Хайлт хийх

Германд 85 хүний аминд хүрсэн сувилагчид бүх насаар нь хорих ял оноожээ

  2019-06-07
 
Германы хойд хэсгийн Олденбург, Делменхорст хотуудын эмнэлэгт ажиллаж байхдаа 85 өвчтөний аминд хүрсэн сувилагчид бүх насаар нь хорих ял өчигдөр оноожээ.

Ольденбург хотын шүүх түүнийг 85 хүний амийг хөнөөсөн гэж буруутгасан бол Ниелс Хогел 55-ыг нь хүлээн зөвшөөрсөн байна.

Хогел 1999-2005 оны хооронд өвчтөнүүддээ санаатайгаар үхлийн тунгаар зүрхний эм өгч байжээ. Прокурорын мэдээлж буйгаар хамт олноо гайхшруулахын тулд ийм үйлдэл хийсэн байна. Учир нь өвчтөнүүдийг дараа нь сэхээн амьдруулж, нэр хүндээ өсгөх зорилготой байж.

Хогелтэй хамт ажилладаг байсан сувилагч тэр өвчтөнүүдэд яаралтай тусламж хэрэгтэй болох үед бусад ажилтнуудын урдуур орж тусламж үзүүлдэг байсан талаар Германы “Bild” сонинд ярьсан аж.

Цагдаагийн ажилтнууд түүнийг илүү олон хүний аминд хүрсэн гэж таамаглаж байна. Гэхдээ түүний асрамжид байсан зарим өвчтөнүүдийг чандарласан тул хангалттай нотлох баримт байхгүй гэнэ.

Хогелийг Германы орчин үеийн түүхэн дэх хамгийн аймшигт цуврал алуурчин гэж нэрлэжээ. Шүүх хурлын сүүлийн өдөр 42 настай гэмт этгээд хохирогчдын ар гэрийнхээс аймшигт үйлдэл гаргасандаа уучлалт гуйсан байна.

2005 онд Хогелийн цуврал аллага зогссон юм. Түүнийг хэтрүүлсэн тунгаар өвчтөндөө эм өгдөг байсныг хамт ажилладаг хүн нь мэдэж шүүхийн байгууллагад ханджээ. 2008 онд түүнийг зориудаар хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт буруутган долоон жилийн ял оноожээ. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхэд хохирогчдын тоо нэмэгдсээр 85 хүрсэн аж.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-07 10:05 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ