Хайлт хийх

РАЛЛИ: Хан Вей хожигдож, Hanwei нь гайхуулж байна

  2019-07-12
 
Хоёр гуравхан өдрийн өмнө 2017 оны “Торгоны зам” раллийн мөнгөн медалийн шагналт Хан Вей хоёр жилийн өмнөх амжилтаа давтах төдийгүй тэргүүн байр өөд тэмүүлж ч мэдэх мэт санагдаж байлаа. Гэвч Хятадын алдарт тамирчин одоогийн байдлаар тэргүүлж яваа хүнээс 47,5 минутаар хоцрон, тавдугаар байранд явж байна.    

Shanxi Yunxiang Qimosport баг энэ удаагийн уралдаанд шар өнгийн зургаан адилхан машинтай ирсэн бөгөөд тэдгээр нь Хан Вейн багийнханд зориулан үйлдвэрлэсэн HanWei Motor SMG Buggyхэмээх машинууд байсан тул Хятадын багийг “Багги” баг хэмээн нэрлэж болмоор. Тэдгээр машиныг Shanxi Yunxiangбагт худалдсанаар баггинууд тусгай зайд тэргүүлэгчдийн жагсаалтанд төдийгүй уралдааны үр дүнгийн хүснэгтэнд ч нэг бус удаа нэрээ гаргаад байна.

Тав дахь тусгай зайн уралдааны барианд Shanxi Yunxiang-ы шилдэг төлөөлөгч Зян Минг тавдугаар байранд орж ирсэн. “Торгоны зам” ралли бүр эхлэхээс аваад барианы тавд Хятадын тамирчид багтахгүй мэт санагдаж байсан билээ. Өөр нэг тамирчин Лю Кун долдугаарт орж ирсэн бөгөөд уралдааны ерөнхий үзүүлэлтээр тэрбээр хоёрт явж байгаа юм. Тэгэхээс ч өөр аргагүй, учир нь чухамхүү энэ л тамирчин 2018 онд “Торгоны зам” раллийн Хятадын нутаг дэвсгэр дээрх үе шатны ялагч болсон билээ.

Ташрамд дурдахад, Хятадын баг тамирчдын нэр энэ өдөр уралдаанд оролцогчдын амнаас төдий л сайнаар гараагүй юм. Хятадын Shanxi Yunxiangбагийн тамирчин Сун Пинг Матьё Серрадори,Айрат Мардеевнарын замд  удтал саад болж, аль алиныг нь явуулахгүй байснаас болж тэд хайран цагаа алдсан аж.

2019-07-12 13:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Улаанбаатарын автозамыг гурван бүсэд хувааж, тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажил явагдаж байна. Ингэхдээ бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөр нь харилцан адилгүй байх юм.
Нийт 1844 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ