Хайлт хийх

Доржготовын Батбаатар Налайхын наадамд түрүүллээ

  2019-07-08
 
Нийслэлийн Налайх хотын баяр наадам боллоо. Уг наадамд улсын цолтой бөхчүүдийг барилдуулаагүй бөгөөд Налайхын К.Ханат, Төв аймгийн Э.Ууганбаяр нарын тэргүүтэй аймаг, цэрэг, сумын алдар цолтой болон залуу 256 бөх хүч сорив. Уг наадмын их шөвгийн дөрөвт аймгийн арслан гурав, аймгийн начин нэг шалгаран үлдсэнээс Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, аймгийн начин Доржготовын Батбаатар найм даван түрүүлж “аймгийн арслан” цолны болзол хангав.

Үзүүрт Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Навааны Хүрэлсүх шалгарлаа. Их шөвөгт мөн Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, аймгийн арслан Д.Хүдэрбулга нар шалгаран үлдэв. Архангай аймгийн Батцэнгэл сумын заан Энхболдын Нандин-Эрдэнэ, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, сумын заан Мөнхбатын Балжинням нар тав давж “аймгийн начин” цолны болзол хангасан байна. Мөн аймгийн арслан, жүдоч Х.Цагаанбаатар тав даван шөвгөрчээ.

2019-07-08 17:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ