Хайлт хийх

“Эрдэм хакатон-2017”-с “төрсөн” онцлох санаанууд #1

БСШУСЯ, ШУА, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран “Эрдэмтэн энтрепренёр” хөтөлбөрийн хүрээнд “Эрдэм Хакатон-2017” сургалт, хакатон тэмцээнийг зохион байгуулсан.

Салбар салбарын судлаачид 5 өдрийн турш багаар ажиллах, хэрэглэгчийн болон зах зээлийн судалгаан дээр үндэслэн бизнес санаагаа хөгжүүлэх, бизнес загвар гаргах, хөрөнгө оруулагчид санаагаа оновчтой танилцуулах, хэлэлцээр хийх зэрэг ур чадварт суралцаж 11 бизнесийн санаа шийдлийг дэвшүүлэн хөгжүүлж, багш менторуудаас зөвлөгөө авч бодит жишээн дээр ажиллажээ.

Энэхүү хакатон нь зөвхөн судлаачид оролцсоноороо онцлогтой ба тэдний дэвшүүлсэн хүнс, эрүүл мэнд, гэр ахуй, болон нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх онцлох санаануудыг танилцуулж байна.

ЦАГААН ЗАРАМ

Монголд загасны аж ахуй, үйлдвэрлэлтэй болох боломж бий гэдгийг тав хоногийн турш үргэлжилсэн тэмцээнээр харууллаа.

Хакатоны тэргүүн байранд шалгарсан Цагаан зарам баг судалгаан дээрээс үндэслэн дотоодын хэрэгцээг хангах загасны тос, витамин тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой гэсэн санааг дэвшүүлжээ.

Тэд загасны тосны үнэ өртгийг импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байхаар тооцоолж, Улаагчины хар нуурын загасыг хууль бусаар агнахын оронд зүй зохистойгоор үржүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож худалдаалах боломжтой гэв. Загасны тос нь дархлаа, мэдрэл, зүрх судасны үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, тархи, нүдний бүтцийн үйл ажиллагааг хэвийн хангахад чухал үүрэгтэй юм.

ҮНСЭН ҮРЭЛ

Тоосжилт, орчны бохирдлыг үүсгэдэг хаягдал үнсээр бохир усыг цэвэрлэх эко Монгол шийдэл гаргах боломжтой.

Үнсийг тусгай технологиор үрэл болгон хэлбэржүүлээд цэвэрлэх байгууламжуудад элсний оронд ашиглах бөгөөд энэ нь илүү үр дүнтэй шийдэл гэдгийг тэмцээний үеэр танилцуулав.  Үнсэн үрлийн технологи нь хаягдал түүхий эдээр, үйлдвэрлэлийн өртөг бага, байгальд ээлтэй шийдлийг санал болгож байгаа юм.

МӨНГӨН ОЙМС

Kiss my feet багийнхны санал болгож буй мөнгөжүүлсэн оймс нь хөлний хөлс, мөөгөнцөр, чихрийн шижин өвчнөөс үүсэх  600 гаруй төрлийн бактер, бичил биетийг устгах чадвартай бөгөөд хөлний эвгүй үнэрээс сэргийлэх боломжтой аж. Нано хэмжээст мөнгийг оймсонд биологийн аргаар суулгах технологи нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх, цусны эргэлтийг сайжруулах, жижиг шархыг эдгээх зэрэг давуу талуудтай бөгөөд төрөл бүрийн даавуу, материал /ноос, ноолуур/ дээр ашиглах боломжтойгоороо онцлог.

ШИДЭТ ХАЛУУН РАШААН

Улсын хэмжээнд 16 рашаан сувилалд жилд 40 гаруй мянган хүн эмчлүүлдэг бөгөөд нэг удаа рашаанд явахдаа дунджаар 200-350 мянган төгрөг зарцуулдаг байна. Тэгвэл гэртээ халуун рашаанд орох боломжийг “Шидэт халуун рашаан” олгох нь ээ. Япон, Хятад, Францад ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч, Монгол хүний онцлогт тохирох эрдэм шинжилгээний судалгаан дээр үндэслэсэн, эх орныхоо бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг тус багийнхан санал болгожээ. Энэхүү бүтээгдэхүүн нь рашааны элементийг агуулсан усанд уусгаж хэрэглэх нунтаг бодис бөгөөд бие сэтгэлийг тайвшруулах, бодисын солилцоог сайжруулах, дархлааг дэмжих, харшил, чихрийн шижин, судасны хатуурлыг эмчилдэг үйлчилгээтэйгээрээ онцлог.

ЭКО БОРТОГО

Бидний хаясан хаягдал цаасаар энгийн технологиор, байгальд ээлтэй, зөөж тээвэрлэхэд хөнгөн, нөөц их, үнэ багатай эко бортого үйлдвэрлэх талаар шийдлийг судлаачид дэвшүүлж байна. Манай улсад худалдаалж буй бортогонууд хулдаасан нь 350 төгрөг, пластик нь 400 төгрөг, үнсэн блок 2000 төгрөг байдаг бол тус баг Эко бортого  бүтээгдэхүүнээ 250 төгрөгөөр борлуулах боломжтой аж. Тус эко бортого нь ойжуулалтын насжилтыг уртасгах, хаягдал материалыг эргэлтэнд оруулах, мөн цаашлаад улсын хэмжээнд, хот тохижилт, ойжуулалтад тустай юм байна.

ДАЛИЙ ЯГААН ЦЭЦЭГТЭЙ АЛЖААЛ ТАЙЛАХ ЛАА

Далий ягаан цэцгийн үнэрт алжаалаа тайлах гэж зуныг хүлээх, хол зам туулах хэрэггүй болжээ. Харин далий ягаан цэцгийн эфирийн тосоор хийсэн лааг асааснаар гэртээ ч энэхүү гайхамшигт байгалийн увидасыг мэдрэх боломжтой. Green light багийн тус бүтээгдэхүүн нь тайвшруулах, өвчин намдаах, орчны микробуудыг устгах, шархыг эдгээх, нойргүйдлийг арилгах, алжаалыг тайлах үйлчилгээтэй юм байна.

Та дээрх бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99988276 дугаарын утсаар авах боломжтой. 

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2017.12.09 - нд нийтлэгдсэн байна.

“Эрдэм хакатон-2017”-с “төрсөн” онцлох санаанууд #1

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2017-12-09 11:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ