Хайлт хийх

ЭНЭ ӨДӨР: Усан онгоц дэлбэрч 800 гаруй хүн нас баржээ

  2019-07-09
 
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

1917 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 09. УСАН ОНГОЦ ДЭЛБЭРЧ 800 ГАРУЙ ХҮН НАС БАРЖЭЭ

Дэлхийн нэгдүгээр дайны үед Британийн “HMS Vanguard” дайны усан онгоц “Scapa Flow”-т 1917 оны энэ өдөр осолдож 800 гаруй хүн нас баржээ. Энэ нь дайсны дайралт биш байсан ба гэмтэлтэй шахуурга дэлбэрснээс болсон байв. Тус хөлгийг алдсан нь Британийн армийн хувьд маш том гарз байсан юм.

1956 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 09. ТОМ ХЭНКС ТӨРЖЭЭ

Америкийн алдарт жүжигчин Томас Жеффри Хэнкс 1956 оны энэ өдөр Калифорни мужийн Конкорд хотноо мэндэлжээ. Тэрээр "Big", "Philadelphia", "Forrest Gump", "Apollo 13", "Saving Private Ryan", "You've Got Mail", "The Green Mile", "Cast Away", "The Da Vinci Code", "Captain Phillips" болон "Toy Story" зэрэг маш олон алдартай кинонд дүрээ мөнхөлсөн билээ. Өдгөө 62 настай Хэнкс "Philadelphia", "Forrest Gump" кинонуудаараа Оскарын шилдэг жүжигчний шагналыг хүртэж байв.

2002 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 09. “АФРИКИЙН ХОЛБОО” АЖИЛЛАЖ ЭХЛЭВ

Африкийн холбоо нь 55 улсаас бүрдэх тивийн холбоо бөгөөд 1999 оны есдүгээр сарын 9-нд Ливийн Сирт хотод, "Сиртийн тунхаглал"-аар дэлхийд зарлаж, 2001 оны тавдугаар сарын 26-нд байгуулсан юм. Харин 2002 оны долоодугаар сарын 9-нд Өмнөд Африкт албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. Тус холбооны зорилго нь харьцангуй цөөн улсыг багтаан 1963 онд байгуулагдсан “Африкийн эв нэгдлийн байгууллага”-ыг орлох явдал байв. 

Эх сурвалж: onthisday.com

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-07-09 09:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ