Хайлт хийх

Үндэсний сураас хоёр улсын мэргэн төрлөө

  2019-07-12
 
Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сур харваа сайхан боллоо.

Гурван өдрийн турш үргэлжилсэн сур харваанаас 2 улсын мэргэн, 2 гоц мэргэн тодров.

Төв аймгийн Зуунмод сумын уугуул, “Зуун мэргэн” холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Э.Цогтбаяр 40 сумнаас 39 оносноор улсын мэргэн цолны болзол хангалаа.

Түүний араас Э.Ганчулуун 40 сумнаас 38 онон “гарамгай мэргэн” цол хүртсэн бол гуравдугаар байранд Ховд аймгийн “ГүртБогд” ХХК-ийн харваач, аймгийн мэргэн Д.Чулуунбат монгол улсын “гоц харваач” цол хүртлээ.

Үндэсний сурын эмэгтэйчүүд төрөлд Дундговь аймгийн уугуул, “Цахиур” багийн харваач аймгийн мэргэн, спортын мастер Ө.Хатанболор 40 сумаас 37 оносноор түрүүлж "Монгол улсын мэргэн" болов.

Хоёрдугаар байранд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, 52-р сургууль, “Мондэ” багийн харваач улсын мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 36 онон тодорлоо.

Харин гуравдугаар байранд Булган аймгийн уугуул, Хан-Уул дүүрэг, “Петровис” багийн харваач аймгийн мэргэн Б.Баярцэцэг орж “гоц мэргэн” цолны болзол хангалаа.

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-07-12 19:43 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ