Хайлт хийх

Истанбул дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очир дөрөвдүгээр сард ажлаа хүлээлгэн өгчээ

  2019-06-06
 
Манай хоёр дипломатч ХБНГУ-ын Дрезден хотод хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан юм. Тэд хоёр чемодан дүүрэн, 70 кг жинтэй хар тамхи авч явжээ.

Бичиг баримтыг нь шалгах гэж зогсоосон замын цагдаа сэжигтэй байсан тул машиныг нь нэгжин, хар тамхийг илрүүлсэн байна. Саатуулагдсан дипломатчид БНТУ-ын дипломат дугаартай машинтай явжээ. Иймд Истанбул хот дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очиртой холбогдоход “Би дөрөвдүгээр сард дуудагдаж ирээд ажлаа хүлээлгэж өгсөн” гэв.

Одоогоор шинэ консул ажлаа хүлээн аваагүй байгаа юм байна.

2014 онд байгуулагдсан Ерөнхий консулын газар нь Ерөнхий консул, консул (Б.Энхмөнх), консулын техникийн ажилтан (Д.Адъяасүрэн) гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг юм.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-06-06 10:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ