Хайлт хийх

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв мэдээлэл технологийн ур чадварт эмэгтэйчүүдийг сургаж эхэллээ

Монгол дахь Азийн сан Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв (БЭЭТ) төслийнхөө хоёрдугаар шатыг эхлүүлж байна. Энэ төслөөр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх юм.

БЭЭТ нь БНСУ-ын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг КОЙКА-ийн санхүүжилтээр 2016 онд үүдээ нээсэн. Монголын анхны, цорын ганц эмэгтэйчүүдэд зориулсан төв болсон бөгөөд Азийн сан Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хоёрдугаар шатны хүрээнд (2018 оны 10-р сараас 2020 оны 9-р сарын хугацаанд) БЭЭТ мэдээллийн технологийн салбарт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг дэмжих, мэдээллийн технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эмэгтэй эзэнтэй, гарааны бизнесийг дэмжинэ.

Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг “Төслийн хоёрдугаар шатанд БЭЭТ-ийн үндсэн үйл ажиллагаа болох бизнесийн тогтмол сургалт, үйлчилгээг үргэлжлүүлнэ.

Энэ шатны онцлох үйл ажиллагаа нь мэдээллийн технологийг ашиглах явдал юм.

Харин энэ шатны онцлох үйл ажиллагаа нь мэдээллийн технологийг ашиглах юм. Бид бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, технологийг бизнестээ үр бүтээлтэйгэ ашиглах арга замуудад сургах юм.

БЭЭТ-ийн эрэлттэй зарим сургалтыг цахим хувилбарт шилжүүлж хүртээмжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр эмэгтэйчүүд цахим орчинд бараа, бүтээгдэхүүнээ борлуулах сувагтай болно. Мөн БНСУ болон Монголд зохион байгуулагдах өдөрлөг, хакатон зэрэг арга хэмжээнд оролцох, БНСУ-руу танилцах аялалд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хамруулах зэрэг шинэлэг, сонирхолтой үйл ажиллагаанууд хэрэгжинэ.

БЭЭТ нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд мэдлэг мэдээллээ хуваалцаж, бие биеийнхээ амжилтаас суралцдаг хамгийн идэвхтэй хүрээллийг бий болгож байна” гэлээ.

БЭЭТ нээгдсэн цагаасаа хойш эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих орчин нөхцөлийг шинэ шатанд гаргаж, өөрийн бизнестэй эсвэл бизнесээ дөнгөж эхлүүлж буй эмэгтэйчүүдэд төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байна. 

БЭЭТ-ийн төслийн үйл ажиллагаа нь бүх эмэгтэйчүүдэд нээлттэй. 

Үүнд бизнесийн зөвлөгөө, сургалтууд, танилын хүрээ нэмэгдүүлэх арга хэмжээ, хөтөч, комьпютерийн танхим, санхүүгийн боломжууд, түүнийг хэрхэн олж авах зэрэг мэдээллүүд орно. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг түргэвчилсэн хөтөлбөрт хамруулж, бодит дэмжлэг үзүүлж байгаа юм.

БЭЭТ-ийн төслийн үйл ажиллагаа бүх эмэгтэйчүүдэд нээлттэй. Бизнесийн санаа тээсэн ямар ч эмэгтэй сургалтад хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар 5000 орчим эмэгтэй төрөл бүрийн сургалт, үйлчилгээнд хамрагдаж, гишүүдийн тоо 2700-д хүрсэн байна.   

Төслийг БНСУ-ын СОЛЮТЕК Систем компани хамтран хэрэгжүүлж, төслийн түншүүдээр МҮХАҮТ, "Хөгжлийн Шийдэл" ТББ болон Голомт банк хамтран ажиллаж байна.

Б.Номин-Эрдэнэ “НЭКТА зөгийн балны брэндийг үүсгэн байгуулаад хоёр жил болж байна. Анх бүтээгдэхүүнийхээ загварыг гаргаж эхлэх тэр мөчөөс БЭЭТ-ийн сургалтуудад хамрагдсан. Наймдугаар сард дөрвөн сарын эрчимжүүлсэн бизнес инкубатор хөтөлбөрт хамрагдан, бизнесийн талаар мэдлэгээ өргөжүүлж, санхүүгийн дэмжлэг авсан.

Хөтөлбөрт хамрагдсанаар багш нар тухайн бизнестэй танилцаад зөвлөгөө өгөх, ментортой холбож өгөх, дунджаар таван сая төгрөгийн хөрөнгө оруулалт бий болгох зэрэг олон давуу талтай. Мөн эмэгтэйчүүд хоорондоо бизнесээ ярилцах, бие биеэ дэмжих орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг тус төвд очин зөвлөгөө авч, сургалтад нь суугаарай гэж хэлмээр байна” гэлээ.

Г.Гэрэлцэцэг ““Хайнаг толгой” хоршоог үүсгэн байгуулаад долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Би энэ төсөлд хамрагдсанаар маш олон боломж нээгдсэн. Тоног төхөөрөмжтэй болж, хүний нөөцөө нэмэгдүүлж, ажлын байраа ашиглалтад оруулж, хүргэлтийн цахим хуудастай болж, борлуулалт ч нэмэгдсэн. Анх оёдол, гутал, арвайн гурил гэсэн чиглэлээр үйл ажиллагаа эхэлж байсан. Одоо сур суран бүтээгдэхүүн, үртэсний зуух, мод модон бүтээгдэхүүн, буриад гутал, ширмэл олбог хийж, нарийн ногооны туслах аж ахуй нээсэн” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2018-11-21 10:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

    Холбоотой мэдээллүүд
    • Шинэ мэдээ

    • Их уншсан

    • Их сэтгэгдэлтэй

    Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

    Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

    Санал хүсэлт илгээх

    Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
    Танд баярлалаа.

    0%
      Товч унших

    Дараагийн мэдээ