Хайлт хийх

Варриорсийн хувьцаа эзэмшигч эрхээ хасуулав

  2019-06-07
 
Өчигдөр болсон NBA-н финалийн 3 дахь тоглолтын үеэр нэгэн асуудал гарсан нь талбайн эзэн Голден Стэйт Варриорсийн эзэдтэй холбоотой байжээ. Тэр дундаа багийн хувьцааны багахан хувийг эзэмшигч Марк Стивенстэй холбоотой аж.

Тоглолтын 4-р үеийн эхэнд талбайгаас гарч явсан бөмбөгийг Торонтогын хамгаалагч Кайл Лаури татах гэж оролдоод, үзэгчдийн суудал руу орсон юм. Яг энэ үед нүүрний эгнээнд сууж байсан Марк Стивенс 2 ч үзэгчийн цаанаас К.Лауриг санаатайгаар түлхжээ. Үүгээр ч барахгүй түүнтэй бүдүүлэг үг хэллэгээр харьсан аж. Энэ үйлдэлд тоглогч нэлээд ундууцсан бөгөөд хэвлэлийн бага хурал дээр ч үүний талаар ярьсан юм.

Тэгвэл NBA-с Марк Стивенсийн уг үйлдлийг дахин шалгаж үзээд шийтгэл оногдуулсан байна. Лигийн удирдлагууд түүний NBA –н тоглолт үзэх эрхийг 1 жилээр хасаж, 500 мянган ам.долларын торгууль төлөх шийтгэлийг өгсөн байна.

Үүний дараа Голден стэйт Варриорс баг албан ёсны мэдэгдэл гаргасан бөгөөд үүнд “Ноён М.Стивенсийн хийсэн үйлдэл бид маш их харамсаж байна. Иймээс багийнхаа нэрийн өмнөөс Кайл Лаури болон Торонто Рэпторс багийн албаны нийт хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйя. Лигийн тоглолтын үеэр фэнүүд ч байсан, өөр хэн ч байсан тоглогчидтой ингэж харилцаж огт болохгүй ” гэсэн байжээ.

Шийтгэл хүлээсэн Марк Стивенсийн хувьд Цахиурын хөндийд аль эрт танигдсан чамгүй их хэмжээний хөрөнгөтэй нэгэн. Тэрээр “Sequoia Capital” нэртэй компанийг эзэмшдэг бөгөөд сүүлийн жилүүдэд гарааны бизнес эрхлэгчдийг дэмждэг “S-Cubed Capital”нэртэй компанийг мөн амжилттай удирдаж яваа аж. Форбес сэтгүүлээс түүний нийт хөрөнгийг 2.3 тэрбум америк доллараар үнэлсэн бөгөөд 2019 оны Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын  962-р байранд зарласан аж.

Г.Баярмөнх

2019-06-07 13:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ