Хайлт хийх

Төрийн албан хаагчдыг халж сольсноос нийгмийн даатгал 43 тэрбум төгрөг зарцуулжээ

Эдийн засгийн чуулган Монгол Улсын хөгжлийн загвар сэдэвт нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна. Хуралдаан Төрийн ордны их танхимд боллоо.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал хуралдааныг удирдаж, манай улсын хөгжлийн загвар ямар байх талаарх мэргэжилтнүүдийн байр суурийг сонсов. 

Засгийн газраас сарын өмнө Гурван тулгуурт хөгжлийн үзэл баримтлалаа танилцуулсан. Үүнд Монгол Улсын тэргүүлэх салбар хөдөө аж ахуй байна хэмээн заажээ. Харин хуралданд оролцогсод ийм байр суурьтай байна. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Бид хөгжлийн баримт бичиг олныг боловсруулсан ч улс төрийн тогтворгүй байдал хэрэгжихэд нь саад тээг болдог. Засгийн газрын дундаж наслалт 1.8 сар байна. Хүнээ хөгжүүлэхгүй бол улс хөгжихгүй. 43 тэрбум төгрөгийг төрийн албан хаагч нарыг ажлаас нь халж солиход зарцуулжээ. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

Бид хүссэнээрээ хөгжиж чадахгүй байгаа нь улс төрчдийн буруу. Улс төрийн намууд манлайлахгүй байна. Иргэдэд хөгжлийн зам чигээ ойлгуулаагүй. Алдагдсан боломж маш их. 22 жилд 12 Засгийн газар ажиллажээ. Улс орны хөгжлийн гурван гол үзүүлэлтээр хэмждэг. Хүний хөгжил, засаглал, өрсөлдөх чадварын дүнгээр бид дандаа л дундаас хойш байна. Урагш гарч ирж чадахгүй байна.

Иймд Сонгуулийн хууль болон улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай. УИХ ямар ажил хийв гэхээр Бодлого төлөвлөлтийн тухай хууль, 2030 он хүртэлх Тогтвортой байдлын тухай үзэл баримтлалаа баталсан. 

ШУА-ийн дэд ерөнхийлөгч Т.Дорж:

Шинжлэх ухааны хөгжлийн бодлого боловсруулахдаа оролцуулахгүй байна. Иймд дутмаг, хэрэгжихээргүй шийдвэр гаргадаг. Жишээ нь бүсчилсэн хөгжлийн бичиг баримтуудаас аль нь ч хэрэгжихгүй байна. 

Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл:

Хоёр толгойтой хөгжлийн загвартай яваад байна. Монгол банкны удирдлагууд Улаанбаатарын зөвшилцөл хэмээх эдийн засагт дагаж  мөрдөх баримтыг боловсруулсан. Ядуурал нийт хүн амын 30 хувийг хамарсан. Бид энэ тоог 2030 онд 0 болгох ёстой. Тэр хүртэл 3 удаа сонгууль болно. Гэтэл хэн ч ядуурлын талаар ярихгүй байна. Мөн дундаж давхаргаа өргөтгөнө гэж тунхагладаг хэчнээн хүнд хамаарах вэ гэдэг тоо байхгүй. 

Л.Энхтайван багш: Үндэсний хөгжлийн газарт хөгжлийн загвараар мэргэшсэн хүний нөөц их цөөн байна.

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.05.22 - нд нийтлэгдсэн байна.

Төрийн албан хаагчдыг халж сольсноос нийгмийн даатгал 43 тэрбум төгрөг зарцуулжээ

Нийтэлсэн:

Б.Эрдэнэчимэг

Сэтгүүлч

2018-05-22 12:26 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ