Хайлт хийх

ХИВС, ШАЛНЫ аль нь ХАМГИЙН ИХ ТООС бужигнуулдаг вэ?

  2019-06-11
 
Орчин үед бид амьдралынхаа ихэнх хэсгийг гэр, ажил гэх мэт дотоод орчинд өнгөрүүлэх болжээ. Чөлөөт цагаараа хүртэл салхилахаас илүүтэй битүү орчинд байх  нь түгээмэл. Тийм ч учраас дотоод орчны агаарын чанар гэдэг нь бидний хувьд тун ч чухал сэдэв.

АНУ-ын Хүрээлэн буй орчны хамгааллын агентлагаас хийсэн судалгаагаар дотоод орчны агаарын бохирдол гадаад орчныхоос хоёр дахин их байдгийг тогтоосон байна. Ялангуяа дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэйгээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь олон жилийн дараа илэрдэг гэнэ.

Мөн судалгаагаар бидний дийлэнх нь амьдралынхаа 90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг болсон гэжээ. Энэхүү амьдралын хэв маяг нь сүүлийн 30 жилийн хугацаанд бага насны хүүхдийн астма 600 хувиар өсгөхөд хүргэсэн аж.

Энэ бүхний шалтгаан нь мэдээж агаарт дэгдсэн тоос, тоосонцор, харшил үүсгэгч... Жишээлбэл, ор хөнжлийн даавуу, матрасс, цэмбэн бүрээстэй тавилга, зөөлөн тоглоом, буруу цэвэрлэгээ, химийн найрлага бүхий ахуйн цэвэрлэгээний бодисуудыг нэрлэж болно.

Түүгээр ч барахгүй шаллагааны материал ямар байхаас дотоод орчны агаарын чанар ихээхэн шалтгаалдаг аж. Флоридагийн Пенсакола дахь супер компьютерийг ашиглан хийсэн тоосонцрын симуляциар хатуу шаллагаатай болон хивстэй өрөөнд тоос, тоосонцор хэрхэн дэгддэг болохыг судалжээ.

Судалгаагаар хивс, дрожны бүтэц тоос, тоосонцрыг тогтоон барьж байдаг учраас хивсгүй өрөөтэй харьцуулахад 80 хувиар тоос бага дэгддэг болохыг тогтоосон байна. Үүнийг дагаад хүний амьсгалах орчин дахь харшил үүсгэгч, тоос, тоосонцрын хэмжээ төдий чинээ бага гарчээ.

                        Зураг №01: Туршилт хийсэн хивстэй, хивсгүй өрөөний зураг

Энэхүү симуляцын үр дүнг туршихын тулд бид хивстэй болон хивсгүй өрөөнд чанар шалгагч бүхий агаар цэвэршүүлэгчийг байршуулан гурван цагийн турш ажиллуулсан юм. Хивсгүй өрөөнд байршуулсан агаар цэвэршүүлэгчийн шүүгч хавтан бохирдол ихтэй, их хэмжээний тоос хуримтлуулсан байхад хивстэй өрөөнийх бохирдол багатай байлаа.

                               Зураг: №02: Тоос бужигналт харьцуулсан зураг

2002 онд “Professional Testing Laboratory” компани хивстэй болон хивсгүй өрөөнд 16 минутын турш алхах туршилт хийжээ. Доорх графикаас хивстэй болон хивсгүй өрөөнд дэгдэх тоосонцрын хэмжээг хараарай.

           Зураг: №03: 2002 оны Professional Testing Labortory хийсэн судалгааны үр дүн

ЗӨВ ЦЭВЭРЛЭГЭЭ

Тэгэхээр дээр дурдсан туршилтуудын үр дүнд хивстэй өрөөнд дэгдэх тоосны хэмжээ үнэмлэхүй бага гэдэг нь харагдаж байна.

Хивсний бүтэц тоос, тоосонцрыг тогтоон барьж, орчны агаарыг илүү цэвэр байлгадаг учраас тогтмол, зөв цэвэрлэх нь хамгийн чухал юм. Тоос соруулагчийг ашиглахдаа эхлээд урдаас хойш чиглэлд, дараа нь баруунаас, зүүн тийш ээлжлэн соруулаарай.

                      Зураг №04: Тоос соруулагчийг зөв ашиглан тоос сорох заавар

Ингэснээр хивсэнд тогтсон тоос, тоосонцор болон үхжсэн арьс зэрэг бүх зүйлсийг цэвэрлэж чадна. Түүнчлэн өдөр бүр нэг удаа соруулах нь тохиромжтой.

Европын холбооны хүн амын амьсгалын замын эрүүл мэндийн судалгаагаар хивс, дрож нь дотоод орчны агаарын чанарт эерэг нөлөөтэй гэсэн үр дүн гарч байжээ. Тэгэхээр хивсийг зөв хэрэглэх нь дотоод орчны агаарын чанарыг сайжруулах хамгийн хялбар арга юм.

2019-06-11 11:59 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ