Хайлт хийх

2019.06.20: Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал

  2019-06-20
 
Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна. 

-Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Такэнори Шимизү монгол хэлийг сайн сурсан Монголд элэгтэй нэгэн. Тэрбээр ажлаар манай эх оронд ирсэн бөгөөд "Т.Шимизү: Монголчуудын эв нэгдэл маш суларсан байна" ярилцлагыг унших бол ЭНД дарна уу. 

-Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын салбарт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж мэдээлэл хийлээ. 

Иргэд түрээсийн орон сууцны талаар нэлээд сонирхож байгаа бөгөөд энэ тухай БХБ-ын сайд Х.Баделхан, "
Улаанбаатар хотод Буянт-Ухаа хорооллын 972 айлын шинээр ашиглалтад орж буй орон сууцыг түрээсийн орон сууцаар ашиглахаар шийдвэрлэж, Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсэн. Түрээсийн орон сууцны шинэчилсэн журамд түрээслэгч байраа өмчилж авах хоёр заалт тусгасан. Нэгдүгээрт, Түрээсийн төлбөр дээрээ сар бүхэн тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлөөд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлээр байраа авч болно. Хоёрдугаарт, Таван жилийн хугацаанд байрны төлбөрөө төлөөд түрээсийн байраа өмчилж авч болно" гэж мэдээлэв. 

-“Инноваци ба хөрөнгө оруулалт” форум өнөөдөр болов. Хөгжлийн банк, түүний охин компаниуд зохион байгуулсан форумд ШУА, МУИС, ШУТИС, ХААИС-ийн эрдэмтэд оролцон, судалгааны ажлаасаа танилцуулжээ.

Дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж байгаа энэ үед зөвхөн хүйтэн уур амьсгалтай орны иргэд л ноолууран бүтээгдэхүүн хэрэглэдэг. Иймд дулаан орны иргэдэд зориулсан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин судлаачид ажиллаж эхэлжээ. 

-"Токио-2020" олимпын наадамд нийт 100 эмэгтэй боксчин оролцохоор болжээ. Өмнө нь Рио 2016 наадамд 36 боксчин оролцож байсан бөгөөд даруй 64-өөр өссөн талаар Олон Улсын Олимпын Хороо мэдээлжээ. 

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас өчигдөр онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан этгээд оргосон байна.

Энэ талаар ШШГЕГ-аас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр нь 06 дугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед оргосон. Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна" гэж мэдээлэв. 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-06-20 18:03 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ