Хайлт хийх

Эдийн засгийн чуулганы эхний өдрийн тойм

Өнгөрсөн онд өнжсөн эдийн засгийн форум найм дахь жилдээ боллоо. Форумын уриа “Хүчээ нэгтгэе”. Үүгээр эрх баригчид төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар хөгжил дэвшилд хүрч чадна гэсэн мессежийг оролцогчдод өгч байна.

Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг

Чуулганы эхний өдрийн үдээс өмнөх хуралдаанаар хөрөнгө оруулалтын орчныг хөндөн ярилцав. 160 сая ам.доллар болтлоо буусан хөрөнгө оруулалт өнгөрсөн онд эргэн сэргэж, 2017 оны эцсээр 2 тэрбум ам.доллар давжээ.

Үдээс хойш болсон салбар хуралдаануудаар аялал жуулчлал, уул уурхай, нийслэлийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлийг хөндлөө. “Аялал жуулчлал ба агаарын тээвэр” салбар хуралдаанаар МИАТ компани эхний ээлжид Бээжин, Сөүлийн чиглэлийн нислэгийг чөлөөт өрсөлдөөний горимоор үйлдэнэ гэдгээ зарласан байна. Энэ нь Зам тээврийн яамнаас хэрэгжүүлэх агаарын тээврийг либералчлах бодлогын эхлэл юм.

“Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр, ирээдүй” салбар хуралдаанаар хуримтлалыг хэрхэн үр ашигтай хөрөнгө оруулалт болгон хувиргах талаар голлон ярилцжээ.

“Төр, хувийн хэвшлийн харилцан яриа, хамтын ажиллагаа” салбар хуралдаанаар өнгөрсөн онд л гэхэд гадаадын хөрөнгө оруулалттай 52 компани гомдол мэдүүлсэн гэх баримтыг танилцуулав.

Харин “Бидний үнэт зүйл, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл” салбар хуралдаанаар өнгөрсөн 20-иод жилийн турш эдийн засгийн өсөлтийг өмнөө тавьснаар хүний хөгжлөө гээсэн гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Эдийн засгийн форумаар Улаанбаатарын эдийн засаг, хөрөнгө оруулалтыг анх удаа сонирхон ярилцав. Манай улсын нийт хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хот хөрөнгө оруулагчдын нүдээр харвал үр ашигтай хот мөн үү? Энэ асуултад хариулт хайсан ч олоогүй гэдгээ салбар хуралдааныг даргалсан Г.Батжав чуулганы төгсгөлд онцолж байв. Мөн нийслэлийн бүтээн байгуулалтад хувийн хэвшлийг бага оролцуулдаг болохыг уламжлав.

Эдийн засгийн чуулган маргааш Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ.                    

Энэ удаагийн форумд хувийн хэвшлийн төлөөллийг аль болох өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулахад анхаарсан гэдгээ ЗГХЭГ-аас мэдээлсэн юм. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд чуулганд биеэр оролцож байгаа нь онцлог гэв.

Хоёр өдөр үргэлжлэх чуулганд төрийг төлөөлөн яам, агентлагийн 27 удирдах албан тушаалтан оролцож байна.    

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.05.22 - нд нийтлэгдсэн байна.

Эдийн засгийн чуулганы эхний өдрийн тойм

Нийтэлсэн:

Б.Эрдэнэчимэг

Сэтгүүлч

2018-05-22 08:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ