Хайлт хийх

Л.Болд: Хар тамхины сүлжээ ямар хүнийх гэдгийг бид мэднэ, ил зарламаар байна

  2019-06-12
 
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хар тамхины асуудлаар хийх мэдээллийг хаалттай хэлэлцэхээр болсныг байнгын хорооны дарга Т.Аюурсайхан хэллээ.

Тодруулбал, 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойшхи хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох товтой байсан.

Байнгын хороогоор уг асуудлыг хаалттай хэлэлцэх болсныг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү нар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд ”Монголын парламент хэзээ болтол Монголын нэр төрийг гадаад ертөнцөд унагасан асуудлыг нуух юм бэ. Сүүлийн үед иймэрхүү асуудлыг хаалттай хэлэлцдэг боллоо. Монгол улсын эрх зүй чадамжийн асуудал яригдах учраас нуулгүй ил тод мэдээлэх ёстой. Хар тамхины мафийн сүлжээ дэндсэн, мэргэжлийн хүн Гадаад харилцааны яаманд ажиллах боломжгүй болсон. Юм яривал цааш нь харуулна, хонгил руу чирнэ. Бид ямар хүний сүлжээ байдгийг мэднэ, ил зарламаар байна” гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "ГХЯ-ны хийсэн мэдээллээс ихэнх зүйл тодорхой болчихсон учраас нэгэнт шившгээ дэлгэчихээд юуг нь хаалттай хэлэлцэх гээд байгаа юм бэ. Нээлттэй хэлэлцэх хэрэгтэй" гэв. 

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-06-12 11:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ