Хайлт хийх

NBA: Дорнодын дөрвөл өрнөдийн ганц

  2019-03-21
 
NBA-ын улирал дуусахад ердөө сарын хугацаа үлдээд байна. Багууд 10-12 тоглолтуудыг хийснээр улирал дуусаж, албан ёсоор хасагдах шатны тоглолтууд эхлэх учиртай.

Энэ үед мэдээж хасагдах шатны 16 багийн дүр төрх тодорхой болж байгаа дээр аварга авах магадлалтай багууд ч бусдаасаа “ялгараад” ирлээ.

Мэдээж аливаа зүйлийг таахад хэцүү ч баримт болон тоглолт дээр тулгуурлан магадлал гаргадаг. Миний гаргаж буй аваргын магадлалаар өрнөд бүсийн нэг, дорнод бүсийн дөрвөн багийг таамаглаж байна. Тодруулбал Өрнөдөөс сүүлийн хоёр улирал дараалан түрүүлээд байгаа Голден Стэйт Уорриорс, харин дорнодоос Милоуки Багкс, Торонто Рэпторс, Филадельфиа 76, Бостон Сэлтикс гэсэн дөрвөн багийг нэрлэж байна.

Яагаад дорнодоос дөрвөн баг, Хүчирхэг өрнөдөөс ганцхан баг сонгож байна вэ гэж үү?

Өрнөд бүсээс Уорриорстой хүчтэй өрсөлдөх боломжтой хоёр баг нь өнгөрсөн улирлын бүсийн финалд үлдсэн Хьюстон Рокэтс болон Оклахома Сити Тандер багууд юм. Гэхдээ эдгээр багуудын өрсөлдөөний боломжийг магадлалаар тооцоолж үзвэл Уорриорс 70 хувь, нөгөө хоёр багийн аль нэгд 30 хувийн боломж л харагдаж байгаа юм.

Харин дорнод бүсээс нэрлэсэн дөрвөн багийн хувьд хүч тэнцүүхэн өрсөлдөгчид учир бүгдийг нь нэрлэж байна. Өөрөөр хэлбэл дээрх дөрвөн багийн хожсон нь финалд Уорриорстой таарч, өөрсдийн боломжоо гаргах учиртай. Тиймээс Дорнодын дөрвөн багийг таамагт дэвшүүлсэн билээ.

Өрнөдийн “ганцаас” сэдвээ эхлүүлцгээе

Сүүлийн таван улиралд тогтвортой лигийн ноён оргил дээр байгаа багийн тоглолтын арга барил, систем, тоглогчдын ур чадвар, дасгалжуулагчдын ур ухаан зэргийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа учир энд бичих нь илүүц биз ээ.

Дайчид одоогийн байдлаар доорх статистик үзүүлэлтүүдээр лигийг тэргүүлж байна.

  • Нэг тоглолтод авч буй оноо /118/
  • Довтолгооны хувь /48.8%/
  • Багаараа өгч буй дамжуулалт /29.1/
  • Багаараа хийж буй хаалт /6.4/

Мөн багийн довтолгооны үзүүлэлтээр тэргүүлж байгаа ч хамгаалалтын үзүүлэлтээр лигийн 15-р байранд бичигдэж байгаа. Гэхдээ тэд довтолгоо, хамгаалалтын зөрүүгээрээ лигийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм. Энэ нь Уорриорс хэдий олон оноо алдаж байгаа ч түүнээсээ илүү оноо авч байна гэсэн үг. /Сул талаа давуу талаараа хангалттай нөхөж буй учир хоёрдугаар байрт бичигдэж байна/

Зөвхөн тэргүүлж байгаа статистик үзүүлэлтүүд нь энэ бөгөөд бусад гол үзүүлэлтүүдээр эхний аравт бичигдэж байгаа юм.

Үүнээс гадна лигийн шилдэг төвийн тоглогчдын нэг ДэМаркус Казинсыг гараандаа, хуучин хамт аваргалсан шилдэг хамгаалалттай, Уорриорсын довтолгооны системд төгс зохицдог Эндрю Богутий сэлгээнд суулгаж байна.

Тэдний жижиг тавтын шилдэг сонголтуудаас дурдвал:

  1. Дрэймонд Грийн                 1) Дрэймонд Грийн                        1) Дрэймон Грийн
  2. Кэвин Дюрант                      2) Кэвин Дюрант                 2) Кэвин Дюрант
  3. Андре Игуодала                 3) Андре Игуодала            3) Андре Игуодала
  4. Клэй Томпсон                      4) Клэй Томпсон                 4) Алфонзо Мкгини
  5. Стэфен Көрри                     5) Шон Ливенгстон             5) Шон Ливенгстон

...гэх мэт хамгаалалт зонхилсон, довтолгоо голлосон гээд дуртайгаараа сонгоод холиод гаргах олон хувилбарт жижиг тавтууд байна.

Гэхдээ энэ улиралд ажиглагдсан нэг сул тал нь тэд сайн төвийн тоглогчтой, эсвэл хурдтай тоглодог багуудад хожигдож байгаа дүр зураг их анзаарагдсан юм.

Гэхдээ төгс багийг төгс тоглолтуудаар л буулгаж авна!

Хасагдах шатны хамгийн сонирхолтой өрсөлдөөн хоёрдугаар шатанд гарна. Мэдээж дээрх дорнодын дөрвөн баг хоорондоо таарах нь ойлгомжтой биз ээ. Урьдчилсан таамгаар Филли - Рэпторстой, Бакс – Сэлтикстэй хоёрдугаар шатанд таарахаар байгаа юм.

Энэ дөрвөн багийн хамгаалалт, довтолгооны статистикийг харцгаая

Сэлтикс бол улирал эхлэхэд л дорнод бүсийг аварга авах магадлалаараа тэргүүлж байсан хэдий ч улирлын амжилт нь хүлээлтэд хүрээгүй. Гэхдээ тэд плэйоффт яах аргагүй лигийн аюул тарих баг хэвээрээ учир солилцоо наймаа хийгээгүй ч аваргын өрсөлдөөнд яригдсаар байна.Энэ бол мэдээж нийт улирлын үзүүлэлт бөгөөд өвлийн солилцооны дараах байдлаар өөрчлөлтүүд орсон. Мэдээж Рэпторс, Бакс, 76 гэсэн багууд солилцоогоор хүчээ зузаатгаснаар жинхэнэ утгаараа “контендер” багууд болж чадсан.

Дээр дурдсанчлан төвийн тоглогч сайтай багийн эсрэг Уорриорс муу тоглож байгаа

Энэ тал дээр Дорнодын дөрвөөс 76-д давуу тал өгнө. Шалтгаан нь мэдээж Жоэл Эмбийд юм. Улиралд 27.3 оноо, 13.6 самбар, 2 хаалтын хамт дунджилж байгаа нь цэвэр төвийн тоглогчид дундаас лигийг тэргүүлэх үзүүлэлт юм (Өнөө цагийн №1 төв).

Хэдийгээр Марк, Хорфорд, дээр будагтай талбайд сайн Яннис зэрэг тоглогчид байгаа ч Уорриорсын эсрэг илүүрхэх боломж нь Эмбийдтэй харьцуулбал бага болов уу.

Уорриорс хурдтай багуудын эсрэг тааруу тоглож байгаа!

Энэ үзүүлэлтээр лигт Дорнодын дөрөв бүгд эхний аравт бичигдэж байгаа юм.

Хурдан довтолгоогоор авч буй оноо:

  • Рэпторс: 18.7 оноо   
  • Бакс: 17.4 оноо
  • Сэлтикс: 16.1 оноо
  • Филли: 15.8 оноо

Дээр нь бөмбөгний шилжилт хамгийн чухал учраас дамжуулалтын дунджийг харцгаая

  • Филли: 27.1 дамжуулалт
  • Сэлтикс: 26.2 дамжуулалт
  • Бакс: 26 дамжуулалт
  • Рэпторс: 25 дамжуулалт

...гэх мэт статистик үзүүлэлтүүдийг харвал дээрх дөрвөлд нэгнээсээ ялгараад байх онцлог алга. Дасгалжуулагчдын чадвар ч тийм хол зөрүүгүй.

Харин туршлага, тоглолт төгсгөх лидер талыг харвал Сэлтикс (Кайри), Рэпторс (Кавай), Филли (Жимми) гэсэн багуудад арай илүү давуу тал харагдана. Яннисыг шидэлтгүйн дээр туршлагын хувьд дээрх тоглогчдоос арай дутуу үнэлж байна.

Эцэст нь: Ийм ойролцоо чадвартай дөрвөн баг дорнод бүст байгаа учир дорнодын аваргад миний өгч буй магадлал Сэлтикс, Рэпторс, Филли, Бакс тус бүрд нь 25 хувийг өгч байна.

Дээр нь дорнодын дөрвийн хэн нь ч аваргын төлөө гарсан Уорриорстой өрнөдийн багуудаас илүү өрсөлдөөнийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Харин аварга авах магадлалыг таван багт хуваавал

Уорриорс 24, Филли 20, Сэлтикс болон Рэпторс адил 19, Бакст үлдсэн 18 хувийн магадлал өгч байна. Ямартай ч энэ жилийн Ларри О’Брайны цомын өрсөлдөөн илүү сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна.

Сэтгүүлч: Л. Тулга

NBA: Дорнодын дөрвөл өрнөдийн ганц

  2019-03-21
 
2019-03-21 15:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ