Хайлт хийх

Соёлын наадам 12 дахь жилдээ Хүй долоон худагт болно

  2019-07-09
 
Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилгоор Соёлын Наадмыг зохион байгуулдаг.

Энэ сарын 11, 12-нд Хүй Долоон Худаг дахь “Монгол Наадам” цогцолборт дээрх наадмыг 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус наадмыг 2008 оноос эхлэн Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, Монголын Урлагийн Зөвлөлийн ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран нэгдэж, сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн.

Өдгөө Үндэсний баяр наадмын албан ёсны нэг гол хөтөлбөр болсон Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна. Энэ жилийн Соёлын Наадмыг Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хамтран зохион байгуулж байна.

Соёлын Наадмын талбайд “Сэрсэн тал” урлагийн тоглолт, “Морьтны гайхамшиг” шоу тоглолтыг хоёр өдрийн турш өдөрт гурван удаа, мөн энэ сарын 11-нд  СУИС-ийн багш оюутнуудын “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, Солонгосын “Жеол Дае Га” хамтлаг, “Их Монгол” хамтлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Салхийг мэдэр” хөгжмийн тоглолтыг наадамчин олонд үнэ төлбөргүй толилуулна.

Соёлын наадмын үеэр “Монголын нэг өдөр” нүүдэлчдийн соёлын хотхоныг “Монгол морь” сэдвийн хүрээнд шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, үндэсний соёлын биет бус өв, нүүдэлчин ахуйг наадамчид өөрийн биеэр мэдэрч, суралцах боломжийг олгож байна.

Тухайлбал: Эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг тоглоом наадгай, Уламжлалт зан үйл баяр ёслол, Ардын уламжлалт мэдлэг арга ухаан, Уламжлалт гар урлал, нум сум харваа, уран бичлэг, эсгий урлаг, үндэсний хувцас урлалын өртөөнүүдээр наадамчин олон зочлох боломжтой. Мөн дүрслэх урлагийн үзэсгэлэн үзэж, хөрөг зургаа зуруулах, нүүрээ будуулах, хөгжөөнт тэмцээн уралдаанд оролцох, Аварга Монгол баримлуудтай зураг авхуулах зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд та бүгдийг хүлээж байна.

Зохион байгуулагчид:  Соёл Урлагийн Их Сургууль

                                         Монголын Урлагийн Зөвлөл

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо                     

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-07-09 17:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ