Хайлт хийх

Өрхүүдэд сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжийг шинэ хуулиар олгоно

Эрчим хүчний зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Жамбаагийн илтгэлийг бүрэн эхээр нь танилцуулъя.

Сэргээгдэх эрчим хүч ямар гайхамшиг бүтээж байгааг би эхлээд товч танилцуулна. Дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүчний нийт 2179 Гвт суурилагдсан эрчим хүч байна. 2004 оноос хойш 2.9 их наяд ам.долларыг  энэ салбарт оруулжээ. Энэ нь Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэнэ.

2017 онд л гэхэд 279 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Жил бүр дунджаар 200 ю-аас дээш тэрбум ам.долларын хөрөнгө оруулсаар байна. Үүний 45 хувийг урд хөрш хийжээ. Сэргээгдэх эрчим хүчний төрлүүд дундаас  нарных 38 хувийн өсөлттэй байна. 

Бусад улс орнууд сэргээгдэх эрчим хүчний шинэ төсөл хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгжүүдийн дунд дуудлага худалдаа зарлн өрсөлдөөн бий болгосноор тариф буурч, Мексикт 2 цент болж, дэлхийн хамгийн бага үнэ боллоо. 

Манай улс ямар нөхцөл байдалтай байна вэ? 

Ирэх онд нийт эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах бүрэн боломж бий. 1239 мегаватын эрчим хүч үйлдвэрлэдгээс 80 хувийг нүүрсний цахилгаан станцууд эзэлж, үлдсэн 20 хувийг импортолдог. Оюутолгой болон хил дагасан сумд эрчим хүчээ импортолдог. 

Одоо сэргээгдэх эрчим хүчний 4 станц ажиллаж байна. 2015 онд энэ салбарт хөрөнгө  оруулж эхэлсэн нь дэмжих тарифтай холбоотой. Нийт 463 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар манай улсад эрчим хүчний дундаж үнэ 145 төгрөг байжээ. 

Дэмжих тарифаа байнга өсгөөд байх уу? 

Энэ онд 95 мегаваттын эх үүсвэр шинээр ашиглалтад орно. 
Эрчим хүчний Зохицуулах хороо хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг тэнцвэржүүлэх үүрэгтэй. 

Дэмжих тарифыг юунд зарцуулдаг вэ? 

Манай улсад эрчим хүчний 5 бүс бий. Эдгээрийн 4-т нь дэмжих тариф тогтоосон, нийт 29 тэрбум төгрөгийг хуримтлуулжээ. 

Эрэлт нийлүүлэлт ямар байна гээд харвал өнгөрсөн онд эрчим хүчний хэрэглээ 4 хувиар өссөн. Эн онд 5 хувиар өсөх тооцоо бий. Хэрэглээ жилийн 300 сая байхад эрчим хүчний үйлдвэрлэл үүнээс 2 дахин өссөн. Илүүдлээ яах вэ гэдэг асуудал урган гарсан. 

Сэргээгдэх эрчим хүчний сул талууд гэвэл эрчим хүчний горимд хүндрэл үүсгэдэг, үнэ өссөн нь хэрэглэгчдэд дарамт болдог. Иймд хуулиа өөрчилж, өрсөлдөөнт тендер нэвтрүүлнэ. Мөн өрхийн түвшинд сэргээгдэх эрчим хүч хэрэглэхийг дэмжинэ. Үүний тулд Үнэ тариф нь хэд бах вэ гэдэг судалгаа хийж байна.

Тендерийн зарчим ямар байх вэ гэвэл улс өөрөө хаана сэргээгдэх  эрчим хүчний эх үүсвэр байгуулахыг шийднэ. Харин одоо бэлэн төсөлд тусгай зөвшөөрөл олгож байна. Тоглоомын дүрмээ илүү тодорхой болгохгүй бол Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хүрээнд олон асуудал үүсэж байна. Диспетчерийн үндэсний төв хэрэглээ байхгүй гээд эрчим хүчийг нь авдаггүй. Харин үйлдвэрлэгч нөхөн төлбөр авах гэдэг. Иймд улс ямар хэмжээтэй эрчим хүч худалдан авахаа урьдчилж захиална. Нарны эрчим хүчний үнэ 12 цент хүртэл буурах боломжтой.

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.05.24 - нд нийтлэгдсэн байна.

Өрхүүдэд сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжийг шинэ хуулиар олгоно

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2018-05-24 13:09 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ