Хайлт хийх

Монголын хоёр оюутныг Польшийн хил дээр саатуулжээ

  2019-07-04
 
Монгол улсын хоёр иргэнийг зохион байгуулалттай гэмт хэрэгт сэжиглэн Польшийн хил дээр саатуулжээ. Энэ талаар Бескидийн Хил хамгаалах албаны дарга Эльжбета Пикор радиогоор мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Краков хотод саатуулагдсан сэжигтнүүд 26 болон 28 настай бөгөөд Польш улсад оюутны визээр оршин суух зөвшөөрөлтэй байжээ.

Польш улс өнгөрсөн 2018 оноос хойш Монголоос ирсэн цагаачдыг хууль бусаар хил нэвтрүүлдэг гэмт хэргийг зохион байгуулагчдыг хайж байгаа юм. Харин дээрх хоёр Монгол оюутныг уг хэрэгт сэжиглэж байна.

Польшийн хилийн албаныхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нидерландын хоёр иргэн, Франц болон Монголын нэг нэг иргэнийг саатуулж байв. Тэднийг Украинаас Польш руу таван монгол иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт буруутгасан юм.

Пикор мэдэгдэлдээ “Хил хамгаалахын ажилтнууд шалгалтын явцад дээрх хууль бус ажиллагаанд дахин хоёр хүн оролцсон болохыг олж тогтоосон. Сэжигтнүүд Монголоос ирсэн оюутнууд болох нь батлагдсан. Нийт зургаан зохион байгуулагчийг баривчлаад байна” гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр зохион байгуулалттай гэмт хэргийн сэжигтнүүд 11 иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлжээ. Зорилго нь Польшоор дамжуулан Франц, Нидерланд руу цагаач иргэдийг гаргах байсан аж. Нэг цагаач иргэнийг хууль бусаар баруун Европ руу гаргахад 4-5 мянган ам.долларын өртөгтэй байдаг гэнэ.

Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын ЭСЯ-ны хоёр ажилтан 70 кг героин тээвэрлэж яваад Германд саатуулагдсаныг тус сайтад дурдсан байна.

Эх сурвалж: svpressa.ru

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-07-04 10:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ