан нэгэн хэрэглэгчээс хүүхдийнхээ үсний найранд зориулж сэвлэгний уут захиалгаар хийлгэжээ.

Номнуудаа ч бас дотор нь төрөлжүүлсэн байна. Тухайлбал, үлгэрийн номнуудынх нь баатруудыг хуруун хүүхэлдэй болгон ашиглах боломжтой аж. Цаасан хуудастай номыг уншаад л өнгөрчихдөг бол эсгий номынхоо хуруун хүүхэлдэйгээр хүүхдүүд өөрсдөө жүжиглэн тоглож, тэр явцад хэл яриа, сэтгэхүй, төсөөлөн бодох чадвар нь хөгждөг байна.

Цаашдаа ч Б.Мөнгөнсар хүүхдийн хөгжилд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн гол шугамаа алдалгүй, “Ямх охин” брэндийнхээ бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулна гэдгээ хэлсэн юм.

ИННОВАЦИ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

Б.Мөнгөнсар  Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-өөс явуулдаг Инкубатор хөтөлбөрийн 4-р ээлжийн төгсөгч юм.

Тэрбээр “ “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв бизнес санаатай, түүнийгээ бизнес болгохоор зүтгэж байгаа хүмүүст их хэрэгтэй сургалт явуулдаг. Өмнө нь би  хэрэглэгчдээ сайн мэдэхгүй, өөрийнхөө дуртай юмыг хийгээд явдаг байсан бол  одоо хэрэглэгчид юу хүсдэг, юу хийвэл бизнес маань хол явахыг зааж зөвлөсөн” гэлээ.

Энэ төвөөрөө дамжуулаад өнгөрсөн оны аравдугаар сард болсон “Вансэмбэрүү” нэртэй жижиг дунд бизнес эрхлэгчид оролцдог үзэсгэлэнд оролцоод “Инноваци шингэсэн бүтээгдэхүүн” шагнал хүртжээ.

Мөн саяхан Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан ЖДҮ-ийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2018 үзэсгэлэнд оролцож “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн” шагнал авсан байна.

Инкубатор хөтөлбөрт хамрагдсанаар Б.Мөнгөнсар хэрэгтэй тоног төхөөрөмжүүдээ авчээ. Тухайлбал, хагас үйлдвэрлэлийн зориулалттай оёдлын машин,  ахуйн хэрэглээнд зориулсан хатгамлын машин авсан бөгөөд өмнө нь бүгдийг гараараа зурж хайчилж хийдэг байсан бол хатгамлын машиндаа тохируулга хийгээд хүссэн номдоо хүссэн хатгамлаа хийдэг болсон байна.  Мөн сар орчмын өмнө гэрийнхээ хажууд урлангаа байгуулж, зүсэлт хийдэг лазерын машин ч авч тавьсан байна.

Өмнө нь тоног төхөөрөмжгүйгээр нэг номыг нэг өдөрт хийдэг байсан бол одоо дэлгүүрүүдээр худалдаалах боломж бүрдээд байгаа талаараа ярьсан юм.

Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд хамт суралцсан Б.Оюун-Ундрахаар бүтээгдэхүүнийхээ цаасан уутыг хийлгэдэг бол “Үнэгхэн”-ийг үндэслэгч Э.Болорчимэгтэй хамтраад хүүхдийн саатуулагч тоглоомуудыг хийхээр төлөвлөөд байгаа аж.

Доорх бичлэгээс номын хавчуурга /эсвэл охид толгойн чимэглэл болгон зүүж болох/ хэрхэн хийхийг үзэх боломжтой

Та “Ямх охин” брэндийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж, мөн 99640499 дугаарын утсаар авах боломжтой.

Видео, зураг: О.Сүхбат

Нийтэлсэн:

А.Наранцацрал

Сэтгүүлч

2018-06-09 17:04 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

    Доорх бичлэгээс номын хавчуурга /эсвэл охид толгойн чимэглэл болгон зүүж болох/ хэрхэн хийхийг үзэх боломжтой

    Та “Ямх охин” брэндийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж, мөн 99640499 дугаарын утсаар авах боломжтой.

    Видео, зураг: О.Сүхбат

    Холбоотой мэдээллүүд
    • Шинэ мэдээ

    • Их уншсан

    • Их сэтгэгдэлтэй

    Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

    Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

    Санал хүсэлт илгээх

    Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
    Танд баярлалаа.

    0%
      Товч унших

    Дараагийн мэдээ