Хайлт хийх

Эверестийн оргилоос 11 тонн хог хаягдал, дөрвөн хүний цогцсыг буулгажээ

  2019-06-06
 
Балбын засгийн газрын цэвэрлэх баг Гималайн нурууны Эверестийн оргилоос 11 тонн хог хаягдал, дөрвөн хүний цогцсыг буулгажээ.

Нийт 14 цэвэрлэх баг дэлхийн хамгийн өндөр оргилын хог хаягдлыг цуглуулахын тулд зургаан долоо хоног зарцуулсан тухай Балбын аялал жуулчлалын газар мэдээлэв. Хог хаягдал дунд хуванцар сав, лааз, канистр, элэгдсэн майхан, хоол хүнсний үлдэгдэл байсан аж. Хайлсан цасан доороос гарч ирсэн дөрвөн хүний цогцсыг Балба улсын нийслэл Катманду хотын эмнэлэгт хүргэжээ.

Түүнчлэн дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг Катманду хот руу илгээсэн байна. Цэвэрлэгээг амжилттай хийж дуусгасан ч дахин хог цуглуулах хэрэгтэйг байгааг албаны хүмүүс анхааруулав. Учир нь цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч цасанд дарагдсан хогнууд бага багаар ил гардаг аж.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-06 17:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ