Хайлт хийх

ЭНЭ ӨДӨР: Цахилгаан индүүг патентжуулав

  2019-06-06
 
Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

1882 оны зургаадугаар сарын 06. Цахилгаан индүүг патентжуулав

Америкийн математикч Хенри Сили Уайт 1882 оны энэ өдөр Нью Йорк хотноо анхны цахилгаан индүүг зохион бүтээж патентжуулжээ. Тэрээр энэ үед 21 настай дөнгөж их сургуулиа төгсөж байсан юм. Цахилгаан индүүг зохион бүтээхээс өмнө нүүрстөрөгч ашиглан халаадаг байсан бөгөөд энэ нь аюултай бас ашиггүй байв.

1982 оны зургаадугаар сарын 06. Ливаны дайн эхэлжээ

Израилийн арми Ливаны өмнөд хэсэгрүү 1982 оны энэ өдөр халдсанаар Ливаны дайн эхэлжээ. Гурван жил үргэлжилсэн дайны эцэст Израилийн хориотой бүс тогтоогдож, Сири дэх дүрвэгсэд нэмэгдсэн байна. Дайнд үндсэндээ Израиль ялсан гэж үздэг бөгөөд эсрэг талаас Сири, Палестин ихээхэн хохирол амссан юм. Эцэст нь Ливаны өмнөд хэсэг чөлөөт муж болж, Сири Палестиныг нутгаасаа хөөн гаргажээ. Хоёр талаас нийт 100 мянга гаруй цэрэг оролцож 3000 гаруй нь амь үрэгдсэн байна.          

2002 оны зургаадугаар сарын 06. Дэлхийн агаар мандалд солир дэлбэрчээ

Газар дундын тэнгисийн агаар мандалд 2002 оны энэ өдөр маш хүчтэй энерги бүхий дэлбэрэлт болж байв. Ливи улсын хойд эргээс, Грекийн Крит арлын хооронд болсон энэ дэлбэрэлт жижиг хэмжээтэй атомын бөмбөг дэлбэрсэнтэй адил байсан юм. Дэлбэрэлтийн шалтгаан солир байв. Энэхүү солирыг дэлхий рүү ирж байгааг тогтоож чадаагүй бөгөөд газар буухаасаа өмнө агаар мандалд шатан, дэлбэрч хэлтэрхийнүүд нь тэнгисийн гадарга дээр унасан байна. АНУ-ын Агаарын хүчний Генерал Уорден хэлэхдээ хэрвээ тэр солир Пакситан эсвэл Энэтхэгийн дээр унасан бол цөмийн дайн дэгдэх байсан гэжээ.

Эх сурвалж: onthisday.com

ЭНЭ ӨДӨР: Цахилгаан индүүг патентжуулав

  2019-06-06
 
Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-06-06 10:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ