Хайлт хийх

Нийслэлд ашиглалтын шаардлага хангаагүй 338 нийтийн орон сууц байна

  2019-03-23
 
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас есөн дүүргийн нутаг дэвсгэрт хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр шинээр баригдаж буй барилга байгууламжид хяналт шалгалт хийсэн байна. 

Шалгалтаар нийт 108’896 байгууламж байгаагаас ашиглалтын шаардлага хангаагүй 338 нийтийн зориулалттай орон сууцны барилга байгааг тогтоожээ. 

НМХГ-аас нэгдүгээр сарын 10-аас гуравдугаар сарын 1-ний хооронд батлагдсан 5 удирдамжийн хүрээнд хийсэн шалгалтынхаа талаар өчигдөр мэдээлэл хийлээ. 
2018 оны байдлаар хоёр ШТС, 17 барилга зөрчилтэй байсныг илрүүлж, буулгах шийдвэр гаргуулахаар Нийслэлийн засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газруудад санал хүргэсэн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Хавар болж барилгын ажлууд эхэлсэн учраас эдгээр шалгалтуудыг хийсэн. Шалгалтаар 298 зөрчил илэрч 26,5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Барилгынхны дунд ажлаа эхлүүлчхээд дараа нь зөвшөөрлөө авдаг зөрчил олон удаа илэрч байна. Үүнээс болж иргэд, аж ахуй нэгж хоорондын маргаан үүсэж, маш их гомдол ирдэг. Энэ оны тавдугаар сарын 15-наас хойш түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гарсантай холбогдуулан хяналт шалгалтын бэлтгэл ажлыг хангаж нэмэлтээр 4 товчоо ажиллуулна”

Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхлэгчдэд хийсэн шалгалтаар 1349 объектыг хамруулж 39 сая 350 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн 14 объектыг цахилгаанд шилжүүлснээр жилд түлэх түүхий нүүрсийг 2125 тонноор бууруулж, 350 орчим тонн үнс хүрээлэн буй орчинд хаягдахаас урьдчилан сэргийлсэн байна. 

А.Эрхэмбаяр

2019-03-23 16:19 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ