Хайлт хийх

Зээл, зээлийн хүүд 2.8 их наядыг төлсөн нь тэтгэврийн сангийн жилийн төсвөөс их

 -Эдийн засгийн чуулган 2018-аас-  

Жил бүрийн эдийн засгийн чуулганаар Монгол Улсын хөгжлийн бодлого, алсын харааг ярилцдаг. Энэ удаад "Монгол Улсын хөгжлийн бодлого ба хөрөнгө оруулалтын хөтөлбөр" гэсэн сэдвийг хөндөв.

Хуралдаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман, АХБ-ны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ёомэн нар оролцлоо. 

Манай улс хөгжиж буй орон тул маш олон тооны төсөл хэрэгжүүлэх шаардлага бий. Гэвч эх үүсвэрийн хомсдолтой тул хийж хэрэгжүүлэх хүсэл, эрмэлзэл байсан ч зарим төсөл цаасан дээр үлддэг.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан 11 төслийг ийм хувь заяа угтсаныг дуулгав. Мөн тэрээр Концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна, барих-шилжүүлэх хэлбэрийн хамтын ажиллагааг хязгаарлах шаардлага үүссэн. Барих-ашиглах-шилжүүлэх хэлбэрээр дараа, дараагийн гэрээг байгуулна гэсэн юм. 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжихээр татварын багц хуулийг боловсруулж байна. Засгийн газрын баталгааг бууруулна. Концессийн гэрээний дагуу ирэх онд төр 1 их наяд төгрөгийн төлбөр төлөх тооцоо байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газар байгуулагдаад буюу сүүлийн 7 сард нийт 2.8 их наяд төгрөгийг зээл болон зээгийн хүүгийн төлбөрт шилжүүллээ. Энэ бол манай улсын тэтгэврийн сангийн нэг жилийн төсөв (1.9 их наяд төгрөг) болон төрийн албан хаагчдын нэг жилийн нийт цалингаас (1.7 их наяд) ч их дүн. Иймд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бууруулахад голлон анхаарна гэв. 

НҮБ-ын суурин төлөөөлөгч Биата Транкман: Хүнд нөхцөлд амьдарч буй иргэд рүү хөрөнгө оруулалтаа чиглүүлэх хэрэгтэй. Ядуурал 30 хувь болж өмнөх онуудаас өслөө. Хэдийгээр богино хугацаанд хэрэгжүүлэх төсөл байлаа ч алсын хараагаа буюу 2030 он гэхэд хэрэгжүүлж дуусах учиртай, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг орхигдуулахгүй байх шаардлагатай гэв. 

Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат: Зуны эхэн сар эхэлсэн байтал томоохон бүтээн байгуулалт эхлээгүй байна. Гаднаас 3000 ажилтан авахаас тал нь зам, барилгын салбарт ажиллана. Уг нь эдгээр ажилтнаа дотоодоос хангах боломжтой гэсэн юм. 

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.05.23 - нд нийтлэгдсэн байна.

Зээл, зээлийн хүүд 2.8 их наядыг төлсөн нь тэтгэврийн сангийн жилийн төсвөөс их

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2018-05-23 14:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ