Хайлт хийх

Мексик Гватемалын хил дээр 6000 хамгаалагч байршуулжээ

  2019-06-07
 
Мексик улс АНУ-д шилжин суурьшихаар ирдэг цагаачдыг зогсоохын тулд Гватемалын хил дээр Үндэсний хамгаалагчдын 6000 хүнийг байршуулжээ.

Мексикийн гадаад хэргийн сайд Марсело Эбрард Вашингтонд АНУ-тай импортын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулахыг зогсоохоор хэлэлцэж буй юм. Хэрэв хэлэлцээ шийдэлд хүрэхгүй бол Доналд Трамп импортын татварыг 5 хувиар нэмнэ хэмээн хэлсэн билээ.

Трамп Төв Америкаас ирдэг хэдэн зуун мянган цагаачдыг зогсоохыг хүсэж байгаа бөгөөд Мексикт шахалт үзүүлэн, импортын татвараа нэмж буй юм.

Цагаачдын тоо сүүлийн саруудад нэмэгдсэн нь Трампыг ийм шийдэл гаргахад хүргэсэн гэж тоймчид үзэж байна. Тухайлбал өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Хилийн эргүүлүүд 130 мянга гаруй цагаачийг барьсан нь өмнөх дөрөвдүгээр сараас 33 хувиар өссөн үзүүлэлт аж.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-06-07 16:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ