Хайлт хийх

"Хүчирхийлэлгүй, хэрүүлгүй, хүндлэлтэй гэр бүл л хамгийн жаргалтай"

  2019-07-06
 
Монголын нийгэмд үлгэр жишээ хос олон бий. Тэднээс үлгэрлэмээр, санаа авмаар, бахархмаар үлгэр жишээ гэр бүлийн төлөөлөл болгож Д.Цогт-Эрдэнэ, С.Ундармаа нарыг ярилцлагын буландаа урилаа. 

-Анх хэрхэн танилцаж байсан түүхээс тань яриагаа эхэлье?
Д.Ц: Бид хоёр анх найзууд байсан. Гурван жилийн өмнө найзуудаараа бөөндөө нэг уулзалт зохион байгуулах үеэр албан ёсоор танилцаж байсан юм. Тухайн үед Ундармаа надад их таалагдаж билээ. Ариун цэврийн өрөө ороод иртэл нэг найз маань нудраад “Хөөе Ундараа өөр хүнтэй бүжиглээд байна штээ, чи очоод бүжиглээч дээ” гэж хүртэл хэлж байснаас харахад би түүнд их сайн байсан нь найзуудад маань ч анзаарагдаж байсан хэрэг. 

Би эмэгтэй хүний үүднээс хэлэхэд аливаа асуудалд зарим нэг үгийг гээж, хэлээ хазаж өнгөрч сурах хэрэгтэй мэт санагддаг.

С.У: Анх Цогоог амрагийн нүдээр хараагүй юм. Найзаа л гэж боддог байлаа. Албан ёсоор танилцсанаас хойш яг нэг жилийн дараа гэрлэлтээ батлуулж тухайн үед цуглаж байсан найзуудаараа цомхон хуримын ёслол хийж билээ. Бидний найзууд ихэнх нь нэг үеийн хүмүүс байдаг. Тэгтэл нэг найз маань хүүхдүүддээ “Найзынхаа хурим руу явлаа” гэхэд нь “Найзынхаа хүүхдийн хуримд очих гэж байна” гэж бодсон гэсэн. (инээв)  Хань минь намайг маш их ойлгодог. Жишээ нь ойр зуурын ажил хийхэд надад их төвөгтэй байдаг. Харин Цогоо маань тоосоо соруулах, хөшиг тюль солих гээд ажлыг амжуулчихдаг. Би аяга тавгаа угаах, хоол ундаа хийчихдэг юм.

Д.Ц: Манай хүн чинь хоолыг бол янзын сайхан хийнэ шүү. 

-Хүндлэл гэдэг та хоёрынхоор юу вэ?
Д.Ц:  Аль болох өөрт нь төвөгтэй хэцүү зүйлсийг би ханиараа хийлгэхийг хүсдэггүй. Бие биенийгээ баярлуулчих юмсан гэж их хичээнэ. Намайг эзгүйд Ундараа ганцаараа тавилгаа сольчихсон байдаг юм. Намайг баярлуулах гэж тэр юм шүү дээ. Гэтэл өөрийгөө зовоолоо хэмээн би зэмлэнгүй ханддаг ч надад зориулж байгаа сэтгэлийг нь бодохоор ханьдаа баярладаг юм.

С.У: Нөхрөө ирэхэд нь баярлуулах юмтай сууж байя гээд л миний хийж байгаа зүйл юм. (инээв) 

-Та хоёрын сошиал орчинд бичиж байгаа зүйлс гэр бүлийн эвтэй сайхан харилцаа, хүндлэлийг шингээсэн эерэг мессежийг нийгэмд тэр дундаа залуу гэр бүлүүдэд өгдөг юм шиг санагддаг. 
Д.Ц: Бид хоёр өөрсдөдөө өдөр тутам тохиолдсон хөгжилтэй зүйлсээ л хуваалцдаг юм. Түүгээрээ дамжуулж хүмүүст сайхан зүйл л хүргэхийг хүсдэг. 

Би ханийгаа бурхны бэлэг гэж боддог

С.У: Бид хоёр өөрсдөө гэрлээд гурван жил болж байгаа залуу гэр бүл гэж өөрсдийгөө тодорхойлдог юм. Тэгж хэлэхээр хүмүүс шоолоод байдаг юм. (инээв) Би эмэгтэй хүний үүднээс хэлэхэд аливаа асуудалд зарим нэг үгийг гээж, хэлээ хазаж өнгөрч сурах хэрэгтэй мэт санагддаг. Эрэгтэй хүн гэдэг сайн, муу ч айлын ноён нуруу гэдэгт би хувьдаа их итгэдэг. Хэрэв би ганцаараа байсан бол гадагшаа гараад явсан ч гэртээ байсан ч надад маш хэцүү байх байсан. Түүнээс гадна хамгийн чухал зүйл нь хүний сэтгэл гэдэг хослон амьдрах заяатай байдаг. Тиймээс  эр нөхрөө хүндэлж, амнаасаа гарах үг бүрээ бодолтой хэлж байх хэрэгтэй. Ер нь охид бүсгүйчүүд ханиа гомдооё гэж бодолгүй амнаасаа хааяахан бодлогогүй үгс унагачихдаг нэг сул талтай. Бид хоёр аль аль нь өмнөх амьдралдаа гаргасан алдаагаа давтахгүйг хичээдэг.

Д.Ц: Залуу үеийнхэнд хэлэхэд, гэрлэх гэж яарах хэрэггүй дээ. 30 хүрээд ч суухад болохгүй зүйлгүй гэж боддог юм. Хүүхдээ 25 нас хүрэхээр л хэнзэрлээ хэмээн шавдуулж, ач зээ нэхдэг ээж аав нар бас бий.  Үүнийг буруутгах аргагүй ч хүнийг хэдий чинээ сайн танина төдий чинээ зөв ханиа сонгоно. Тэгэхийн хэрээр гэр бүл салахгүй бат бөх байна шүү дээ. Би ч бас салж байсан. Одоо ингээд бодоход, залуу хүүхдүүд гэрлэх гэж яарах хэрэггүй юм байна. Одоо бол дотно харилцаанд ороод л эсвэл жирэмсэн болоод суухаас өөр аргагүй болж байна. Наанадаж аюулгүй бэлгийн харилцаанд орох талаарх мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. 

Ер нь чиний л амьдрал, чи л өөртөө тохирсон зөв хүнээ сонгох хүртлээ хэдэн хүнтэй болзох нь бусдад хамаагүй юм. 

С.У: Охидод миний нэг захимаар санагддаг зүйл нь болзоонд их явах хэрэгтэй. Хүн олон болзож, хүнийг таниж байж сайныг нь сонгоно шүү дээ. Манайхан чинь олон эртэй уулздаг гэх олны хэл амнаас айсаар таарч тохирдоггүй нэг л хүнтэйгээ явсаар эцэстээ гэрлэж буруу шийдвэр гаргасан байх нь олонтаа. Ер нь чиний л амьдрал, чи л өөртөө тохирсон зөв хүнээ сонгох хүртлээ хэдэн хүнтэй болзох нь бусдад хамаагүй юм.   

Мөн эхнэр эсвэл нөхөр бол миний өмч гэх манайхны нэг хэвшмэл ойлголт байна. Үгүй юм шүү дээ. Хэдий эхнэр нөхөр хүмүүс хос ч гэлээ бие биенийхээ үзэл бодол, дуртай зүйлс гээд хувийн орон зайг нь хүндэлж байх хэрэгтэй. Тэр хүн өөртөө зарцуулах цагтай, дуртай зүйлээ хийх боломжтой байх ёстой. Суухаасаа өмнө сайн муугаа мэдэлцэх хэрэгтэй. Тэрнээс биш суусан хойноо багаас суусан хүмүүжлийг өөрчлөх гэдэг нь буруу. Хайртай хүнтэйгээ үхэн үхтлээ хамт баймаар л байгаа бол би энэ хүнийг өөрчлөхгүй, харин энэ хүнд тааруулж би өөрийгөө хэрхэн өөрчлөх вэ гэдгийг бас нөгөө талаас бодох л асуудал. Түүнд таалагддаг өөрийн аашаа ил гаргаж, таалдаггүй аашаа багасга л гээд байгаа юм. Мөн удам угсааг сайн хар л гэдэг. Гэхдээ яг үнэндээ түүнээс илүүтэй тухайн хүний хүмүүжил хамгаас чухал. Ижий аавтайгаа хэрхэн харилцаж байна гэдэг нь тухайн хүнийг илтгэх нэг гол хэмжүүр. Анх Цогоог гэр бүл, ах дүү, найз нөхөдтэйгээ хэрхэн харьцаж байгааг их ажигласан. "Багадаа ямар хүү байсан бэ" гэж хүртэл танилаасаа ч сурагласан. Яагаад гэвэл ханиа сонгож байгаа учир няхуур хандахыг хүссэн юм.

-Та хоёрын бие биедээ хамгийн их баярлаж явдаг зүйл юу вэ?
С.У: Учирсандаа... Би ханийгаа бурхны бэлэг гэж боддог. Гэр бүлд маргалдах үе байлгүй л яах вэ. Гэхдээ бид хоёр бие бие рүүгээ хашхичиж, муухай үгс чулуудаж хэрэлддэггүй. Тийм байх хичнээн сайхан гээч. Би нэг үг нэмчихвэл маргаан улам ширүүсэх юм шиг санагдахаараа хэлээ хазаад өнгөрөөчихдөг юм. Маргалдсаны дараа хоёр талд жаахан цаг өнгөрөөчихөөр хэн хэн маань тайвшраад юу ч болоогүй юм шиг л байж чаддагт их баярладаг. Яг үнэнийг хэлэхэд би өмнөх нөхрийнхөө хүчирхийлэлд өртөж байсан.  Тиймээс надад хүчирхийлэлгүй, хэрүүлгүй, бие биеэ хүндэлдэг гэр бүл гэдэг хамгийн жаргалтай гэр бүл шиг санагддаг юм.

Би өмнөх эхнэртэйгээ хүүхдүүдийнхээ сургууль боловсрол, дугуйлангийн талаар ярилцаж холбоотой байдаг юм. Бид дөрөв гэр бүлийн сайхан найзууд, хааяа хамтдаа хөдөө аяллаар явна.

Д.Ц: Ямар нэгэн асуудалд гарц шийдэл хайхад хань минь маш зөв сонголтыг нь зөвлөж өгдөг. “Үгүй ээ, тэр нь зөв юм биш үү” гээд би өөрийнхөөрөө зөрөхөд эцэст нь ханийнхаа зөвлөснөөр явчихсан байдаг юм. Тэгэхээр энэ хүний нарийн ухаан цаанаа маш их байгаа биз. 

Мэдээж арван хуруу тэгш хүн гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Би боддог юм, гэр бүл өөрөө арван хуруу тэгш байх боломжтой. Эхнэр хүний сайн талын таван шинж, нөхрийн сайн таван шинжийг бүрдүүлчихвэл тэр гэр бүл арван хуруу тэгш байж болно. 

Өмнөх гэргий маань ч хоёр дахь амьдралаа зохиосон. Хүүхдүүдийн сургууль боловсрол, дугуйлангийн талаар ярилцаж холбоотой байдаг юм. Бид дөрөв гэр бүлийн сайхан найзууд, хааяа хамтдаа хөдөө аяллаар явна. Хүмүүс энийг сонсохоороо гайхдаг. 

-Та Америкт 12 жил амьдарсан нь бас үүнд нөлөөтэй байх?
Д.Ц:  Магадгүй юм. Монголд салж байгаа ихэнх гэр бүл бие биеэ бараг үзэн ядаж хоёр тийш болдог. Тэгэх шаардлагагүй шүү дээ. Бие биедээ аз жаргал хүсээд, үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарч, тэдний ирээдүйн асуудлыг хамтдаа шийддэг байх хэрэгтэй гэж боддог. 

-Хүүхдийн хүмүүжил гэснээс хүүхдээ өөртөө итгэлтэй нэгэн болгож хүмүүжүүлэхэд эцэг эх хэрхэн анхаарах вэ? 
С.У: Аливаа алдааг нь буруушаан загнах бус эвээр ойлгуулж хэлэх нь чухал. Би охиноо буруу зүйл хийхээр нь тайлбарлаж хэлдэг юм. Миний хамгийн хайртай аягыг охин минь хагалсан ч би загнадаггүй. Дараагийн удаа илүү болгоомжтой байгаарай гэж хэлээд өнгөрдөг. Учир нь охин минь удахгүй шилжилтийн насанд ирнэ. Тэгэхээр тэр үедээ надаас юмаа битгий нуугаасай, ээжтэйгээ илэн далангуй, нээлттэй хэвээр байгаасай гэж хүсдэг юм. Хүүхэд цаашдаа амьдралд олон л буруу зүйл хийж, алдаа гаргана. Ээждээ алдчихлаа гэдгээ ирээд шууд хэлчихдэг, түүнд нь би зааж зөвлөөд явахыг хүсдэг учраас би шийтгэж, загнахыг хүсдэггүй. 

Томчууд ажил гээд завгүй байдгийг буруутгах аргагүй. Гэхдээ зав гаргана гэхээр хүүхдээ дуудаад “Алив нааш ир, хажууд суучих. Хоёулаа ярилцъя” гэх бол биш шүү дээ.

Д.Ц:  Тийм. Ер нь хүүхэдтэйгээ ярилцах л хамгийн чухал. Би хүүхдэдээ нэг зүйлийг маш удаан тайлбарлаж байхыг харсан нэг хүн “Чи чинь ямар залхуугүй тайлбарлаж өгдөг юм бэ” гэж билээ. Хүүхдэд жижиг гэлтгүй аливаа зүйлийг маш сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй гэж боддог. 

С.У: Цогоод хүүхдүүд маш сайн байдаг юм. Юмыг маш гоё тайлбарлаж, ярилцаж чаддаг болохоор тэр.

Д.Ц:  Зарим эцэг эхчүүдийн алдаа нь хүүхэдтэйгээ сайн ярилцаж чаддаггүйд байдаг байх. Томчууд ажил гээд завгүй байдгийг буруутгах аргагүй. Гэхдээ зав гаргана гэхээр хүүхдээ дуудаад “Алив нааш ир, хажууд суучих. Хоёулаа ярилцъя” гэх бол биш шүү дээ. Бид хүүхэдтэйгээ машинд хамт явахдаа, хоол идэж байхдаа эсвэл хийж байхдаа хэдэн үг солиод, асуудлыг нь сонсдог байх хэрэгтэй. Боль, болохгүй гэж шууд загнах бус тайлбарлах нь чухал. 

Би хүүгээ бага байхад машиныхаа зураасыг өөрөө будах гээд эхлээд зүлгүүрдээд зогсож байтал хүү хараад юу хийж байгааг минь асуусан. “Зүлгүүрдээд будахаар аавынх нь машин гоё болно” гээд хэлчихсэн юм. Тэгтэл нэлээн хугацаа өнгөрсний дараа би машиныхаа нөгөө талд гараад хартал хүү минь хөлс нь бурзайчихсан, аавынхаа машиныг зүлгүүрдээд зогсож байсан. Хамгийн өхөөрдөм зүйл нь “Одоо аав минь баярлана даа” гэсэн харцаар тэр над руу харсан. Би тэр харцыг хараад л юун загнах, хэлэх үггүй болоод хайр минь хүрсэн. “Миний хүү аавдаа тусалсанд баярлалаа, сайн байлаа. Гадаа халуун байна ор ор” гэж билээ. Алаг бөөртэй машинтай нэлээн удаан явсан шүү. (инээв)

Эцэг эхчүүд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. “Би чамайг ингэж их хайрладаг байтал...” хэмээн албатай юм шиг хайрлаж байгаа мэт хүүхдээ загнадаг. Тэгтэл тэр бяцхан хүн ч биднийг маш их хайраар хайрладаг юм шүү дээ. Хүүхэд чадлынхаа хэрээр аав ээждээ хайраа зориулж байдаг. Тэр хайрыг нь үнэлж, мэдэрч тэр хайрыг илүү гоё болгохын тулд бид хичээх хэрэгтэй юм шүү дээ.

Эхнэр нь зөв зүйл ярьж байвал түүний үгэнд ордог эр хүнийг “базуулчихсан” гэдэг үзэл маш буруу юм

С.У: Хүчирхийлэл дунд байдаг бүсгүйчүүд өөрсдөө зоримог алхам хийх хэрэгтэй. Хүүхдээ дутуу өсгөхгүй гээд зодуулсаар хамт байдаг ч яг үнэндээ хүүхдийнхээ хүүхэд нас, сэтгэхүй, өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийж байдаг юм. Хүүхэд өөрөө хүчирхийлэл дунд өсөхөөр хэвийн үзэгдэл мэтээр ойлгож ирээдүйд нөхрийнхөө зодуурт дассан, эсвэл эхнэрээ хүчирхийлдэг нэгэн болж хувирна. Гэр бүлийн амьдрал ийм л байдаг гэж боддог болно. Голдуу санхүүгийн хараат байдал, явъя гэхээр очих газаргүй болоод зоддог нөхөртэйгөө хамт байгаад байдаг. Тэрийг л төр зохицуулах ёстой байхгүй юу. Хэрэв тэгж чадвал олон бүсгүй хүчирхийлэлгүй, тайван амгалан амьдарч чадах байх. 

Д.Ц:  Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эрэгтэй байдгийг би харсан. Тухайн үед сонин дээр тэр залуугийн тухай нийтлэгдэхэд “Арай ч дээ, эр хүн байж...” гэж олон нийт хүлээн авч байсан. Би тэр залууг таньдаг байсан. Тэр хүчирхийллээс хамгаалах байранд эхнэрийнхээ дарамтад байдаг гэх шалтгаанаар анх удаа очсон эрэгтэй хүн болж байсан.  Уг нь олон тэмцээн уралдаанд орсон, харахад сайхан залуу байсан ч нүдэн дээр л ихэд уруу дорой болсон юм. Эхнэрийнхээ бие махбодийн биш сэтгэл санааны маш их хүчирхийлэл дунд байсан юм билээ. 

С.У: Эхнэр нь зөв зүйл ярьж байвал түүний үгэнд ордог эр хүнийг “базуулчихсан” гэдэг үзэл маш буруу юм. Угтаа бол эхнэрээ хүндэлж байгаагийн нэг илрэл шүү дээ. Харин “Чи хаачих гээд байна, чамайг гарвал би ингэлээ шүү, тэглээ шүү” гэж айлгаж сүрдүүлэх чинь өөрөө сэтгэл санааны хүчирхийлэл юм шүү дээ. Манайхан дунд ингэдэг бүсгүйчүүд их байгаа харагддаг. Энэ бол хүндлэл бус хүчирийллийн нэг хэлбэр. 

-Маргалдсаныхаа дараа хэрхэн эвлэрдэг вэ?
С.У: Хоёулаа хэсэг хугацаанд чимээгүй болчихдог. Би тухайн асуудлыг бодохоо болиод шал өөр зүйлийн талаар бодож эхэлдэг. Тэгж байтал нэг мэдэхэд уур минь гарчихсан байдаг. Анх хөл минь зүгээр байхад буюу 1997 оноос хойш Випассана бясалгалд явж эхэлсэн. 1999 онд осолд ороод тэргэнцэртэй, суга таягтай, гар таягтай, таяггүй ч бясалгалдаа явсаар л байсан. Эндээс ойлгосон нэг чухал зүйл бол бүх юм мөнх бус гэдгийг юм. Жаргал, зовлон, уур уцаар, муу сайн бодлууд бүгд мөнх бус. Нэгэнт л эргээд эвлэрэхээс хойш асуудлыг би дахин ургуулж бодож өөрийгөө бас дэргэдэх хүнээ зовоогоод яах юм бэ. 

Байшин том байхын хэрээр өөр өөр өрөөнд ороод хосын хоорондын зай холдчихно. Тиймээс жижигхэн хөөрхөн, хааяа найзууд минь ирэхэд сэлүүхэн дүүрчихдэг байшинтай болно доо.

Д.Ц: Бид хоёрын жижиг маргаан ихэвчлэн намайг жолооны ард байхад Ундараа миний дэргэд сууж байх үед гардаг юм. (инээв)  Хотын энэ их бухимдал, стрессийн гол эх үүсвэр нь замын хөдөлгөөн гэж боддог юм. 

С.У: Машин барьдаг хүн болгон л хажуудах хүндээ заачих гээд байдаг шүү дээ. Тэгээд л ханийнхаа хажуунаас хааяа заачихдаг юм. (инээв)  Энэ маань АНУ-д 12 жил яг дүрмээрээ, сэлүүхэн зайнд яваад дасчихсан. Би энд машинуудын наана цаана орж самбаачилж яваад сурчихсан. Тэгээд би санаандгүй л заачихдаг, энэ маань тэгэхээр сандарчихдаг юм. 

-Та хоёрын ойрын хугацаанд төлөвлөж байгаа зүйл юу байна вэ?
Д.Ц: Хөөрхөн нэг давхар байшин барина. Байшин том байхын хэрээр өөр өөр өрөөнд ороод хосын хоорондын зай холдчихно. Тиймээс жижигхэн хөөрхөн, хааяа найзууд минь ирэхэд сэлүүхэн дүүрчихдэг байшинтай болно доо. Мөн тун удахгүй Архангай, Ховд, Булган аймгууд руу явах аялалдаа гарна. 

-Ярилцсанд баярлалаа.

Бидний яриа ийнхүү өндөрлөж тэд зуслан дээрээ дуугаа бэлдэхээр гитараа, үүргэвчээ аваад бидэнтэй хамт гэрээсээ гарсан юм. “Эгч нь UBS телевизээс Халх голын 80 жилийн ойд зориулсан дууны тэмцээнд өнөөдөр бүртгүүлчихсэн. Олон хүний өмнө дуулна шүү дээ. Эхлээд та хоёрын дэргэд сандрахгүй дуулах нь уу, эгч нь өөрийгөө сориотохъё” хэмээн банзан гитараа дараад Оросын алдарт “Девчата” киноны уянгалаг дууг төвөггүйхэн сайхан дуулж сонирхуулсан юм. 

“Цахилгаан шатгүй байранд дөрвөн давхар руу өдөр бүр өгсөж уруудаж явахад танд хэцүү биш үү” хэмээхэд минь “Нас явах тусам улам л суух болно шүү дээ. Тиймээс эгч нь биеийн тамирын дасгал болно гэж цахилгаан шатгүй байранд зориуд орсон юм” хэмээн Ундармаа бүсгүй инээмсэглэх нь түүнийг ямар их дайчин, шургуу болохыг илтгэнэ. Ханийгаа “Хайраа” хэмээн энхрийлэн дуудах, бүхий л зүйлд нь тус дэм болж байгаа Д.Цогт-Эрдэнэ гуайг хараад хайраар бялхсан энэхүү гэр бүлээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрснийг нуух юун.

Олон сайхан гэр бүлд үлгэр жишээ болж яваарай, ах эгч хоёр минь. Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье. 

Нийтэлсэн:

Б.Нямдарь

Сэтгүүлч

2019-07-06 17:17 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Улаанбаатарын автозамыг гурван бүсэд хувааж, тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажил явагдаж байна. Ингэхдээ бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөр нь харилцан адилгүй байх юм.
Нийт 1844 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ