Хайлт хийх

Шинэ дайны тухай сондгой өнцөг

ТЭР АЙХТАР ЗЭВСГЭЭ ОРОС, АМЕРИКИЙН АЛЬ НЬ Ч БИЕ БИЕДЭЭ ХЭРЭГЛЭХГҮЙ

Зургадугаар сарын 22. Энэ өдөр бол мэдээж орос хүн бүрийн сэтгэлд гүн суусан нэг ёсны баярын өдөр, аугаа их эх орны дайн эхэлсэн өдөр. Ахмад дайчдын жагсаал, цэцэг өргөх сүрлэг ёслол, амьд цэцгийн баглаанд Оросын хотууд дарагдана. Энэ тухай өгүүлэх гэсэнгүй. Гарчгаа этгээдээр авсан нь СССР-ийг заавал өвлөнө, гавьяаг нь өмчилнө гэсэн өнөөгийн оросын гадаад бодлого, цэрэг-улс төрийн амбицын эсрэг тал нь хэрхэн үздэг тухай яръя гэж шийдсэн хэрэг. Дэлхийн III дайны босгон дээр ирлээ хэмээн шуугиж буйн гол буруутан нь Орос болчихсон хэмээн өрнөдөд үздэг.

Монголчууд тэгж хэзээ ч үзэхгүй. Би монгол хүн учраас бас тийм. Гэхдээ нөгөө талын байр суурийг судлах нь олон улсын харилцааны судлаач миний нэг үүрэг. Энд миний дүгнэлт гэж нэг ч байхгүй. Бүгд эх сурвалжтай. Ойрын 20 жилдээ Орос нь АНУ-д ноцтой аюул занал учруулсаар байх болно хэмээн АНУ-ын хуурай замын цэргийн штабын дарга Марк Милли Конгресст мэдээлэл хийж байсан нь саяхан. Орос бусдад ингэж аюул тарьж байдаг шалтгаан нь тодорхой.

Оросын Төрийн Думд Украинаас дайн зарлах нь гэсэн яриа тухайн үед өрнөсөн. Гэхдээ энэ яриаг популист гэж хаяглаад онцын ач холбогдол өгөөгүй. Дайн зарлая гэж анх санаачилсан нөхөр нь түүхэнд нэр оруулъя гэхдээ ийм мэдэгдэл хийснээс цаашгүй гэж үзжээ.

СССР-ийн түүхэн нөлөөний бүсэд хяналтаа тогтоох, Европын эдийн засгийн бүтцийг эвдэж өөрчлөх, Европын аюулгүй байдлын бүтцийг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн Москвагийн хүслээс тэр аюул үүддэг. Орос нь их гүрний статусаа эргүүлж олж авахыг хүсч байна. Тэгээд АНУ-тай Европт төдийгүй дэлхийн бусад бүс нутагт–Ойрх Дорнод, Арктик, Ази, Африк, бөмбөрцөгийн баруун хагаст сөргөлдөж байна. Орос нь НАТО-г хагалан бутаргаж, Европ- Америкийн хоорондын санал зөрөлдөөнийг ашиглалаа хэмээн генерал Милли ярьжээ.

Европын ардчилсан системийг дотроос нь сулруулах, нураах зорилго тавин ажиллахдаа авлигадах, хуульд нь цоорхой гаргах, санхүүгийн зах зээлийн удирдлагад асуудал үүсгэх байдлаар Орос ажиллаж байгаа тухай Вашингтон дахь Стратегийн ба олон улсын судалгааны төвийн илтгэлд дурдсан байсан.

Европ руу хандуулж ярьж эхлэхтэй зэрэг Орос-Украины дайн дэгдвэл хэрхэх вэ гэдэгт элдэв таамаг дэвшүүлсэн сэдэв сайтуудаар дүүрэн. Порошенкогийн өмнөх засаглалын үед Дээд Рада нь Орост дайн зарлахыг уриалаад амжилт олоогүй. 2018.12.21-ний үйл явдлыг сөхөж байна. Тийм дайн зарлах хуулийн төсөл явж байсан. Хэрэв дайн дэгдсэнсэн бол уртаашаа дөрвөн өдөр үргэлжлэх байжээ. НАТО-гийн экс-генерал, америкийн цэргийн шинжээч Харалд Куйят тэр “дайн”-ы зохиомжийг лут лүндэгджээ. Ердөө 48 цаг л байлдана.

Киев хүртэл Оросууд давшлаа гэхэд. Их удлаа гэхэд зургаан өдөр. Украины арми техник, хүн хүчний талаар маш их хохирол амсана. Энэ санааг Украины аюулгүй албаны дарга асан, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Игорь Смешко үг дуугүй дэмжжээ. Донбасс дахь байлдааны ажиллагаанд хангалттай хүч байхгүй байж юун Оростой байлдах.

Асар их хохирол амсана хэмээн Украины ЗХЖШ-ын дарга Виктор Муженко өөрөө ч хүлээн зөвшөөрч байна. Эхлээд 10 өдөр дайтахад л 10-12 мянган цэргээ алуулчихна, ингээд бүх эрчүүдээ дайчлах хэрэг гарна. Оросын зэвсэгт хүчин гэдэг нь орчин үеийн далайцаараа НАТО-гийн дараа хоёрт яваа гэдгийг АНУ-ын БХЯ хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд Оростой дайтаад бүтэшгүй хэмээн армийн генерал Муженко үзжээ.

Армийн генерал Муженкогийн ярьснаар ОХУ цэргийн хүч чадлаа сэргээж бүрэн шинэчилж байгаа нь үнэн байх.

Армийн генерал Муженкогийн ярьснаар ОХУ цэргийн хүч чадлаа сэргээж бүрэн шинэчилж байгаа нь үнэн байх. Гэтэл түүний яриаг миф хэмээн үзэх шинжээчид ч сайтад олон тайлбар хэлжээ. Оросын ч, Өрнөдийн ч эрх баригч элитүүдэд хэрэгтэй үлгэр домог (миф), яг бодит байдал дээрээ тийм биш хэмээн Оросын өөрийнх нь үндэсний стратегийн институцын илтгэлд бичээтэй байна. Төрөөс учиргүй суртал ухуулга хийгээд байгаа боловч хэрэг дээрээ ОХУ-ын Зэвсэгт хүчин нь гүн хямралд байна. Путины өнгөн дээр бүр ч хямарсан юм байх. СССР байх үеийн хүч чадалдаа оросын зэвсэгт хүчин хүрчихлээ гэдэг нь жинхэнэ миф болох аж. Өрнөдийн улстөрчид өлгөж аваад цэргийн хэрэгцээний санхүүжилтээ нэмэх аян шалтаг гаргаад ирнэ хэмээн бичсэн байх юм.

Орос ингэхэд хэнтэй дайтахаар хаашаа бэлтгэл базааж байгаа тухай сэдэв интернэтэд мэр сэр тавигддаг. ОХУ-ын Алс Дорнодод хэн гол дайсан бэ гэдэгт Оросын шинжээчид эхлээд АНУ-ыг нэрлэсэн судалгаа явж байна. БНХАУ-ыг далайн эрэг талаасаа дайсан хэмээн харахгүй. Харин хуурай газраар «Стратегийн хил ба амин чухал амьдрах орон зай» гэх Хятадын концепцоор бол Хятад дайсагнана гэсэн байх юм.

Хятадын арми давшилтад орвол тэрхүү үзэл баримтлалаараа зөвтгөчихнө. Хүн ам их өслөө, нөөц хүрэлцэхгүй байна. Тийм учраас оршин байх талбараа тэлэх тухай үзэл санаа тэнд нь цухалзана. Ямар ч хэмжээний мөргөлдөөнд Хятадын арми ялахуйц хүч чадалтай байхыг уг концепц номложээ. Болзошгүй дайсны тухай үзэл баримтлалд нэр заагаагүй ч, Оросуудын хардаж байгаагаар ОХУ-аас өөр хэн байх юм бэ? Өөрөөр хил хязгаараа тэлэх чиглэл байхгүй аж. Оросын Дорнод хэсэг асар том нутагтай, түүхий эд байгалийн асар их нөөцтэй. Гэсэн хэрнээ хүн ам нь цөөн, цөөрсөөр байгаа. Иймд Хятад цагийг анаад сууж байгаа гэхчлэн бичсэн нь энхтайванч, бас тэгээд Хятадтай асар том хуурай газраар хиллэдэг монголчууд бидэнд бол тун эвгүйцмээр дүгнэлт аж.

НАТО эдүгээ ОХУ-ын хувьд цэргийн боломжийн гол дайсан биш болж таарчээ. Оросын хилийн ойролцоо НАТО эрчтэй идэвхжээд байгаа тухай Оросын албан ёсны суртал нэвтрүүлэг иргэдээ төөрөгдүүлдэг. Гэтэл “Хүйтэн дайн” дууссаны дараа НАТО нь Европын нутаг дэвсгэр дэх цэргээ үлэмж хорогдуулсан, одоо ч тийм. Тиймдээ ч боломжийн дайсан биш гэсэн байх юм. Харин ОХУ-ын удирдлагаа шүүмжилсэн нь их сонин аястай.

Даян дэлхийн цэрэг-улс төрийн байдал чинээндээ тулах дөхөж байна. Ялангуяа цэргийн хувьд дүрсхийхэд бэлэн болсон. 

1992-2007 онд Оросын эрх баригчид өөрт нь арми яагаад хэрэгтэй, хэрэгтэй байлаа гэхэд ямар байх юм гэдэг дээр олигтой боловсруулалт хийгээгүй болж таарчээ. Армийг техникээр хангах явдал учир дутагдалтай, хямралтай явж ирсэн, бие бүрэлдэхүүн нь орчин үеийн цэргийн техникээр гачигдсан, мэргэжлийн түвшинд хоцрогдсон байсан хэмээн анх удаа илээр хүлээн зөвшөөрсөн үгс дурайж харагдана.

Ийм олон талын өнцгүүдийг нэгтгэж байгаад дэлхийн III дайны сценарыг цэргийн шинжээчид зохиомжилсон байхтай сайтуудад өлхөн тааралдаж болно. Чухам тэр дайн нь хэзээ эхлэх бол гэдэгт мэтгэлцээд байх нь тэр. Даян дэлхийн цэрэг-улс төрийн байдал чинээндээ тулах дөхөж байна. Ялангуяа цэргийн хувьд дүрсхийхэд бэлэн болсон. Сүүлийн 10 жилд гэхэд л «Халуун цэг» тооны хувьд өссөн. Уламжлалт ба шинээр гэсэн ангилал хийх аваас Афганистан, Ирак, Хойд Солонгос, Палестин, Сомали хямардгаараа хямраад байж байтал дээрээс нь Украин, Сири, Венесуэл гурав нэмэгдлээ.

Гэхдээ энэ бол онилсон тодорхой мөргөлдөөнүүд. Дайн явуулдаг арга барил нь ч өөрчлөгдөж байна. Цэргийн хувьд эсрэгцэх, сөрөг зогсох нь цорын ганц арга хэлбэр биш болсон. Хэрэв дэлгэрүүлж тайлбарла гэж байгаа бол дайн олон хэлбэрээр, юуны өмнө мэдээллийн дайн, мөн эдийн засгийн дайн, иргэншил хоорондын дайн гээд салбарлаж өгнө.

Энэ бүгдийг нийлүүлээд үзвэл тэрхүү III дайн маань явж байна гэж бичсэн өгүүлэл Америкийн цэргийн нэгэн сэтгүүлд тавигджээ. Түүнээс эшлэнгээ тайлбарлая. Дэлхийн II дайнаас хойш гурван дүгнэлт голлож байжээ. Энэ нь нэгдүгээрт дараагийн III дайныг АНУ, Орос хоёр өдөөнө. Хоёрдугаарт цөмийн зэвсэг хэрэглэн дайтна. Эцэст нь тэр дайн хүн төрөлхтөнийг үгүй болгоно гэх.

ОРОС УЛС ДУТАГДАЖ БАЙСАН, ХАСАХ ҮЗҮҮЛЭЛТ БОЛГОНЫГ АШИГЛАЖ БАЙНА

Hарин тэр “Хүйтэн дайн” гэдэг нь түр завсарлаад эргээд сэргээд иржээ. 2000-аад оны эхээр Орос-Америкийн харилцаанд дулаарал явагдсанаа 2008 оноос харилцаа хурцдаад эхэлжээ. 2013 онд чинээндээ тулж, Украинд Майдан тохиож, цаашаа бүр дордсон ба харилцаа сайжрах урьдчилсан нөхцөл огтоос байхгүй болчихсон аятай байна. Хоёр биенээ шууд устгачихъя гэх хүсэл аль алинд нь байхгүй. Тэгж эрсдэх дээрээ тулахгүй, тэр айхтар зэвсгүүдээ Орос, АНУ-ын алин нь ч бие биедээ хэрэглэхгүйгээ мэднэ.

Тэгэхээр шууд зэвсгээр дайтахаас өөр дайны арга барил сонгож байх шиг. Мэдээллийн монополь тогтоох гээд үзчихнэ, эдийн засгаар АНУ нь ОХУ-ыг хорлоно. Оросын эдийн засаг нь нефть ба байгалийн хийн экспортоос хамараалтайг АНУ-д сайн мэднэ, тэдний хүсэл нь оросын нөөцийг хэн ч худалдан авахгүй байх явдал гэхчлэн үе шатаар дараагийн дайн явагдана. Орост юмаа гадагш зарж чадахгүй бол амьдралын түвшин унана, хүн амын дургүйцэл нэмэгдэнэ. Тэгэхлээр нь Оросыг өнгөт хувьсгалаар ороогоод авна, өөрийн талын хүмүүсээ Орост тавьчихна.

Тэгж эрсдэх дээрээ тулахгүй, тэр айхтар зэвсгүүдээ Орос, АНУ-ын алин нь ч бие биедээ хэрэглэхгүйгээ мэднэ.

Хариуд нь Орос яах вэ? Яг хэрэг дээрээ орос нь даян дэлхийд ноёрхох гэсэн юм биш. Зүгээр л алдсан нутаг дэвсгэрээ эргүүлж олж авах гэж улайрч байгаа улс. Крымыг авчихлаа, абхаз, өмнөд осетин мөн дагаар орчихлоо. Ингэхийн тулд 1994 оны Будапештын меморандумаас татгалзахаас аргагүй. Юу гэвэл Украин цөмийн зэвсгээ хураалгасны хариуд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа Орос, АНУ, Их Британиар хүлээн зөвшөөрүүлж чадсан ба Крымыг тойрсон хэрүүлийн алим чухам энэ гэрээнээс үүдэлтэй аж. Харин одоо Орост Донбасс, Приднестровье гээд хоёр өөр тээг гараад иржээ.

Энэ нь явж явж эдийн засгийн дайны хэлбэр гэж дүгнэж болох аж. Орост хүчирхэг хөрш ерөөсөө хэрэггүй. Тэгэх тусмаа проамерикан чиг шугам бүхий улс бүр хэрэггүй. Хэрэв хөршүүд нь эдийн засгийн хувьд сул дорой байвал Орос руу цэргийн хүчээр заналхийлж чадахгүй, тэр ч бүү хэл тийм сул хөршүүдийн нутаг дэвсгэрээс нь жижиг жижгээр хэмлээд байхад боломжтой хэмээн америкийн цэргийн сэтгүүлд бичжээ.

Евразид 2019 онд тулгарах 10 эрсдэлийн тухай Казахстаны удирдагч Нурсултан Назарбаев Astana Club гэх хүрээлэнд ярьж байснаас эшлэе. Глобал эрсдэлийн рейтинг гэж юу вэ гэдэгт юуны түрүүнд өнөөгийн дэлхийн хувирамтгай дэг журам их гүрнүүдийн зөрчлөөс болж хурцадлаа, хэлж таашгүй байдалд орууллаа. Их Еврази дүр төрхөө олж байна. Түүнд нөлөөлөх гэснээс болж глобал тоглогчдын дунд хагарал гарч, бүс нутгийн гүрнүүдийн хооронд өрсөлдөөн ширүүслээ. Ирээдүйд дэлхийн ямар дэг үйлчлэх талаар тэдний дунд гарсан гүнзгий ялгаа зөрүүг гэтлэн давж чадахгүй байна.

Хоёрдугаарт Орос, АНУ, БНХАУ-ын хоорондын геополитикийн өрсөлдөөн глобал түвшинд ч, их Евразийн дэвсгэрт ч хурцхан байна. Түүхнээсээ стратегийн эл гурвалжинд ноцтой хэцүү үеүд байсан. Харин тийм хэцүү үеэ хянаж удирдаж чадах эсэх нь эргэлзээтэй болж байна. Өргөн хүрээний ноцтой хямрал хэзээ хэзээнээс илүү магадлалтай боллоо. Мөн аюулгүй байдал хэврэг байна. Дэлхийн II дайны дараа тогтсон стратегийн тогтвортой байдлыг ганхуулчихлаа. Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах тухай гэрээг зогсоочихлоо.

2017 онд ертөнцөд 10 мянган террорист халдлага үйлдэгдэж, 26 мянган хүний амь авч оджээ. Наймдугаарт Кибер орчны аюулгүй байдал бол глобал тогтвортой байдлын нэн шинэ шалгуур боллоо.

Зэвсэглэлд хяналт тавих систем нурах нь байна. Дэлхийн гүрнүүд зэвсэглэлээр хөөцөлдөх үе рүүгээ шилжинэ, ирээдүй хойч үедээ хүн төрөлхтөн санаа зовохгүй яах юм бэ. Дөрөвдүгээрт эдийн засгийн зөрчил худалдааны ил дайн хийх хэмжээнд хүртлээ хурцадлаа. Дэлхийн худалдааныгуравны нэг ногддог, глобал экспортын 20 хувь, шууд хөрөнгө оруулалтын урсгалын гуравны нэгийг гаргадаг АНУ, Хятад хоёр худалдааны дайн өдөөсөн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг бүхэлд нь бууруулж, хөгжиж буй орнууд хор уршгийг нь шууд амсаж байна. Ядуурал, ажилгүйдэл өсөх нь терроризмд аятайхан хөрс буй болгож өглөө. Афганистанд яг тэгж эхэлсэн. Одоо бид тулгараад буй нарко-гэмт хэрэг, терроризм, экстремизм чинь 1979 оноос хойш тэр улсыг нэрвээд буй дайны уршиг дагавар шүү дээ.

Харин тавдугаарт Санкцын дайн Евразийн геоэдийн засгийн гол асуудал болж хувирлаа. Санкц, контрсанкц хоёр талаасаа уйгагүй тавиад байх боллоо. Зургадугаарт “Их дайн”-ы сүүдэр туслаа. Их Евразийн зарим хэсэгт өргөн хэмжээний цэргийн мөргөлдөөний магадлал өндөр байна. Тэсрэх аюултай нь Ойрх Дорнод. Сирид хямрал дэгдэж, Иракт улс төрийн түгшүүртэй байдал байнга байж, Ливид иргэний дайн, Арабын орнуудад дотоод хямрал өрнөснөөс болж тогтворгүй байдал бүр бугшлаа. Ирантай цөмийн хэлэлцээрээ цуцалсан нь ч үүнд нөлөөлнө.

Долдугаарт глобал аюулгүй байдалд олон улсын терроризм, экстремизм заналхийлсээр байна. Энэ бол бүх дэлхийн асуудал. Зөвхөн нэг оноор жишээлье. 2017 онд ертөнцөд 10 мянган террорист халдлага үйлдэгдэж, 26 мянган хүний амь авч оджээ. Наймдугаарт Кибер орчны аюулгүй байдал бол глобал тогтвортой байдлын нэн шинэ шалгуур боллоо. Энэ орчинд үндсэн гүрнүүд эсрэгцэн зогсож байна. Кибертехнологийн тусламжтайгаар цөмийн болон бусад стратегийн объектуудын аюулгүй байдлыг жагсаалаас гаргавал яах вэ. Есөд бүх нийтээрээ тодорхойгүй байдлын өмнө тулж ирлээ. Харин эцэст нь харилцаа холбооны аюулгүй байдлыг өндөрт тавихгүй бол болохгүй боллоо гэжээ.

Назарбаевын мэргэн үгсийг тэр чигт нь хөрвүүллээ. Их гүрнүүдийн хооронд хүчний тэнцвэртэй байдал бусниж байгаагаас үүдэн аюул тун ойрхон ирснийг ийнхүү хэлжээ.

Их гүрнүүдийн хооронд хүчний тэнцвэртэй байдал бусниж байгаагаас үүдэн аюул тун ойрхон ирснийг ийнхүү хэлжээ.

Ялалтын баярын өдрөөр ямагт сэрэмжлүүлэг, ноцтой хямралын тухай өгүүлж байгаадаа уншигчдаасаа хүлцэл өчих ялдамд Орос маань ингэхэд хаана хэний эсрэг ажиллаад байгаа тухай Оpoc судлаач Максим Савиных гэгчээс эшлэхээс аргагүй болж байна. Түүний үзэхээр бол Орос нь Төв Ази, Дорнод Европт ноёрхлоо тогтоож чадахгүй, XXI зуун бол олон тоглогчтой, тэд нь бараг бүгд адил тэгш тэнцүү, өрсөлдвөл бүгд өрсөлдөж чадах учраас тэр гэсэн байх юм. Энд биднээс өөр хэн ч байх ёсгүй гэж зуун зуунаар үзэж ирсэн түүхэн бүс нутгуудад нь ч өөр улс орны сонирхол яваад орчихсон.

Өмнөд ба Төв Америкт АНУ нөлөөний хүрээгээ хязгааргүй тогтоож байсан атал гэнэт шинэ тоглогч Хятад яваад оччихсон. Тэр бүс нутагт ойрын 10-15 жилд (дор хаяж) Орос нь Хятадтай өрсөлдөж чадахгүй болох нь байна. Төв Азиа хар. Хятад нь хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эдийн засгийн элдэв төсөл гэх мэт Оросын хувьд дутагдаж байсан, хасах үзүүлэлт болгоныг ашиглаж байна. Танк, их буугаар татна гэж байхгүй болсон. Өрсөлдөөд нэмэргүй.

Тажикистанд гэхэд л Иран нь Хятадын дараах хоёр дахь хөрөнгө оруулагч болчихсон байна. Орос том хөрөнгө оруулагч мөн, гэхдээ ард нь гарчихсан. Ингээд Москвагаас энэ бүс нутагт ноёлдог нь өнгөрлөө. Дорнод Европын тухайд ОХУ бүр мартах хэрэгтэй. Чех, Унгар, Польш, Словак, Румын, Болгар бүгдээрээ Европын холбооны эдийн засгийн бүрэн хамааралд орсон. Оросын тухайд худалдаа хийж торгоож байхаас өөр сайхан боломж алга.

Цэргийн хувьд бүр горьдолтгүй. Тэнд чинь НАТО байж байна. Тэд НАТО-г сонгосон. Беларусьт Орос ноёлж чадаж байх шиг байна, одоогоор. Төв Азидаа Орос цэрэг-улс төрийн сонирхлоо нэг хэсэгтээ байлгаж байж болно. Учир нь тэнд оросын үүрэг байна. Үндэстэн хоорондын мөргөлдөөн, терроризм, экстремизмтэй тэмцэх аюулгүй байдлын асуудал хэвээрээ байна. Гэхдээ СССР-ийн үеийнх шиг нөлөөний хүрээгээ баттай тогтоож байх бололцоо үнэндээ алга хэмээн тэрхүү Савиных бичжээ.

Шинэ дайны тухай сондгой өнцөг

Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ