Хайлт хийх

Уул уурхайн компаниуд 16 төрлийн татвар төлдөг ч орон нутагт татвар ногддоггүй

Эдийн засгийн чуулган 2018 Төрийн ордонд боллоо. Гурван салбар хуралдаан зэрэг болсон юм.

"Хариуцлагатай уул уурхай, хүртээмжтэй өсөлт" салбар хуралдаан Их танхимд болов. Хуралдаанд оролцогчдын байр суурийг товчлон хүргэе.

Уул уурхайн компаниуд нийт 16 төрлийн татвар төлдөг. Гэтэл бүх татварыг нийслэлд төвлөрүүлэн, Сангийн яам захиран зарцуулдаг.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Баялгийн үндэсний  сан байгуулах цаг болсон. МАК, MCS гэх мэт нийгмийн хариуцлагатай олон компани бий. Уул уурхайн компаниудын татвар хураамжаар боловсрол, эрүүл мэндийн салбарыг тэтгэж байна.

Энэ салбарт төрийн оролцоо заавал байх ёстой. ОХУ, Австралийн жишгээс үүнийг харж болно. Мөн алтны олон уурхай хоосон нүх болж үлдлээ. Хэдий гашуун ч энэ бол бодит үнэн. Алтны салбараа төр, хувийн хэвшил хамтран босгож ирэх ёстой гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Уурхайн хаалтын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай. Уурхай үүдээ барихад тухайн орон нутагт ямар үр өгөж өгөв гэдгийг яаж хэмжих вэ гэдэг нь тодорхойгүй байна. 

Ч.Мөнхбат: "Саут гоби сэндс" компани хаалтын төлөвлөгөөгөө боловсруулсан. Бид Торонто, Хонконг хөрөнгийн биржид бүртгэлтэй тул бүх үйл ажиллагаа ил тод, нээлттэй байдаг. Байгаль орчин хамгаалах өндөр шаардлагыг хуулиар тогтоосон. Харин доод шатандаа хэрэгжилт тааруу байна.

Бид төрийн таван байгууллагаас нийт  102 зөвшөөрөл авч, уурхай нээсэн. Уул уурхайн компаниуд нийт 16 төрлийн татвар төлдөг. Гэтэл бүх татварыг нийслэлд төвлөрүүлэн, Сангийн яам захиран зарцуулдаг. Эдгээр татварын багахан хувийг орон нутагт хуваарилбал иргэд ч сэтгэл хангалуун байна.

Дээд шатанд ярьсан зүйл доод шатанд хэрэгжихгүй байна. Хувийн хэвшлийнхэн дийлэнх татварын орлогыг бүрдүүлдэг байтал ихээхэн дарамтанд ажилладаг талаар дуугарах хэрэгтэй. Өөрийнхөө бизнесийг л хамгаалах гэж хүмүүс их хурлын гишүүн болох гэж улайрдаг шүү дээ.

Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл: Тээвэр хямд байгаасай гэж бүх хүн хүснэ. Оюутолгой, Энержи ресурсын тээврийн стандартыг мөрдүүлэх шаардлага бий. Ингэж чадвал хариуцлагатай уул уурхай хөгжинө. 

"Хишиг арвин индустриал" компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал М.Тулгат: Нийгмийн хариуцлагыг хуулиар хүчилж хэрэгжүүлэх нь буруу. Манайд халамжийн чиглэлээр буюу наадам ивээн тэтгэх гэх мэт үйл ажиллагаа хавтгайрсан.

"Эрдэнэс таван толгой" хувьцаат компани он гарсаар 770 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Мөн тус компани 1072 хувьцаатай холбоотой мэдээллийн төв нээсэн байна. Гашуун Сухайтын боомтоор тус компани нүүрсээ урд хөршид нийлүүлдэг. Өдөрт 1100 хүртэл нүүрс ачсан машин хил нэвтэрч байгааг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцууллаа.

Энэ удаагийн форумаар оролцогчдын асуултыг эппликэйшнээр дамжуулан авлаа. Хамгийн олон давтамжтай асуултыг хөндөн ярилцсан юм. 

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.05.22 - нд нийтлэгдсэн байна.

Уул уурхайн компаниуд 16 төрлийн татвар төлдөг ч орон нутагт татвар ногддоггүй

Нийтэлсэн:

Б.Эрдэнэчимэг

Сэтгүүлч

2018-05-22 08:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ