Хайлт хийх


ТЕГ: Дипломатчидтай холбоотой хар тамхины хэргийг Германы хуулийн дагуу шийдвэрлэнэ


  2019-06-07
 

Энэ талаар ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ “Дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үед 70 кг гэроин буюу мансууруулах бодис их хэмжээгээр тээвэрлэн явж байсан нь тогтоогдсон. Нэг ёсондоо үйлдэл дээрээ баригдаж саатуулагдсан. Энэ асуудалтай холбогдуулан Германы прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Тагнуулын байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгах ажлыг хийж байна.

2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх мэдээллийг авч эхэлсэн.  Үүний дагуу ГХЯ болон ТЕГ хамтарч хэд хэдэн чиглэлээр шалгалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажиллаж байсан. Тухайн үед энэ хэрэг гарсан.

ХБНГУ, Монгол улсын хооронд байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй. Тэгэхээр энэ гэмт хэргийг Герман улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Нарийн үзвэл дипломат дугаартай автомашин нь албан хаагчдын хувийн автомашин байсан. Дипломатууд тухайн орондоо хүсэлт тавиад хувийн автомашиндаа дипломат дугаар авч болдог. Ийм машиныг хэргийг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй. Шалгалт судалгааны ажил явагдаж байгаа. Тагнуулын байгууллагаас зохион байгуулалттай гэмт хэрэгт монгол хүмүүс ямар байдлаар ашиглагдаж байгааг шалгаж, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа” гэлээ.

Дипломатч Б.Баттүшиг өмнө нь Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байжээ. 2018 онд үүрэгт ажилдаа томиглогдсон бөгөөд Гадаад хэргийн яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Монгол улсын 160 орчим иргэн хилийн чанадад хар тамхины хэргээр ял эдэлж байгаа аж.




  Шууд мэдээ

ТЕГ: Дипломатчидтай холбоотой хар тамхины хэргийг Германы хуулийн дагуу шийдвэрлэнэ


  2019-06-07
 
Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-07 14:13 GMT+8
Хугацаагаар эрэмбэлэх
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
  14 цаг 13 минут
2019.06.07

Энэ талаар ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ “Дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үед 70 кг гэроин буюу мансууруулах бодис их хэмжээгээр тээвэрлэн явж байсан нь тогтоогдсон. Нэг ёсондоо үйлдэл дээрээ баригдаж саатуулагдсан. Энэ асуудалтай холбогдуулан Германы прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Тагнуулын байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгах ажлыг хийж байна.

2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх мэдээллийг авч эхэлсэн.  Үүний дагуу ГХЯ болон ТЕГ хамтарч хэд хэдэн чиглэлээр шалгалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажиллаж байсан. Тухайн үед энэ хэрэг гарсан.

ХБНГУ, Монгол улсын хооронд байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй. Тэгэхээр энэ гэмт хэргийг Герман улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Нарийн үзвэл дипломат дугаартай автомашин нь албан хаагчдын хувийн автомашин байсан. Дипломатууд тухайн орондоо хүсэлт тавиад хувийн автомашиндаа дипломат дугаар авч болдог. Ийм машиныг хэргийг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй. Шалгалт судалгааны ажил явагдаж байгаа. Тагнуулын байгууллагаас зохион байгуулалттай гэмт хэрэгт монгол хүмүүс ямар байдлаар ашиглагдаж байгааг шалгаж, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа” гэлээ.

Дипломатч Б.Баттүшиг өмнө нь Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байжээ. 2018 онд үүрэгт ажилдаа томиглогдсон бөгөөд Гадаад хэргийн яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Монгол улсын 160 орчим иргэн хилийн чанадад хар тамхины хэргээр ял эдэлж байгаа аж.

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ