Хайлт хийх


Манай улс сэргээгдэх эрчим хүчийг 9 центээр авч байгаа бол Энэтхэгт 4 цент байна



Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Хөрөнгө оруулалт, бодлогын шийдлийн газрын дэд захирал Кэрол Литвин илтгэл тавилаа.

Тэрээр манай байгууллага сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг шууд санхүүжүүлдэггүй. Дэлхийн 28 улс гишүүнээр элссэн. Эдгээрийн 27-д нь бид үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм. 

Тэрээр цааш нь сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж болон тарифын үнэ буурсаар байгааг онцлов. Энэтхэгт 100 гегаваттын нарны эх үүсвэртэй болох зорилт дэвшүүлжээ. Удахгүй 20 гегаваттад хүрнэ.

2010 онд дундаж тариф нь 16 цент байсан бол одоо 4 центэд хүрсэн аж. Удахгүй 3 цент болох юм байна. Замбигийн жишээг дурдаад тус улс Өмнөд Африкт анх удаа дуудлага худалдааг ашигласан гэдгийг онцлов.

Олон жил дараалан ган болсноос усан цахилгаан станцууд нь ажиллахгүй болж, эрчим хүчээ импортолсон байна. Иймд 600 мегаваттын нарны эрчим хүчний эх үүсвэр суурилуулах зорилт тавин, эхний ээлжид 100 мегаваттыг суурилуулжээ.

Засгийн газар нь газар олгон, Дэлхийн банк бодлогын зөвлөгөө өгч, дэмжин ажилласнаар сэргээгдэх эрчим хүчний үнэ энэ онд 6 цент болж үнэ буурсан үр дүн гарчээ. Харин Ганад 18 цент байгаа бол манай улсад салхины эрчим хүчний үнэ 9.6 болон 9.4 цент байдаг.

Эрчим хүчний хуримтлуур хэрэглэж буй жишээнүүд: 

Зарим улс литиум батарей ашиглаж байна. Энэ технологийн үнэ буурсаар байна. Энэ нь эрчим хүчээ хадгалаад хэрэгтэй үед нь ашиглах технологи юм. Австрали, Филиппинд энэ чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гарсан. Тэд шийдлүүдээ боловсруулсан тул

Монголчууд судлах хэрэгтэйг зөвлөв. 

Эрчим хүчний хуримтлуурын Зохицуулалтын орчин нь дэлхий дахинд ч шинэ. Хуримтлуурыг хэрэглэж эхэлснээр эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийг уялдуулна, нийлүүлэлтийн чанарыг өсгөх буюу хэлбэлзлийг бууруулах (ялангуяа салхины эрчим ихээхэн тогтворгүй, нарны эрчим хүчийг шөнө үйлдвэрлэх боломжгүй) цахилгаан тасрахад богино хугацаанд ашиглах зэрэг давуу талтай.

Гэвч одоо өртөг нь их өндөр байгаа тул нийтийн хэрэглээнд нэвтрээгүй л байгаа юм байна. 




  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.05.24 - нд нийтлэгдсэн байна.

Манай улс сэргээгдэх эрчим хүчийг 9 центээр авч байгаа бол Энэтхэгт 4 цент байна


Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2018-05-24 11:42 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Хөрөнгө оруулалт, бодлогын шийдлийн газрын дэд захирал Кэрол Литвин илтгэл тавилаа.

Тэрээр манай байгууллага сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг шууд санхүүжүүлдэггүй. Дэлхийн 28 улс гишүүнээр элссэн. Эдгээрийн 27-д нь бид үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм. 

Тэрээр цааш нь сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж болон тарифын үнэ буурсаар байгааг онцлов. Энэтхэгт 100 гегаваттын нарны эх үүсвэртэй болох зорилт дэвшүүлжээ. Удахгүй 20 гегаваттад хүрнэ.

2010 онд дундаж тариф нь 16 цент байсан бол одоо 4 центэд хүрсэн аж. Удахгүй 3 цент болох юм байна. Замбигийн жишээг дурдаад тус улс Өмнөд Африкт анх удаа дуудлага худалдааг ашигласан гэдгийг онцлов.

Олон жил дараалан ган болсноос усан цахилгаан станцууд нь ажиллахгүй болж, эрчим хүчээ импортолсон байна. Иймд 600 мегаваттын нарны эрчим хүчний эх үүсвэр суурилуулах зорилт тавин, эхний ээлжид 100 мегаваттыг суурилуулжээ.

Засгийн газар нь газар олгон, Дэлхийн банк бодлогын зөвлөгөө өгч, дэмжин ажилласнаар сэргээгдэх эрчим хүчний үнэ энэ онд 6 цент болж үнэ буурсан үр дүн гарчээ. Харин Ганад 18 цент байгаа бол манай улсад салхины эрчим хүчний үнэ 9.6 болон 9.4 цент байдаг.

Эрчим хүчний хуримтлуур хэрэглэж буй жишээнүүд: 

Зарим улс литиум батарей ашиглаж байна. Энэ технологийн үнэ буурсаар байна. Энэ нь эрчим хүчээ хадгалаад хэрэгтэй үед нь ашиглах технологи юм. Австрали, Филиппинд энэ чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гарсан. Тэд шийдлүүдээ боловсруулсан тул

Монголчууд судлах хэрэгтэйг зөвлөв. 

Эрчим хүчний хуримтлуурын Зохицуулалтын орчин нь дэлхий дахинд ч шинэ. Хуримтлуурыг хэрэглэж эхэлснээр эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийг уялдуулна, нийлүүлэлтийн чанарыг өсгөх буюу хэлбэлзлийг бууруулах (ялангуяа салхины эрчим ихээхэн тогтворгүй, нарны эрчим хүчийг шөнө үйлдвэрлэх боломжгүй) цахилгаан тасрахад богино хугацаанд ашиглах зэрэг давуу талтай.

Гэвч одоо өртөг нь их өндөр байгаа тул нийтийн хэрэглээнд нэвтрээгүй л байгаа юм байна. 



Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй


Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар



Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ