Хайлт хийх

Б.Номин-Эрдэнэ: Зөгийн бал, цагаан идээтэй маш сайхан зохицдог

ГАРААНЫ БИЗНЕС 

-Зөгийнүүд маань гарчихсан, ёстой хөөрхөн байгаа биз, үүнийг хар даа.
-Ай мэдэхгүй, тийм хөөрхөн юм харагдахгүй л байна шүү.
-Юу ярина вэ, миний хөөрхөн “хүүхдүүдийг”. Эд маань ёстой хөөрхөн шүү дээ. Үүрэндээ бүгд өөрийн гэсэн чиг үүрэгтэй. Жинхэнэ амьдрал өрнөдөг газар хэмээн бахархалтайгаар ярих энэ бүсгүйг Н.Энхтуяа гэдэг.

Түүний гэрийнхэн 2012 оноос Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн аж ахуй эрхэлж байгаа аж. Харин тэрбээр гэр бүлийнхээ бэлтгэсэн түүхий эдийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох ажлыг багын найз Б.Номин-Эрдэнэтэй хамтран хийж байна.

Н.Энхтуяа, Б.Номин-Эрдэнэ хоёр дунд сургуулийн найзууд. Сургуулиа төгсөөд өөр мэргэжил эзэмшсэн ч тэд нэг зорилгод хөтлөгдөн хамтын бизнесээ эхлүүлэхээр шийдэн 2015 онд “Форэко” компаниа үүсгэн байгуулжээ.

Нэгэн сургалтад хамрагдаж байхдаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн талаар мэджээ. Энэ нь ч бизнесээ эхлүүлэх, зөв чиг баримжаагаа олоход нь тусалсан

“Бид хоёр. Зөгийн балыг олон төрлийн савлагаатай, экспортод гаргах боломжтой болтол нь хөгжүүлэх зорилго тээн бизнесээ эхлүүлсэн. Хэн хэн нь өмнө нь бизнес эрхэлж  байгаагүй учраас туршлага дутан ажил минь нэг л цэгцэрч өгөхгүй байсаар нэг жил өнгөрсөн. Энэ хугацаанд аливаа ажлыг бодох биш хийж эхлэх нь чухал гэдгийг ойлгон 2017 оны эхээр “Нэкта” брэнд бүтээлтийн ажлаа эхлүүлэн тавдугаар сард анхны үзэсгэлэндээ орсон. Ингэж л бид эхэлж байлаа” хэмээн Б.Номин-Эрдэнэ ярьсан.

Тэдний хувьд бизнесээ эхлэх хүртлээ багагүй хугацааг туулжээ. Б.Номин-Эрдэнэ амралтын өдрүүдэд зохион байгуулдаг нэгэн сургалтад хамрагдаж байхдаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн талаар мэджээ. Энэ нь ч бизнесээ эхлүүлэх, зөв чиг баримжаагаа олоход нь тусалсан гэдгийг тэрбээр хэлж байлаа. Учир нь энэ төвд очсоноор хэрэгцээт мэдээллээ олж аваад зогсохгүй, дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт хамрагдан бизнесийн талаар мэдлэгээ өргөжүүлж, 4.2 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг хүртэл авсан байна.

Бизнесээ эхлээд удаагүй байхдаа тус төвөөр дамжуулан Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” үзэсгэлэнд оролцжээ. Тэдний бүтээгдэхүүний сав баглаа боодол олон хүний таашаалд нийцэж, “Дэлхийд өрсөлдөх Монгол брэнд” гэдэг шагнал авсан нь маш их урам зориг өгч, улам ихийг хийх тэмүүлэлтэй болгосон гэдгийг тэд хэлж байлаа.

Зүүн гар талаас Н.Энхтуяа, Б.Номин-Эрдэнэ нарЯМАР УРГАМЛЫН ШҮҮС ХҮРТСЭНЭЭС ХАМААРАН ЗӨГИЙН БАЛНЫ ӨНГӨ, ҮНЭР, АМТ ӨӨР БАЙДАГ

Ийнхүү эхэлж байсан тэдний бизнес өдгөө өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болжээ. “Нэкта” брэнд дан цэвэр зөгийн балтай байсан бол одоо зөгийн бал нимбэг, синнамон, цагаан гаатай дархлаа сэргээх цай, самартай зөгийн бал гээд гурван төрлийн бүтээгдэхүүнтэй болсон байна.

“Бид хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн зөгийн балаа 700, 340, 200, 100 грамм, нэг удаагийн гэсэн таван хэмжээгээр савлаж байна. Цэвэр зөгийн бал савлахаас гадна зөгийн балтай шинэлэг бүтээгдэхүүн хийх юмсан гэж бид хоёр бодоод л байсан. Түүнчлэн зөгийн балыг хүндтэй хүндээ бэлэг болгон өгдөг байвал зүгээр санагдсан. Ингээд бид жуулчдад зориулсан бэлгийн савлагаа бүхий зөгийн балаа худалдаанд гаргасан. Үүний дараа дотоод, гадаадын зочид болон тэмдэглэлт баяраар хайртай, дотны хүмүүстээ бэлэглэхэд тохиромжтой цэвэр зөгийн балтай бүтээгдэхүүнээс бүрдсэн бэлгийн багцуудыг гаргаж эхэлсэн. Бэлгийн багц гаргахын тулд зөгийн бал лимонтой цай, самартай зөгийн бал, зөгийн балтай чихэр зэргийг судлан туршиж эцсийн бүтээгдэхүүн болгосон” хэмээн тэд ярьсан юм.

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАХААС ӨМНӨ ХЭРЭГЛЭГЧЭЭ БЭЛТГЭХ НЬ ЧУХАЛ

Гарааны бизнес эрхлэгчдийн хувьд анхны хөрөнгө оруулалт тун чухал. Харин тэд энэ тал дээр тэгтлээ толгойгоо өвтгөөгүй гэж байлаа. Учир нь байгаа боломжоо ашиглан гэр бүлийнхээ эрхэлдэг аж ахуйгаас түүхий эдээ авч, өөрсдийн цуглуулсан багахан мөнгөөр эхний хөрөнгө оруулалтаа хийсэн байна.

Харин хамгийн чухал тоног төхөөрөмжөө Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилттэй Азийн сан, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хөгжлийн Шийдэл ТББ, МҮХАҮТ, Голомт банк хамтран хэрэгжүүлж буй Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубатор төвийн дэмжлэгээр шийджээ.

Зөгийн балыг хэрхэн таньж авах, хэрхэн хадгалах хийгээд хэрэглэх талаар мэдээллийг тэд тасралтгүй түгээдэг

“Энэхүү төсөлд хамрагдсанаар бидний өмнө маш олон боломжууд нээгдсэн. Хамгийн их хэрэгтэй төхөөрөмжөө бид төслөөр дамжуулан авсан. Польшийн Лайсон брэндийн хутгагч төхөөрөмж байгаа юм. Ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлсэн. Бас нэг хэлэхгүй өнгөрч болохгүй зүйл бол бизнесийн сургалтууд. Хэдийгээр бид хоёр маркетинг, бизнесийн удирдлагаар суралцаж, ажиллаж байсан хэдий ч хувиараа бизнес эрхлээд эхлэхээр мэдэхгүй, чадахгүй зүйл их юм билээ.

Яаж барааны тэмдгээ баталгаажуулах, бүтээгдэхүүний загвараа хэрхэн патенттай болгохоос эхлээд, хэрхэн санхүүгийн сахилга баттай байх маш чухал. Дээр нь бүтээгдэхүүнийг зах зээлд яаж таниулах, хэрэглэгчтэй хэрхэн харьцах, судлах гээд үнэлж баршгүй “хөрөнгө”-ийг сургалтуудаар дамжуулан авсан” хэмээн залуу бүсгүйчүүд ам бардам хэлж байлаа.

Тэдний фэйсбүүк хуудсаар зочлоход ч энэ бүхэн мэдрэгдэж байлаа. Зөвхөн бүтээгдэхүүнээ сурталчлаад зогсохгүй хэрэглэгчдэд зөв мэдээлэл олгох чиглэлд түлхүү ажилладаг юм билээ. Зөгийн балыг хэрхэн таньж авах, хэрхэн хадгалах хийгээд хэрэглэх талаар мэдээллийг тэд тасралтгүй түгээдэг нь тун өгөөжтэй санагдсан.

Ментор зөвлөх маань эхний арван хэрэглэгчтэй заавал ярьж, бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдлийг нь сонсож байхыг зөвлөсний дагуу тэд хэрэглэгчдэдээ анхаарал тавьж ажиллахыг хичээдэг байна. Мөн БЭЭТ төслийн санхүүгийн дэмжлэгээр нэг сая төгрөгийн зөвлөх үйлчилгээний  эрх өгсөн бөгөөд үүгээрээ зөгийн бал худалдан авахдаа юу анхаарах, түгээмэл байдаг буруу ойлголтуудыг засах мэдээлэл өгөх жижиг хэмжээний бичлэг хийлгэжээ.

ЗӨГИЙН БАЛЫГ ХӨРГӨГЧИНД ХАДГАЛЖ БОЛОХГҮЙ

Н.Энхтуяа “Хүн бүр зөгийн бал сайн гэж мэддэг боловч хэрхэн зөв хадгалж, зөв хэрэглэхээ мэдэхгүй байгаа учраас эрүүл мэндийн ач холбогдлыг нь үгүй хийдэг. Зөгийн бал бол байгаль эхийн үнэ цэнэтэй бэлэг.

Зөгийн бал бол бактер устгах өндөр чадвартай байгалийн амьд бүтээгдэхүүн юм. Тиймээс ходоод гэдсийг цэвэрлэх талаасаа их чухал ач холбогдолтой. Нэг амны халбага цэвэр зөгийн балыг өглөө эсвэл орой бүр бүлээн ус, сүүтэй хамт хэрэглэснээр дархлааг маш сайн дэмжинэ.

Мэдээлэл хомс байдгаас хэрэглэгчид жинхэн зөгийн балыг хуурамчаас нь ялгахад хүндрэлтэй байдаг.

Мөн хүмүүсийн эргэлздэг зүйл бол ямар бал нь сайн бэ? Өнгө, үнэр, амтны тухайд зөгий ямар ургамлын амтат шүүс хүртэж байгаагаас хамаарч янз бүр байдаг. Жишээ нь гурвалжин будааны бал хар хүрэн өнгөтэй, маш хурц үнэртэй, байгалийн олон цэцэгсийн бал хар цай шиг өнгөтэй анхилуун үнэртэй байдаг. Хэдий харагдах байдал амт үнэр өөр ч хүний биед үйлчлэх чанар адил.

Мөн зарим хэрэглэгчид зөгийн балыг царцдаг бүтээгдэхүүн гэж мэддэггүйн улмаас царцалт үүсэхэд нь саахар хольсон байна гэж ташаа ойлгодог. Зөгийн бал үүрэндээ 37 хэмийн халуунд шингэн төлөвт байдаг. Хураагаад хэд хоносны дараа аажимдаа өтгөрч, царцана. Хэт халуун орчинд байхгүй л бол яг л өөх тос шиг царцдаг. Цэвэр зөгийн бал л бол заавал царцана. Мөн харанхуй, хэт халуун, хэт сэрүүн биш 5-18 хэмийн дулаан, нарны шууд тусгалаас далд нөхцөлд хадгална. Хэрэглэхдээ бүлээн ус, сүүн, цайнд хийж хэрэглэж болно” гэсэн зөвлөгөөг хүргэсэн.

ЗӨГИЙН БАЛ, ЦАГААН ИДЭЭ ХОЁР МАШ САЙХАН ЗОХИЦДОГ

Тэдэнд ачаалалтай, шантрах, шийдэл олохгүй байх үе их гарсан гэнэ. Тэр үед нэгэнт эхэлсэн юм чинь гээд илүү их хичээдэг хэмээн тэд ярьж байлаа. Хар багаасаа нөхөрлөсөн тэд хамтдаа байж, нэг нь шантрахад нөгөөх нь дэмждэг тул багаараа байх нь маш том давуу тал гэдгийг онцолж байлаа.

Эхлээд өөрсдөө маш сайн мэдлэг, мэдээлэлтэй болоод хэрэглэгчдээ бэлтгэж, таньж, дотооддоо хүргэж байж дараагийн асуудлыг ярьдаг юм байна гэдгийг ойлгож авсан

“Өглөөнөөс маргааш үүр цайтал ажиллах үе олон бий. Залуу хүмүүс өөрсдийгөө хөгжүүлж, сурах юм их түүндээ ч цаг заваа зарцуулна. Аль болох бүхнийг амжуулах гээд л явж байна даа. Зөгийн бал бол Монголоос экспортод гаргаж болох үнэ цэнэтэй, чанар стандартын шаардлага хангаж чадахуйц бүтээгдэхүүн. Бид анхны бүтээгдэхүүнийхээ шошгыг англи хэл дээр хэвлүүлж шууд л экспортод гаргана гэж том мөрөөдөж байлаа. Гэтэл тэгдэггүй юм байна. Эхлээд өөрсдөө маш сайн мэдлэг, мэдээлэлтэй болоод хэрэглэгчдээ бэлтгэж, таньж, дотооддоо хүргэж байж дараагийн асуудлыг ярьдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Дотоодын зах зээлд амжилттай брэнд бүтээж байж дэлхийн зах зээлд гарах үндэс тавигдах учраас бид бэлтгэлээ маш сайн базаан ажиллаж байна. Дэлхийн зах зээлд гарахад бидэнд тулгарч буй хамгийн том бэрхшээл бол бүтээгдэхүүний нөөц.

Тиймээс бид хамгийн түрүүнд зөгийн аж ахуйгаа өргөтгөхийг зорин ажиллаж байна. Одоогийн байдлаар цахимаар захиалга аваад хүргэлт хийдэг. Өмнө бид баяруудад зориулаад бэлгийн багц гаргахад илүү анхаарч байсан бол одоо борлуулалтын суваг дээрээ анхаарч ажиллаж байна.

Зөгийн бал, цагаан идээ хоёр маш сайхан зохицдог. Бид үзэсгэлэн худалдаануудад оролцохдоо зөөхийнд зөгийн бал хийж хэрэглэгчдэд амтлуулдаг. Нэг талаараа хүмүүс зөгийн балны олон талт хэрэглээг санал болгох, нөгөө талаараа цагаан идээ зөгийн бал хосолсон бүтээгдэхүүн гаргах хүсэлтэй холбоотой. Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэл их байгаач технологи, мэргэжлийн судалгаа, туршилт, цаг хугацаа ихээхэн шаардах тул ирээдүйн төлөвлөгөөний нэг хэсэг болгоод явж байна.  

Манайх чанартай зөгийн балтай боловч импортоор маш их зөгийн бал авдаг. Сайн мууг нь ялгаж таньж авахад хүндрэлтэй байна. Тэгэхээр сайжруулах, хийх зүйл их байна гэж харж байна. Монгол зөгийн балыг чанартай юм байна гэдгийг таниулахад олон зөгий аж ахуй байх нь хэрэгтэй болов уу. Эхнээсээ монгол зөгийн балаа экспортолж байгаа нь цаашид гадаадын зах зээлд монгол зөгийн балны чанарыг таниулж эерэг хүлээлтийг  бий болгоход ихээхэн ач холбогдолтой  гэж боддог” хэмээн “Нэкта” брэндийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Номин-Эрдэнэ зорилгоо тодорхойлж байлаа.
Шинийг санаачлан, хийж бүтээж буй залуу бүсгүйчүүдийн гаргадаг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж авна уу.

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.04.05 - нд нийтлэгдсэн байна.

Б.Номин-Эрдэнэ: Зөгийн бал, цагаан идээтэй маш сайхан зохицдог

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2018-04-05 13:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

ГАРААНЫ БИЗНЕС 

-Зөгийнүүд маань гарчихсан, ёстой хөөрхөн байгаа биз, үүнийг хар даа.
-Ай мэдэхгүй, тийм хөөрхөн юм харагдахгүй л байна шүү.
-Юу ярина вэ, миний хөөрхөн “хүүхдүүдийг”. Эд маань ёстой хөөрхөн шүү дээ. Үүрэндээ бүгд өөрийн гэсэн чиг үүрэгтэй. Жинхэнэ амьдрал өрнөдөг газар хэмээн бахархалтайгаар ярих энэ бүсгүйг Н.Энхтуяа гэдэг.

Түүний гэрийнхэн 2012 оноос Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн аж ахуй эрхэлж байгаа аж. Харин тэрбээр гэр бүлийнхээ бэлтгэсэн түүхий эдийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох ажлыг багын найз Б.Номин-Эрдэнэтэй хамтран хийж байна.

| фото

      Холбоотой мэдээллүүд
      • Шинэ мэдээ

      • Их уншсан

      • Их сэтгэгдэлтэй

      Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

        уржигдар

      Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

      Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

      Санал хүсэлт илгээх

      Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
      Танд баярлалаа.

      0%
        Товч унших

      Дараагийн мэдээ