Хайлт хийх

Дэлхийд тэргүүлэгч “KOHLER” брэндийн үзэсгэлэнгийн танхим мишээл барилгын их дэлгүүрт нээгдлээ

  2019-05-15
 
ХБНГУ, Австри, Итали зэрэг орнуудаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Европын холбооны чанарын шаардлага хангасан, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, удаан эдэлгээтэй, өнгө дизайны өргөн сонголттой бүх төрлийн дотоод заслын брендүүдийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг “ДОЕЧЕ ВЭЛЛЭ” компани нь 2017 оноос эхлэн чамин тансагийн илэрхийлэл болсон, 146 жилийн түүхт АНУ-ын KOHLER брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт буюу 5-р сарын 10-ны өдөр Мишээл Барилгын их дэлгүүрт албан ёсны үзэсгэлэнгийн танхимаа ийнхүү нээлээ.

Нээлтийн арга хэмжээнд урлаг соёлын одууд, Монголын барилгын салбарын томоохон компанийн удирдлагууд болон чанар загварыг эрхэмлэгч үйлчлүүлэгчид уригдсан бөгөөд KOHLER компанийн “Ази Номхон Далайн Бүсийг Хариуцсан Ерөнхийлөгч” Angel Yang,  “Зүүн Хойд Азийн Бүсийг Хариуцсан Захирал” George Tam тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж, нээлтийн туузыг хайчлан үг хэллээ.

Улаан хивс, оргилуун дарс, амтат зоог, үзэсгэлэнт бүсгүйчүүд, амьд цэцэгсийн үнэр түгсэн гайхамшигт үдэшт Жонон хамтлаг болон хийлч Дээгий, Voice Mongolia-ын шилдэг оролцогч Сайнаа зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж хөг аялгуу нэмэн, ирсэн зочдын сонорыг мялаан, сэтгэлийг хөгжөөсөн юм.

Арга хэмжээний үеэр KOHLER брэндийн гар аргаар урлан, цөөн тоогоор үйлдвэрлэгддэг “ARTIST EDITION” цувралын бүтээгдэхүүний дуудлага худалдаа явагдсан бөгөөд “Энхбагана Констракшн”  компанийн ерөнхий захирал Б. Энхболд 9,999,999 төгрөгөөр дуудан авч, Доече Вэллэ компанийн зүгээс энэхүү дуудлага худалдааны орлогыг Ид Шидийн Орон-2 төсөлд хандивлах болохоо мэдэгдэн “Лантуун Дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхланд гардуулан өгсөн нь энэ оройн хамгийн сэтгэл догдлуулсан мөч болж чадсан юм.

Дашрамд дурдахад KOHLER брэндийн Мишээл барилгын их дэлгүүр дэх нээлтийг тохиолдуулан сонгогдсон бүтээгдэхүүнүүдийн 20-30 хувь хүртэлх хямдралтай худалдаа явагдаж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх аж.

Арга хэмжээний үеийн зургуудаас:

2019-05-15 09:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ