Хайлт хийх

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байна

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА Монгол болон Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна.

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг” тохиолдуулан  БНСУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжийг хэрэгжүүлдэг байгууллага болох БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн зүгээс эмэгтэйчүүдийн тэгш эрхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй хэд хэдэн төслөө онцлон танилцуулж байна.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага нь Азийн сантай хамтран эмэгтэйчүүдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг Монгол, Энэтхэг хоёр улсад хэрэгжүүлж байна. Азийн сан нь ашгийн бус олон улсын хөгжлийн байгууллага бөгөөд АНУ-ын Сан Франциско хотод төвтэй. Азийн сан засаглал, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, эмэгтэйчүүдийг чадавхжуулах тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдлыг хангах, улс төрийн оролцоо, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

2016 оны 7-р сард КОЙКА Азийн сантай хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж эхэлсэн. Улаанбаатар хотод эмэгтэйчүүд бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх, түүнийгээ өргөжүүлэн хөгжүүлэхэд соёл, эдийн засаг, хууль эрх зүйн олон саад бэрхшээлтэй тулгарч байна.

Тиймээс энэхүү төсөл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байгаа бөгөөд төслийг Улаанбаатар хотын захиргаа, бизнес хөгжүүлэлт, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх байгууллага зэрэг өргөн цар хүрээтэй оролцогч талууд хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв байгуулагдсан цагаасаа эхлэн хоёр жилийн хугацаанд 5,000 гаруй эмэгтэйчүүдийг бизнесийн төлөвлөгөө боловсруулах, бизнесийн бүртгэл, анхан шатны нягтлан бодох бүртгэл, менежментийн ур чадвар, болон харилцаа холбооны чиглэлээр сургалтуудад хамруулж, санхүүжилт болон бусад төрлийн дэмжлэг олж авах талаар зөвлөгөө, мэдээлэл өгчээ.  

2017 оны 12-р сард БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Хөгжлийн инновацийн газар Шинэлэг түншлэлийн хөтөлбөр (IPS)-тэй хамтран нэгэн шинэ төслийг Энэтхэг улсад эхлүүлсэн.

Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гар утасны аппликэйшний хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хотуудын аюулгүй байдлыг хэмжих индикаторууд буюу “Эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын индекс”-ийг боловсруулж байна. Энэхүү санаачилгыг улам өргөжүүлэх мөн эмэгтэйчүүдийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг засгийн газрын түвшинд шийдвэрлэх зорилгоор төслийн зүгээс төв, орон нутаг, мөн хотын засаг захиргааны албан хаагчдад зориулан бодлого боловсруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулна.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага нь жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлэх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал саяхан батлагдсан “КОЙКА Инновацийн/шинэчлэлийн стратеги”-д жендерийн эрх тэгш байдал болон хүний эрхийн асуудлыг хөндсөн төслийн хэрэгжилтийг улам сайжруулах төлөвлөгөө багтсан болно. Эдгээр төслүүд нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 5-р зорилго буюу “Жендерийн эрх тэгш байдлыг хангаж, бүх охид, эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлж, эрх мэдлийг нэмэгдүүлэх”, мөн ТХЗ 16 буюу “Тогтвортой хөгжлийн төлөө энх тайван, шударга нийгмийг цогцлоох”, түүнчлэн КОЙКА-ийн жендерийн эрх тэгш байдлыг хангах дунд болон урт хугацааны стратегийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА нь төсөл, хөтөлбөрөөрөө дамжуулан хүний эрхийг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.03.07 - нд нийтлэгдсэн байна.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байна

2018-03-07 09:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ