Хайлт хийх

Г.Ганганцэцэг: Хүн бүр монгол шаазан аягаа хэрэглэвэл нэг сайхан үйлдвэр босоод л ирнэ

ГАРААНЫ БИЗНЕС 

“Гарааны бизнес” булангийнхаа энэ удаагийн зочноор шаазан урлалаар үйл ажиллагаагаа эрхэлж буй “Ганган шаазан”-г үүсгэн байгуулагч Г.Ганганцэцэгтэй ярилцлаа.

Тэрбээр энэ чиглэлээр 2006 онд мэргэшиж суралцаад, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж, нэрийн бүтээгдэхүүнүүдээ гаргаж байна.

-Шаазан эдлэлээр бүтээгдэхүүн хийж эхэлснээс хойш бизнес утгаар нь хөгжүүлэхэд та хэр хугацааг туулсан бэ?

- 2016 оны дунд хагасаас бизнесийн маань үйл ажиллагаа жигдэрсэн. Үүнээс өмнөх гурван жил бэлтгэл ажил хангагдах, турших, түүхий эдээ хайж олох, түүхий эдийн ихэнх хувийг эх орноосоо олох, бүтээгдэхүүний өртөг хямд байх, хадгалах насыг урт удаан байх дээр бодолцож тууштай эрэл хайгуул, туршилт шинжилгээ хийж явсан. 2016 оны сүүлийн хагасаас өөрийн бие даасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаанд гаргаж зах зээлд нийлүүлж байна.

-Одоогоор хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ. Онцлох бүтээгдэхүүнээ нэрлэхгүй юу?

-Манайх зах зээлд боломжийн үнэ ханштай, олноор үйлдвэрлэж болох үндэсний хэв шинжийг агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байсан. Одоо энэ чиглэлээрээ бүтээлээ хийгээд явж байна. Хүмүүст таниулсан анхны бүтээл бол цэцгийн савнууд. Мөн мөнгө хадгалах зориулалтаар гаргасан монгол гэр маань бий. Энэ бүтээгдэхүүн эрэлт ихтэй байдаг. Тодорхой хэмжээгээр гадагшаа худалдаанд явсан.

Бас мөнгө хадгалах зориулалттай тэмээ маань энэ оны хоёрдугаар сард цагаан сарын өмнө худалдаанд гарсан. 

Албан байгууллагууд өөрийн логогоо хийлгээд авч байна. Хувь хүмүүс өөрсдийн хэрэгцээнд  зориулж худалдаж авч байна. Хүмүүсийн хэрэглээ болж байгаад их баяртай байдаг.

Мөн олонд хүрч байгаа Хүннү нэртэй аяга бий. Энэ аяга нь худалдаанд байдгаас өвөрмөц хэв загвартай. Хүмүүсийн бэлэг дурсгал, аж ахуй нэгж, ресторан кофены газрууд логотойгоор хийлгэж байна. Бас мөнгө хадгалах зориулалттай тэмээ маань энэ оны хоёрдугаар сард цагаан сарын өмнө худалдаанд гарсан. Энэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд хямд нийлүүлж байна. Хүн болгон хэрэглээсэй гэж хүссэндээ уламжлал шингэсэн бүтээгдэхүүнээ үнийн хувьд хямд олон тоогоор үйлдвэрлэж хүргэж байна.

-Хүүхдийн гар хөлний хэв захиалгаар хийдэг үү?

-Хүүхдийн гар хөлний хэвийг анх үйл ажиллагаа эхлэхдээ хийж эхэлсэн. Дуудлагаар очоод хэвийг нь авч захиалгаар хийдэг. Эцэг эхчүүд өнгө загвараа өөрсдөө сонгоно.

-Цаашдын бизнесийн төлөвлөгөөнөөс сонирхуулахгүй юу?

-Цаашдаа ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Сая ирсэн төхөөрөмжүүд бол бүтээгдэхүүнийг гар аргаар биш тоног төхөөрөмжөөр олон тоогоор үйлдвэрлэх хүчин чадалтай.

Одоогоор хэрэглэгчдийн захиалга,  том жижиг,  шаардагдах цаг хугацаа, хүчин чадлаас шалтгаалан сардаа 1000  гаран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Одоо бүгдийг гар аргаар хийж байна. Тоног төрөөмжөө сарын дараагаас ажилд оруулж үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмж, бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэх зорилготой байна.

Олон тооны бүтээгдэхүүн ороод ирвэл туслах хүн авдаг. Туслах хүн маань оюутан. Одоо суралцаад явж байгаа ирээдүйд миний ажилтан болох хүүхэд байгаа юм. Хажуугаар нь хүний нөөцөө бэлтгээд л явж байна.

-Цаашдаа бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлэх судалгаа хийж байна уу. Бодсон зүйл байгаа болов уу?

-Бодсон зүйл их байна. Судалгаа зөндөө хийсэн. Энгийн жишээ хэлэхэд Монгол хүн бүр шаазан аяга хэрэглэдэг. Шаазан эдлэл дэлхийд нэг л стандарттай байдаг. Монголд үйлдвэрлэсэн шаазан эдлэл хэврэг гэдэг ойлголтыг авч хаях хэрэгтэй.

Би ирээдүйгээ маш сайхан гэрэл гэгээтэй холоор хардаг. Зах зээл сайтай үйлдвэрлэл гэж харж байна.

Мэдээлэл дутмаг байдлаас бат бөхийн чанар дээр эргэлздэг. Хэрвээ бие биеэ дэмжээд Монгол шаазангаа хэрэглэвэл манайд нэг үйлдвэр босоод л ирнэ. Монгол хүн бүр нэг аягатай болчихвол төдий чинээгээр ажлын байр нэмэгдэнэ. Үүнийг дагаад олон хүний амьжиргаа сайжирна. Би ирээдүйгээ маш сайхан гэрэл гэгээтэй холоор хардаг. Зах зээл сайтай үйлдвэрлэл гэж харж байна.

-Та гадагшаа эскпортолдог гэлээ. Сард хэр хэмжээгээр гаргадаг вэ?

-Сар болгон тогтмол гаргаж чадахгүй байна. Надаас худалдан авч гадаад дахь дэлгүүртээ борлуулдаг ганц хоёр хүн бий.

-Бүтээгдэхүүнээ зах зээлд ямар үнээр нийлүүлж байна вэ?

-Манай Монгол гэр олширсон. Сүүлд ахуйн хэрэглээний, сав хэлбэрийн загвартай гарсан. Гал тогоонд байрлуулж давс, элсэн чихэр зэргийг хийж болохоор сав.  Арц хийгээд тавьсан ч болно. Гадаадынханд бэлэг дурсгалд өгөхөд тохиромжтой, авч явахад авсаархан байдаг. Манай бүх бүтээгдэхүүн гаднаа хөөрхөн сав баглаа боодолтой. Тагтай жижиг монгол гэр 10,000 төгрөг, мөнгө хадгалдаг гэр маань 7000 төгрөг, тэмээ 7000 төгрөг Хүннү аяга 10000 төгрөгийн үнэтэй.

-Бизнес эхлүүлэх хөрөнгө оруулалтаа хэрхэн босгосон бэ?

-Өөрийн хүчин чадлаар босгосон. Харин сүүлийн үед Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төсөл маш их дэмжиж байна. Мөн банкуудтай холбогдож эргэлтийн хөрөнгөө шийдэж байна.

"Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв"-д би санамсаргүй очсон юм. 2017 оны наймдугаар сард зохиогдсон бүх сургалтуудад нь тасралтгүй суусан. Тэнд би бизнесийн утга учир, уг суурь болон анхан шатны ойлголтыг маш сайн ойлгож оюуны том хөрөнгө оруулалт олж авсан.

Мөн төвөөс зохиодог эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт хамрагдаж бүтээгдэхүүний хөгжүүлэлт, бизнес төлөвлөгөө, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх зэрэг олон боломжуудыг олж аван, явуулын худалдаанд тогтмол оролцохоос гадна бизнес эрхэлж байгаа ижил зовлон, жаргалтай олон эмэгтэйчүүдтэй танилцаж, туршлагаа хуваалцаж байлаа.

Манай инкубаторын ангийнхан одоо ч хоорондоо холбоотой байж бизнесийн зөвлөгөө бие биедээ өгч, шинэ мэдээллээ хуваалцаж явдаг.

-Сав баглаа боодлоо хаана хийлгэдэг вэ?

-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд  сургалтанд хамт сууж байсан “Ундрах урлан” гээд урлантай охиноор хийлгэдэг. Өмнө нь өөрөө гар аргаар хийдэг байсан. Аюулгүй байдал болон харагдах байдлаараа сав баглаа боодол их чухал байдаг.

-Баярлалаа. Амжилт хүсье.

Фэйсбүүк хаяг: Ганган шаазан

Холбогдох утасны дугаар: 99134375

Говь сувенирийн дэлгүүр, Мөнгөн завъяа дахь бэлэг дурсгалын дэлгүүр болон сувенирын бусад дэлгүүрүүдэд худалдаалж байна.

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.05.24 - нд нийтлэгдсэн байна.

Г.Ганганцэцэг: Хүн бүр монгол шаазан аягаа хэрэглэвэл нэг сайхан үйлдвэр босоод л ирнэ

Нийтэлсэн:

А.Наранцацрал

Сэтгүүлч

2018-05-24 15:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

      Холбоотой мэдээллүүд
      • Шинэ мэдээ

      • Их уншсан

      • Их сэтгэгдэлтэй

      Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

        уржигдар

      Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

      Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

      Санал хүсэлт илгээх

      Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
      Танд баярлалаа.

      0%
        Товч унших

      Дараагийн мэдээ