Хайлт хийх

Монгол Улсын Брэндинг: Дэлхийн зах зээлд биднийг борлуулах бүтээгдэхүүн юу вэ гэдгийг олох ёстой

Үндэсний брэндинг, түүнийг тойрсон маргаантай ойлголтуудыг нэгтгэх, бид яг юу хүсч буйг тодорхойлох, бидний гадаад ондоошил, дотоод ижилсэл юу вэ гэсэн асуудлуудыг хөндөх зорилготой тус салбар хуралдааныг хийснээр дэлхийд өөрсдийгөө таниулах гарааны цэгээ ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрэх ач холбогдолтой гэж панелистууд үзсэн юм.

Хуралдаанд оролцогчид:

  • Г.Баярхүү-модератор, Гүйцэтгэх захирал, Бат Солюшн Партнерс ХХК
  • Б.Батцэцэг, ГХЯ-ны дэд сайд
  • Н.Дэмбэрэл, Үндэсний Брэндингийн зөвлөлийн ажлын албаны дарга
  • Б.Батгэрэл, Үндэсний Брэндингийн хөгжил ТББ
  • Д.Бум-Эрдэнэ, MMCG ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • Ц. Эрдэнэбилэг, АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Шийтуу Алтанбагана, Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч

Ш.Алтанбагана, Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч:

“Ерөнхий сайдын дэргэд Үндэсний брэндингийн зөвлөл гэж байгуулагдсан нь бидний үйл ажиллагааг бодит болгох том алхам. Бид брэндчиллийн үйл ажиллагааг гурван чиглэлээр харж байна:

  1. Аялал жуулчлал, онцлог соёл, язгуур мөн  чанар,
  2. Экспортын бүтээгдэхүүн гаргах боломж,
  3. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг юм. Эдгээрийг бодит болгохын тулд брэндийн зөвлөлтэй брэндийн стратегийг харилцан тохиролцож бодитой зорилт тавих, Монголын үндэсний ялгарах шинж чанар юу вэ гэдгийг олж нээх шаардлагатай. Бид олон жилийн турш брэндийг ерөнхий утгаар ойлгож ирлээ.

Брэнд бий болгох нь тусгай агентлаг гаргаж байж үр дүнгээ өгөх ажил юм. Тухайлбал бид Германыг BMW-аар, Францыг дарсаар, Солонгосыг кимчигээр төсөөлж таньдаг.

Ерөнхийдөө улс орныг гадаадад таниулах зургаан гол зарчим байдгийг энд дурдах ёстой байх. Үүнд: засаглал нээлттэй эсэх, цагаачлал-хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, ард түмэн, соёл, экспорт багтана. Урт хугацааны түвшинд соёл, харилцаа холбоогоо нэмэгдүүлж, эдийн засгийн утгаараа дэлхий хаашаа явж байна гэдгийг мэдэх нь нэн тэргүүнд хийх ёстой алхам.

Үндэсний язгуур мөн чанар, экспортын өрсөлдөх чадвар нь тогтвортой байж гэмээнэ үндэсний брэнд амжилттай хэрэгжиж чадна”

Үндэсний Брэндингийн хөгжил ТББ -ын ажлын албаны дарга Б.Батгэрэл: 

“Өдгөө дэлхийд брэндийн дайн бий болсон. Брэнд нь гол чанартаа 220 орноос ялгарах өөрсдийн шинж чанарыг олоход эрмэлздэг. Улс орнуудын авч хэрэгжүүлдэг зөөлөн хүчний бодлогын цөм брэндчилэл юм.

Монгол Улсыг дэлхийн 80% огт мэддэггүй бол 20% нь алдаг оног, Хятадын доторх нэг муж мэтээр хүлээж авдаг гэсэн судалгаа саяхан гарсан. Бид улс орноо таниулах нь энэ бурангуй ойлголтыг арилгах нэг шийдвэрт алхам болно. Ер нь ажаад байхад хүмүүс гадны улс орон руу хоол хүнс, дэлгүүр хэсэх, сэтгэл хөдөлгөм эвент, зочид буудал зэрэг зүйлсэд хамгийн их татагдаж явдаг байна.

Өдгөө дэлхийд брэндийн дайн бий болсон. 

Ингэснээр бидэнд Монголын гадаад, дотоод дүр төрхийг үнэлэх шаардлага тулгарч байна. Тийм ч учраас бид 21 аймгаар, 9 дүүргээр судалгаа хийж Монголчуудын үндэсний язгуур мөн чанар юу вэ гэдгийг танин мэдэхийг оролдож, үндэсний брэндчиллийн мэргэжилтнүүдийг бэлтгэсэн юм. Үүний үр дүнд бид Монголчуудын язгуур чанарыг монголчууд өөрсдөө олох ёстой гэсэн дүгнэлтэд хүрч, урьд нь салбар бүр тусдаа хэлцэж, нэг хаалгаар чихдэг байсан асуудлыг дэс дараатай болгон нэг чигт хуваарилах шийдэлд хүрлээ”

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг:

“Брэнд бол хөгжлийн тулгын гурван чулууны нэг. Монгол-хүн, монгол-имиж гэдэг брэндийг бид нэн түрүүнд хэлбэржүүлэх ёстой. Манай компани гадаад зах зээлд гарахын тулд бид их судалгаа хийсний эцэст Лондон, АНУ-д компанийхаа салбарыг нээхээр болж, салбарынхаа шилдгүүдээс туршлага судалсан.

Монгол хүн-өөрөө брэнд гэдгийг манай ард түмэн, төр засаг мэддэг ч болоосой гэж хүсч байна

Ингэж яваад нэг аж ахуй нэгж улсаа дангаараа гадаад зах зээлд таниулна гэдэг боломжгүй зүйл гэдэг дүгнэлтэд хүрсэн юм. Монголтой харьцангуй ойр, биднийг мэддэг зах зээлд гарах гэсэн оролдлого хийсэн ч гэсэн Монгол хүн-өөрөө брэнд гэдгийг манай ард түмэн, төр засаг мэддэг ч болоосой гэж хүсч байна”

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг:

“Монгол Улсын төрөөс 1990 оныг хүртэл зөөлөн хүчний нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энэ үед монгол хүн сансарт нисч, олон улсын спорт, соёл урлагийн тэмцээнд явдаг нэгдсэн жишиг байсныг та бид мэднэ. Зөөлөн хүчний бодлого нь Гадаад харилцааны яамны үндсэн зорилтот ажлуудын нэг.

Иймээс 2016 онд Монгол Улсыг гадаадад сурталчлах үндэсний хөтөлбөрийг баталсан ч хэрэгжилт нь санаанд хүрэхгүй байна. Монголд үндэсний брэндчиллийг амжилттай явуулахын тулд бид юун түрүүнд гадны туршлагыг судалж, гадны компанитай хамтрах, улсаас энэ чиглэлд төсөв гаргах, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэж бодож байна”

MMCG ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ:

Дэлхийн зах зээлд биднийг борлуулах бүтээгдэхүүн юу вэ гэдгийг олох ёстой 

“Дэлхийн улс орнуудыг үндэсний брэндээр нь олон салбараар жагсаадаг. Тухайлбал, санхүүгийн тал дээр жагсаахад топ 10-т АНУ-ын 7 брэнд, ХБНГУ-ын 1, Солонгосын 1-тодруулбал Самсунг брэнд багтсан байна.

Эндээс бид дэлхийн зах зээлд биднийг борлуулах бүтээгдэхүүн юу вэ гэдгийг олох ёстой гэсэн дүгнэлт гаргаж болно. Уул уурхай бол одоо бидэнд байгаа ганц бэлэн хоол. Брэнд бий болгохын тулд рэтэйл бизнесээ бид тодорхойлох ёстой”

Үндэсний Брэндингийн зөвлөлийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл:

“Country Brand Index-ээр Монгол Улс дэлхийн 163 орноос 97-д явж байгаа нь бид яагаад урагшлах ёстой вэ гэдгийн нэг шалтгаан. Бид тал нутагт гэрээ бариад тайван сайхан суугаад байж болохгүй. Гэвч дэлхий даяар судалгаа хийж яваад байх эдийн засгийн боломж бидэнд байхгүй учраас гадны мэргэжилтнүүдтэй хамтрах шаардлага зайлшгүй тулгараад байгаа юм.” гэлээ.

Хуралдааны үр дүнд: “Төр засаг, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод брэндчилэл хийх сэдэл байгаа тул цаашид энэ чигт бүгдээрээ нэг зүг рүү харж алхах хэрэгтэй. Үндэстний хувьд бид хэн болж харагдах ёстой вэ гэдгээ тодорхойлохоос эхлээд хийх ажил их байна. Монгол Улсаа  дэлхийд таниулахын тулд бүгд нэгдье” гэж модератор Г.Баярхүү уриаллаа.

Б.Минжин

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.05.22 - нд нийтлэгдсэн байна.

Монгол Улсын Брэндинг: Дэлхийн зах зээлд биднийг борлуулах бүтээгдэхүүн юу вэ гэдгийг олох ёстой

2018-05-22 15:38 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ