Хайлт хийх

Ц.Нямдорж: Б.Булганыг эрүүдэн шүүсэн маягийн үйлдэл хийсэн нь үнэн болж таарсан

  2019-06-07
 
Хууль зүйн сайд өнөөдөр Б.Булганыг эрүүдэн шүүсэн маягийн үйлдэл хийсэн нь үнэн болж таарсан гэдгийг хэллээ.

Б.Булган Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарын дөрвөн хүнд захидал илгээсэн байна.

Захидал нэг ижил байсан бөгөөд өөрийг нь эрүүдэн шүүсэн, хоригдож, байцаагдаж байх хугацаандаа хэрэгт буруутгагдаж буй гурван хүн С.Зоригийн амь насанд халдсан хүн биш гэж мэдүүлсээр байснаа дурдсан байна. Мөн өөрийгөө арван сар хоригдож, хилсээр шийтгүүлсэн, одоо охиныг нь хэрэгтэй холбоотойгоор элдэв дарамт үзүүлж байгаа тул охиныг минь тайван байлгаж өгөөч гэсэн өргөдөл ирсэн гэдгийг Хууль зүйн сайд хэлсэн юм.

Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Эрүүдэн шүүсэн нь үнэн. Б.Булганыг Тагнуулын ерөнхий газар өдөржин байцаагдаад гэртээ ирээд байхад нь 20 орчим масктай хүн ирж баривчилсан. Эргээд Тагнуулын ерөнхий газар ирэхэд өдөржин хорьсон өрөөнд нь хэрэгтэн Б.Амгаланбаатарыг оруулж үнэнээ хэл гэж баахан дарамталсан. Эрүүдэн шүүсэн нь үнэн болж таарсан. Б.Амгаланбаатарыг ч өөрийг нь дарамталж, эрүүдэн шүүж байж ийм үйлдэл хийхэд хүргэсэн юм байна лээ” гэсэн юм.

Мөн Б.Булганыг эрүүдэн шүүж буй бичлэгийг олон нийтэд цацах талаар яригдаж байгаа эсэхийг тодруулахад “Ж.Батзандан тиймэрхүү юм ярьж байна лээ. Б.Амгаланбаатар дайрсан юм байна лээ л дээ” гэсэн юм.

С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүлт явуулсан асуудлаар найман хүнийг яллагдагчаар татах хүсэлт илгээсэн бөгөөд хууль, хүчний гол 6 байгууллага эрүүдэн шүүх хэрэгт холбогдсон нь үнэн хэмээн Хууль зүйн сайд нь хэлж байна.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-06-07 16:25 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ