Хайлт хийх

“Сайн сургууль” төсөл хэрэгжиж эхэллээ

  2019-03-21
 
"Lead Mongolia - 2018" хөтөлбөрийн Ил тод байдлыг сайжруулах, Авлигын эсрэг багаас хэрэгжүүлж байгаа "Сайн сургууль" төслийн нээлт өчигдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн 84-р сургууль дээр боллоо. Ахлах ангийн сурагчдын авлигын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ил тод байдлын ач холбогдлыг таниулах энэ төсөл нь Нийслэлийн 84, 23-р сургууль болон Дундговь аймгийн 1-р сургуульд хэргэжих юм. 

Монгол улсад салбар бүр дэх авлигын нөхцөл байдлыг тодорхойлоход боловсролын салбар дахь авлигын үзүүлэлт 2016 онд есдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд энэ үзүүлэлт тавдугаар байрт оржээ. Түүнчлэн дунд сургуулийн сурагчдын 46 хувь нь авлигыг байж болох зүйл гэсэн ойлголт, хандлагатай байгааг судалгаагаар тогтоосон нь өнөөдөр энэ салбарт соён гэгээрүүлэх ажлыг хамгийн идэвхтэй хийх ёстойг харуулж байна гэдгийг төслийн багийнхан онцолсон. 

Төслийн нээлтийн арга хэмжээнд "World Learning" ТББ-ын Дэд захирал Д.Хулан, Нийслэлийн Боловсролын Газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга С.Ганчимэг, Нийслэлийн 84-р сургуулийн захирал С.Марта нар оролцож нээлтийн үг хэллээ. 

Нийслэлийн Боловсролын Газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга С.Ганчимэг хэлэхдээ "Нийслэлийн Боловсролын газраас Азийн сантай хамтран ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид буюу 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг “Шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэх нь” хөтөлбөрт хамруулахаар ажиллаж байна. Гэвч Нийслэлийн хэмжээнд ахлах ангийн 1310 бүлэг байдаг учраас энэ хавартаа зөвхөн 12 дугаар ангийн сурагчдад хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл яг энэ цаг үед "Lead Mongolia-2018" хөтөлбөрийн оролцогчид "Сайн сургууль" төслөө 10-р ангийн сурагчдад зориулж хөтөлбөр гаргасан нь бидний үйл ажиллагаанд маш том хувь нэмэр болж байна" гэлээ.  

Түүнчлэн Нийслэлийн 84-р сургуулийн захирал С.Марта "Улаанбаатар хотын хувьд "Ирээдүй" цогцолборын дараа орох хамгийн олон хүүхэдтэй сургууль болох 84-р сургуулийг "Сайн сургууль" төсөлд хамруулж байгаад таатай байгаагаа онцолсон юм. Ялангуяа, жил гаруйхны дараа нийгмийн олон талт харилцаанд бие даан оролцох иргэд маань авлигын талаар ойлголт мэдлэгтэй болсноор дараа үеийнхэндээ үлгэрлээд зогсохгүй өнөөгийн Монголын нийгэмд хамгийн их тулгамдаж буй авлига, хээл хахуулийн асуудлыг зогсооход ач холбогдолтой гэж байлаа. Түүнчлэн "Сайн сургууль" төслийн хүрээнд авлигын эсрэг би юу хийж чадах вэ гэсэн өнцгөөс сурагч, багш нарыг оролцуулсан сургалт, арга хэмжээнүүдийг төлөвлөсөн нь цаг үеэ олсныг дурьдаж байв. 

Нээлтийн албан ёсны арга хэмжээний дараа төслийн эхний сургалт буюу "Авлигагүй нийгмийг бүтээхэд миний оролцоо" сэдвээрх сургалтыг хуульч, судлаач Х.Номингэрэл орж хүүхдүүдтэй авлига, шударга ёсны талаар хэлэлцлээ. 

Түүнчлэн арга хэмжээнд реппер Gee /Т.Мөнх-Эрдэнэ/ оролцож уран бүтээлээ туурвих явцад шударга бус өрсөлдөөн хэрхэн явагдаж, тэдгээрийг хэрхэн даван туулснаа хүүхдүүдтэй хуваалцсан нь сонирхолтой байлаа.
 
"Сайн сургууль" төслийн арга хэмжээ цаашид сонгогдсон сургуулиуд дээр үргэлжилж багш нарт зориулсан сургалт, дадлага ажил зохион байгуулах юм. Түүнчлэн сонгогдсон сургуулиудад оролцооны самбар байршуулан "Авлигагүй нийгмийг бүтээхэд миний оролцоо" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж шалгарсан бүтээлүүдийг нийтэд түгээх юм.

“Сайн сургууль” төсөл хэрэгжиж эхэллээ

  2019-03-21
 
2019-03-21 15:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4259 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ