Хайлт хийх

Хөгжүүлэх бололцоог хардаг, үр дүнд хүрэх тэмүүлэлтэй бол МАНЛАЙЛАГЧ мөн

                                              -Эдийн засгийн чуулган 2018-аас-

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу нийгмийн амьдрал, нийгмийн харилцаа, дэг жаягийг тэр чигт нь өөрчилж мэдэх "хувьсгал"-ын талаар энэ жилийн эдийн засгийн форумын турш яригдсан билээ. Тэгвэл нийгэмд өөрчлөлт авчрах өнөөгийн лидерүүд хангалттай мэдрэмжтэй байж, араасаа нийгмээ түүчээлж чадаж байна уу гэсэн асуултын хариултыг “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” хэмээх энэхүү хуралдаанаар олохыг зорьсон юм.

Хуралдааны чиглүүлэгч А.Ундрал эргэх холбоотой болоод хариуцлагатай манлайлал гэж юу болох тухай панелистуудаас асууснаар уг салбар хуралдаан эхэллээ.

Хуралдаанд оролцогчид:

  • А.Ундрал-модератор,
  • Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • А.Ундраа, Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Ш.Алтанбагана, Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч
  • Л.Гантөмөр, M-Си-Эс Холдинг компанийн Гүйцэтгэх захирал
  • Б.Цолмон, Зориг Сангийн Гүйцэтгэх захирал

Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч  Ш.Алтанбагана:

“Нийгмийн хариуцлагын зөвлөлийн хүрээнд бизнесийн байгууллагын манлайллыг гурван түвшинд авч үзэж байна. Нэгдүгээрт нийгмийн төлөө санаа зовох буюу иргэний, байгууллагын хандив, тусламж болно.

Хоёрдугаарт бизнесээ хариуцлагатай хийх, тодорхой дүрэм журмыг мөрдөх, гуравдугаарт хамтын үнэ цэнийн концепц, үүнд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хамтарч ажиллах загварыг бий болгох гэсэн талбаруудыг бид голчлон баримталж байна. Эдгээр түвшинд шат ахихыг бид Монголын бизнес эрхлэгчдэд уриалдаг.

Улсууд өөрсдөө нийгэмд ээлтэй бизнес эрхлэх, хүн төвтэй маркетинг бий болгож хэрэглэгч өөрөө сэтгэл хөдлөлтэй байх хандлага руу явж байна

Манлайлагч хүний шинж чанар бизнесийн манлайлал юм. 21 дүгээр зуунд бүх зүйл ил тод болсноор бизнесийн манлайлал, бизнес эрхлэгчдийн шинж чанар өөрчлөгдөх шаардлага тулгарчээ.

Хамтын бизнесийн үнэт чанарыг хэрэгжүүлэх нь чухал юм гэдгийг бүгд ярих болсон. Тухайлбал, Саймон Энхолтын гаргасан индексийг дагаад улсууд өөрсдөө нийгэмд ээлтэй бизнес эрхлэх, хүн төвтэй маркетинг бий болгож хэрэглэгч өөрөө сэтгэл хөдлөлтэй байх хандлага руу явж байна.

Түүнчлэн бизнесийн бүх төрлийн санхүүжилт, хөгжлийн банкнаас эхлээд бүх төрлийн банк байгаль орчинд ээлгүй бизнест санхүүжилт өгөхөө больж байна. Хуурамч бизнесийг тэд маш хурдан ил гаргаж ирдэг болсон байна шүү дээ”

Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа:

“Сүүлийн 10-аад жилд би АНУ-д багшилж байх үедээ манлайлалтай байнга холбогдож ирсэн. Анх Зориг сангийн “Монголын залуу лидер” хөтөлбөрийг санаачилснаар 160 орчим залуусыг эгнээндээ нэгтгэж, дараа нь Оюун гишүүний хамт “Олон улсын эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байв. Энэ бүхний эцэст би хувь хүн өөрийнхөө болон өрөөлийн тусын тулд санаачилга гаргаж буй явдлыг манлайлал гэдэг юм байна гэх дүгнэлтэд хүрлээ. Өөрөөр хэлбэл хувиа хичээх зангийн яг эсрэг туйл юм.

Энэ бүхний эцэст би хувь хүн өөрийнхөө тусын тулд санаачилга гаргаж буй явдлыг манлайлал гэдэг юм байна гэх дүгнэлтэд хүрлээ. Өөрөөр хэлбэл хувиа хичээх зангийн яг эсрэг туйл. 

Улс орны тусын тулд тодорхой зорилго тавьж ажиллая гэвэл манлайлалд улс төрийн эр зориг хэрэгтэй. Гэхдээ энд нэг сул тал ажиглагдаж байгаа нь хэт олширсон манлайллын хөтөлбөрийн уршгаар залуус уран яруу ярьж, тархи угаах чадварт голцуу суралцах болж.

Уран илтгэлийн тэмцээн их болох нь популист хүмүүсийн тоог ихэсгээд байна уу гэсэн бодол надад төрдөг. Манлайлагч хүн хэн юу сайн чаддаг вэ гэдгээр хүчтэй баг бүрдүүлж, өөрөөсөө давж, өрөөл бусдын төлөө юм хийх дотоод хүч агуулгатай хүн байх ёстой.

Дараагийн гарч ирэх хүч нь өмнөхөө үгүйсгэдэг зарчим дээр манай улс төр их удаан явлаа. Бодлогын залгамж чанар гэдэг ингээд чухалд тавигдаад ирж байгаа юм”

M-Си-Эс Холдинг компанийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр:

“Манлайлал олон хүнийг хамрахаараа дандаа өөрчлөлтийн тухай яриа болдог. МCS группын тухайд манлайлагчдыг бэлтгэхийг зорьж “5н Е”-гийн зарчмыг гаргасан. Ажилтан бүр ажлын байрандаа манлайлж болно.

Хөгжүүлэх, сайжруулах боломж бололцоог олж хардаг, түүндээ бусдын дэмжлэгийг авч татан оролцуулдаг, үр дүнд хүрэх тэмүүллийг бий болгодог, шаардлагатай чадавхийг гаргаж чаддаг бол эцсийн дүндээ энэ нь манлайлагчийн шинж чанар юм 

Эндээс хөгжүүлэх, сайжруулах боломж бололцоог олж хардаг, түүндээ бусдын дэмжлэгийг авч татан оролцуулдаг, үр дүнд хүрэх тэмүүллийг бий болгодог, шаардлагатай чадавхийг гаргаж чаддаг бол эцсийн дүндээ энэ нь манлайлагчийн шинж чанар юм гэсэн дүгнэлтэд хүрч байна. Ер нь урт хугацааны нийтлэг эрх ашгийг нэг удаагийн ашиг хонжооноос илүү эрхэмлэх ёстой юм болов уу. Улс төрчид эх орныхоо, дараа нь намын, сүүлд нь хувь хүнийхээ эрх ашгийг боддог болох хэрэгтэй.

Хэрэв завь гэж үзвэл бусад оронтой өрсөлдөхийн тулд нэг завинд сууж, нэг зүгт сэлүүрдэх хэрэгтэй. Нийгмийн ёс суртахуунд нийтээрээ бүгд муу хүн болж, итгэлцэл үгүй болсонд санаа зовж байна. Сайн үлгэр жишээ үзүүлж буй зүйлс манайд байгаа ч нийтэд тэр бүр харагддаггүй байх талтай”

Монгол Улсын Их Хурлын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ: “Эргэх холбоотой байхаас өөр сонголт үгүй. Дэлхий танигдахын аргагүй өөр болж байна. Аж үйлдвэрийн нэг хоёрдугаар хувьсгалын хооронд 100, хоёр гуравдугаар хувьсгалын дунд 50, гурав дөрөвдүгээр хувьсгалын дунд 25 жилийн зай бий.

Дэлхий нийт удирдагчаас татгалзах чиг хандлага руу явж байна. Хэн нэгэн даргад найдах биш өөрсдөөсөө шийдлийг хайдаг болоосой гэж хүсч байна

Энэ нь цаг хугацаа асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буйг харуулж байгаа юм. Тийм учраас энэ форумын салбар хуралдаануудын хамгийн чухал нь “Эргэх холбоо”-г хөндсөн энэхүү сэдэв гэж би үзэж байгаа учраас зорин байж ирж оролцож байна.

Энэ удаа ярилцаж байгаа зүйлсийг дараа жил гэхэд мартахгүйн тулд эргэх холбоотой байх ёстой. Дэлхий нийт удирдагчаас татгалзах чиг хандлага руу явж байна. Хэн нэгэн даргад найдах биш өөрсдөөсөө шийдлийг хайдаг болоосой гэж хүсч байна”

Зориг Сангийн Гүйцэтгэх захирал Б.Цолмон: “15 жилийн өмнө анх Зориг сангийн манлайллын хөтөлбөр эхэлсэн. Харин одоо 6 хөтөлбөртэй болжээ. Энэ хөтөлбөрүүдийг санаачлах болсон шалтгаан нь залуус дөнгөж сургуулиа төгсөж байхдаа улс төр, нийгмийнхээ талаар ойлголт багатай байдаг нийтлэг дутагдал анзаарагдсан хэрэг. Манай хөтөлбөрөөр дамжуулан залуус өөрсдөө нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэн, түүнд шийдэл олдог давуу талтай.

Манай хөтөлбөрөөр дамжуулан залуус өөрсдөө нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэн, түүнд шийдэл олдог давуу талтай.

Мөн тэд байгууллагуудын бүтээн байгуулалтаас гадна нийгмийн асуудлуудтай биечлэн танилцдаг. Оролцогч залуус өөрсдөө төслөө санаачлаад, хэрэгжүүлээд, өөрсөддөө хэрэгтэй төсөл бичих зэрэг ур чадваруудад суралцдаг нь тэднийг газар дээр нь очоод бодит байдлыг дүгнэж цэгнэх боломж олгож буй юм.

Жилд 300 орчим залуус хөтөлбөрт хамрагддаг бөгөөд 17 жилийн хугацаанд тэд нийт нийгэмд чиглэсэн 240 жижиг төсөл хэрэгжүүлжээ” 

Хуралдааны төгсгөлд модератор А.Ундрал панелистуудаас:

Ш.Алтанбаганаас: “Энэ жилдээ багтаад нийгмийн хариуцлагын индексийг нэмж оруулахаар төлөвлөж байна”  

Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс: “Дараагийн эдийн засгийн форум гэхэд би энэ сэдвийн талаар 3 ном орчуулна. Төр нь эргэх холбоотой байх тал дээр өөрийн чадах зүйлээ хийнэ”

Бүх оролцогчдоос: “Манлайллын эргэх холбоонд өөрсдийн хувь нэмрийг оруулна” гэсэн амлалт авлаа.

Ийнхүү ирэх жил компаниудын нийгмийн хариуцлагыг тоон баримтаар хооронд нь өрсөлдүүлж цэгнэн харах, тусад нь хэлэлцүүлэг өрнүүлж амлалтаа хэр биелүүлснийг дүгнэхээр болов.

Б.Минжин

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.05.23 - нд нийтлэгдсэн байна.

Хөгжүүлэх бололцоог хардаг, үр дүнд хүрэх тэмүүлэлтэй бол МАНЛАЙЛАГЧ мөн

2018-05-23 09:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ