Хайлт хийх


Д.Сумъяабазар: Таван толгойн хөрөнгө оруулалтыг ҮАБЗ-өөр хэлэлцэн шийднэ



Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Таван толгойн нүүрсний бүлэг ордод шинэ хөрөнгө оруулагч татан оролцуулах талаар хэлэлцжээ. Энэ талаар Уул уурхайн аайд Д.Сумъяабазар "Энэ төслийг эргэлтэд оруулах хангалттай тооны, бодлогын бичиг баримтыг өнгөрсөн хугацаанд батлан гаргасан.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу би өнөөдөр намын бүлэгт мэдээллүүд  өглөө. 10 жилийн турш энэ төслийг үр дүнтэй ажиллуулах талаар ярьж багаа ч үр дүнд хүрээгүй байна. Олон улсын хөрөнгийн биржийн босгыг даван, хөрөнгө босгох шаардлага бий. Дотоодын Таван толгой компанийн хувьцааны үнэ тогтмол өсөж байгааг та бүхэн сайн мэднэ.

Энержи ресурс компани мөн Хонконгоос амжилттай хөрөнгө босгосон. Иймд бид ч олон улсын хөрөнгин биржийн шалгуурыг давах ёстой. Үүний тулд ордоо үнэлүүлэн, засаглалаа сайжруулах ёстой. Засгийн газар хамтран ажиллах хуулийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх байгууллагыг сонгон шалгаруулахар ажиллаж байна. Албан ёсны шийд гараагүй байна. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна" гэсэн юм.

Харин зарим эдийн засагч манай улс нүүрснээс илүүтэй алт, мөнгөний төсөлд хөрөнгө оруулалт татах боломжтой гэсэн байр суурьтай байна. 




  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.05.21 - нд нийтлэгдсэн байна.

Д.Сумъяабазар: Таван толгойн хөрөнгө оруулалтыг ҮАБЗ-өөр хэлэлцэн шийднэ


Нийтэлсэн:

Б.Эрдэнэчимэг

Сэтгүүлч

2018-05-21 20:27 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Таван толгойн нүүрсний бүлэг ордод шинэ хөрөнгө оруулагч татан оролцуулах талаар хэлэлцжээ. Энэ талаар Уул уурхайн аайд Д.Сумъяабазар "Энэ төслийг эргэлтэд оруулах хангалттай тооны, бодлогын бичиг баримтыг өнгөрсөн хугацаанд батлан гаргасан.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу би өнөөдөр намын бүлэгт мэдээллүүд  өглөө. 10 жилийн турш энэ төслийг үр дүнтэй ажиллуулах талаар ярьж багаа ч үр дүнд хүрээгүй байна. Олон улсын хөрөнгийн биржийн босгыг даван, хөрөнгө босгох шаардлага бий. Дотоодын Таван толгой компанийн хувьцааны үнэ тогтмол өсөж байгааг та бүхэн сайн мэднэ.

Энержи ресурс компани мөн Хонконгоос амжилттай хөрөнгө босгосон. Иймд бид ч олон улсын хөрөнгин биржийн шалгуурыг давах ёстой. Үүний тулд ордоо үнэлүүлэн, засаглалаа сайжруулах ёстой. Засгийн газар хамтран ажиллах хуулийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх байгууллагыг сонгон шалгаруулахар ажиллаж байна. Албан ёсны шийд гараагүй байна. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна" гэсэн юм.

Харин зарим эдийн засагч манай улс нүүрснээс илүүтэй алт, мөнгөний төсөлд хөрөнгө оруулалт татах боломжтой гэсэн байр суурьтай байна. 



Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй


Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар



Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ