Хайлт хийх

АН-ын зөвлөл О.Баасанхүүтэй НЭГДЭХЭЭР боллоо

  2019-06-12
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү даваа гарагт УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах хүсэлтээ өгсөн талаар мэдээлсэн. Энэ хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд танилцаж, хүсэлтийг хүлээн авч буйгаа илэрхийлсэн байна.  

АН-ын зөвлөлийн УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өгсөн хариу бичигт:

“Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах Таны 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.

Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын удирдлагуудаас хариу бичгийг хүлээн авсныхаа дараа өөрийн цахим хуудаснаа "Үнэндээ хүчтэй сөрөг хүчин үгүйлэгдэж буй энэ үед улс орныхоо эрх ашгийн төлөө хамтран ажиллахаар шийдэв. Эхний ээлжинд ипотекийн зээлийн хүүг буулгах талаар зөвлөлд санал оруулах болно" гэжээ. 

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-06-12 21:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ