Хайлт хийх

“Эрдэм хакатон-2017”-с “төрсөн” онцлох санаанууд #2

БСШУСЯ, ШУА, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран “Эрдэмтэн энтрепренёр” хөтөлбөрийн хүрээнд “Эрдэм Хакатон-2017” сургалт, хакатон тэмцээнийг зохион байгуулсан.

Салбар салбарын судлаачид 5 өдрийн турш багаар ажиллах, хэрэглэгчийн болон зах зээлийн судалгаан дээр үндэслэн бизнес санаагаа хөгжүүлэх, бизнес загвар гаргах, хөрөнгө оруулагчид санаагаа оновчтой танилцуулах, хэлэлцээр хийх зэрэг ур чадварт суралцаж 11 бизнесийн санаа шийдлийг дэвшүүлэн хөгжүүлж, багш менторуудаас зөвлөгөө авч бодит жишээн дээр ажиллажээ.

Энэхүү хакатон нь зөвхөн судлаачид оролцсоноороо онцлогтой ба тэдний дэвшүүлсэн хүнс, эрүүл мэнд, гэр ахуй, болон нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх онцлох санаануудыг танилцуулж байна. 

БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ БУДАГ

Импортоор оруулж ирдэг химийн найрлагатай хүнсний будгийг орлох, ургамлын гаралтай органик будаг хийх тухай олон жилийн судалгаанд үндэслэсэн санааг Green light баг танилцуулжээ.

Тодруулбал, гурилан бүтээгдэхүүн, мөхөөлдөс, бүх төрлийн амттан гэх мэт бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний найрлага илүү эрүүл органик байх боломжтой. Тэд хүнсний будгаа ургамлын будагч бодисоос /пигмент/ гаргаж авна. Үүнд фенолт нэгдэл нь улаан, хөх ягаан, хүрэн улаан, хөх өнгийг гаргаж авдаг бол. Харин Каротиноидууд нь шар, ягаан, улаан өнгийг ялгаруулдаг байна. Тэдний бас нэгэн санал болгож буй ургамал бол чонон хармаг /Орос махирс/. Уураг, Витамин B1, B2, C-ээр баялагаас гадна чихрийн шижин, уушгины өвчин, дархлаа хомсдолын вирус, харааны гажиг, нойргүйдлийг арилгах давуу талтай ажээ.

АЗТАЙ МОНГОЛ

100 сая төгрөг. Энэ бол БНХАУ-ын 300 сая хүний дундаж орлого. Бид БНХАУ-ын зах зээлд нэвтрэхэд юу бэрхшээлтэй байгаа тухай олон улсын харилцааны судлаачдаас бүрдсэн багийнхан танилцуулжээ. 

БНХАУ-ыг судалдаг, хэлийг нь заадаг, орчуулга хийдэг газрууд байдаг хэдий ч зах зээлд ороход шаардлагатай зөвлөгөөг өгдөг, хэрэглэгчийн сэтгэл зүй, зан төлөв, зах зээлийн  багтаамжийн судалгаа явуулдаг, бизнесийн гүүр болдог байгууллага үгүй гэж тэд үзэж байгаа юм. Тиймээс тэр орон зайг нөхөх бизнесийн үйл ажиллагаа явуулдаг судалгааны компани байгуулах санааг дэвшүүлжээ.

УРГА

БНХАУ-д бүх газар нутаг үржил шимгүй болж, элдэв төрлийн химийн гаралтай бордоо, хөрсөнд агуулагдах азот /N/, хүнд металын хэмжээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин хэтэрч, цагаан будаанд агуулагдаж буй кадьми /Cd/-ийн хэмжээ гамшигт хүрээд байгаа тухай Урга баг онцоллоо.

Эрүүл хөрс-эрүүл хүнс уриатай Урга багийнхан улаан буудайн хаягдал түүхий эдээр 100 хувь органик Монгол бордоог үйлдвэрлэх боломжтой тухай шинжлэх ухааны судалгаанд үндэслэн баталсан байна. Энэхүү санаагаа бизнес болгож чадвал ирэх 5-10 жилд нийт импортын бордоог бүрэн орлохоор зорилт тавиад байна.

GREEN BUBBLE

Орчны бохирдол, хуурайшил, олон төрлийн шалтгаанаас хамааран Монгол хүний арьс эмзэг хуурай, ихэнхи нь харшилтай, эрт хөгшрөх хандлагатай гэдгийг судлаачид онцлон өгүүлж, энэ асуудлыг шийдэх шинжлэх ухаанаар нотлогдсон шидэт найрлагатай бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. 

Байгальд ээлтэй, улирал хамаарахгүй, өртөг багатай, ямар ч арьсанд харшил үзүүлэхгүй, бүх төрлийн арьсанд тохирох тэжээлийг өгөх саван, гоо сайхны бүтээгдэхүүнийг Green Bubble баг санал болгож байна. Тэдний нууц жор патентаар хамгаалагдаж буй аж.

AIREE

Утаанаас шалтгаалан, агаар сэлгэх нөхцөлгүй байгаа нь дотоод орчны агаарын бохирдлыг ч мөн гамшгийн хэмжээнд аваачсан гэдгийг Airee багийнхан онцолсон юм.

Тэдний санал болгосноор бичил биетэн замгаар гэрлийн болон нүүрстөрөгчийн давхар ислээс хүчилтөрөгч үүсгэн тасалгааны агаарыг цэвэршүүлэх боломжтой аж.

Мөн том биомасс үүсгэхийн тулд AIREE fresh нь микро түвшний ижил төрлийн эсийг өсгөх боломжтой бөгөөд ингэснээр илүү их хүчилтөрөгч гаргаж авах чадвартай болох юм байна. Хэрвээ үүнийг хэрэглэвэл гэр доторх агаарын чанар сайжирч, эрүүл мэндэд ээлтэй, мөнгөнд ч хэмнэлттэйгээрээ давуу талтай юм.

Та дээрх бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99988276 дугаарын утсаар авах боломжтой. 

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2017.12.10 - нд нийтлэгдсэн байна.

“Эрдэм хакатон-2017”-с “төрсөн” онцлох санаанууд #2

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2017-12-10 11:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ