Хайлт хийх

#1: Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд ЭРЧҮҮД НОЁРХОЖ байна

  2019-04-17
 
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэр байдаг вэ?

Та энэ талаар бодож үзсэн үү?

Ихэвчлэн дунд шатанд, гүйцэтгэх албанд эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байна. Гэтэл эрчүүдийн 15 хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь нь дээд боловсролтой гэх статистик бий.

Манай улсад Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль байдаг бөгөөд эдгээр нь үйл ажиллагаа явуулдаг үгүй, хууль нь биелдэг эсэх талаарх маргаан эхлүүлэхийг хүссэнгүй. 

Ерөөсөө олон үгээр ч яах билээ. Цэнхэртэн харагдах дараах графикаас та бүхэн Монголын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байгааг бэлхнээ харж болно.

Энэ байдлыг засах арга зам улстөрийн намуудад бий. Гэвч намуудын удирдлагуудад энэ нөхцлийг засах хүсэл зориг байгаа юу гэвэл тодорхойгүй. 

"Эмэгтэйчүүдийг улстөрийн удирдлагын түвшинд гаргахын тулд намууд илүү ихийг хийх ёстой" гэсэн дүгнэлтийг Нийгмийн бодлого хөгжил судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаанд оролцогчдын 43 хувь нь хийжээ. Энэхүү судалгааны хамгийн сонирхолтой хариултыг доор харуулъя:

"Улстөрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангагдахгүй байгаагийн гол саад бэрхшээлийг юу гэж та харж байна вэ" асуулгад дараах байдлаар хариулжээ.
  1. Эрчүүд давамгайлсан улстөрийн бүтэц 35%
  2. Эмэгтэйчүүдийг сонгогчид бага дэмждэг 13%
  3. Гэр бүл дэх эмэгтэйчүүдийн ажил, үүрэг 12%
  4. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн нөөц бололцоо хязгаарлагдмал 10%
  5. Эмэгтэйчүүд мэдлэг, чадвар, манлайлал дутмаг 11%
  6. Эмэгтэйчүүдийн улстөрийн идэвхгүй байдал 8%
  7. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү чадвартай 4%
  8. Мэдэхгүй 5%

УИХ-ЫН 76 ГИШҮҮДИЙН ЕРДӨӨ 17,1 ХУВЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД

Монгол эмэгтэйчүүд хууль, эдийн засаг, инженер гээд бусад салбараараа дэлхийд дээгүүр байр эзэлдэг ч улс төрд эзлэх байр сууриараа 190 орноос 98-т орж байлаа. Эмэгтэйчүүдийг "гуйлгын квоттой", "тийм сүрхий юм бол чадлаараа гарч ирээч" гэх зэргээр элдвээр ярьж бичдэг. Үнэндээ эрчүүд ноёрхсон улстөр, шийдвэр гаргалтын түвшинд эмэгтэйчүүд зохион байгуулалттай дэмжлэггүйгээр цойлон гарахад нэн түвэгтэй.

МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БАЙЖ ҮЗЭЭГҮЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэг удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байлаа. Тэр бол 2013 оны сонгууль байсан юм. Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нартай өрсөлдсөн хүн бол МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвал байлаа. Сонгуулийн дүн гарахад Ц.Элбэгдорж 50,23%, Б.Бат-Эрдэнэ 41,97%, Н.Удвал 6,50 %-ийн санал авч байлаа.

Гэвч өнөөдрийг хүртэлх 7 удаагийн сонгуулиас нэг ч удаа Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж үзээгүй юм.

13 САЙДЫН ЕРДӨӨ 1 НЬ ЭМЭГТЭЙ

У.Хүрэлсүхийн Засгийн газарт 13 яам бий. Эдгээр яамдын зөвхөн Эрүүл мэндийн салбарын сайд нь хатагтай Д.Сарангэрэл.

Яагаад ч юм бэ, эрүүл мэндийн асуудал эмэгтэйчүүдэд л хамаатай гэсэн шиг энэ салбарыг ихэнхдээ эмэгтэйчүүдэд "өгдөг". 

УЛААНБААТАР ХОТЫН ДАРГЫН АЛБЫГ ЭМЭГТЭЙ ХҮН ГҮЙЦЭТГЭВЭЛ ЯАХ БОЛ?

Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч удаа Хотын даргын албыг эмэгтэй хүн гүйцэтгэж байсангүй. Хэрвээ эмэгтэй хүн гүйцэтгэвэл хот маань өнгө үзэмжээ нэмж, төлөвлөлт, зохион байгуулалт нь сайжирч чадах болов уу?

ДҮҮРГҮҮДИЙН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА НАРЫНД ДУНД???

Улаанбаатар хот 9 дүүрэгтэй. Энэ есөн дүүргийн хоёрт нь эмэгтэй засаг дарга бий. БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, СБД-ийн Засаг дарга Х.Болормаа нар. 

Мөн есөн дүүргийн ИТХ-ын дарга нар дунд гурван эмэгтэй дарга бий. Графикаас харна уу.

21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БҮГД ЭРЧҮҮД

Монгол Улс 21 аймагтай. Гэвч 21 аймгийн нэгэнд нь ч эмэгтэй засаг дарга байхгүй. 

Графикийг Д.Жавхлантөгс

Нийтэлсэн:

О.Ариунбилэг

Сэтгүүлч

2019-04-17 08:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 1130 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ