Хайлт хийх

ҮНДЭСНИЙ БӨХ: Бүх цэргийн наадмын шилдэг 10 барилдаан

  2019-06-10
 
28 дахь удаагийн бүх цэргийн баяр наадам өчигдөр МБӨ-нд болж өнгөрөв. Хүчний спорт хороодоос мандатаар оролцсон энэ цаг үеийн шилдэг 256 бөхөөс Завхан аймгийн Отгон сумын харьяат цэргийн харцага Төрмөнхийн Дүгэрдорж түрүүлж цэргийн арслан цол хүртлээ. Өвөрхангай аймгийн арслан Б.Цэдэнсодном үзүүр булаав. Ингээд тус барилдааны шилдэг аравтай танилцна уу.

  1. Ш.Пүрэвгарьд-Б.Орхонбаяр. Сэлэнгэ аймгийн арслан Баярсайханы Орхонбаяр ерөнхийдөө дээшээ үзэх бөхийн тоонд орж байлаа. Харамсалтай нь тавын даваанд Ш.Пүрэвгарьдад амлуулан барилдаж хөлийг нь авч яваад хариу мэхэнд орж унав.
  2. Б.Орхонбаяр- Б.Сосорбарам. Гурвын давааны төгсгөлд гурван бөхөөс Алдарын Б.Сосорбарамын Б.Орхонбаяр амлаж баруун талдаа тонгорч хаясан юм. Залуу арслангийн алдаагүй нягт барилдаан үзэгчдийг өндөлзүүлэв.
  3. Т.Батсүрэн-Э.Энх-Амгалан. Булган аймгийн заан Э.Энх-Амгалан дээшээ барилдах боломж байсан ч тавын даваанд Увс аймгийн харьяат сумын заан Тоочингийн Батсүрэнг амлан унасан юм. Т.Батсүрэн ийнхүү бүх цэргийн начин бол хүртлээ.
  4. М.Бэлгүүтэй-Т.Дүгэрдорж. Тавын давааны тунаа үнэхээр гоё байлаа. Хоёр залуугийн аль давсан нь сайн барилдах боломж байв. Энэ удаа Төрмөнхийн Дүгэрдорж давж түрүүлэх замаа зассан билээ.
  5. Т.Дүгэрдорж-Б.Цэдэнсодном. Тэргүүн байрын төлөөх барилдаан. Дүгэр амралт ихтэй, Б.Цэдэнсодном хэдэн барилдаан хүнд хийсэн байлаа.  
  6. Б.Эрдэнэхүү-Ц.Төмөрцоож. Сумын заан Ц.Төмөрцоож хоёрын даваанд хоёр удаа гарч барилдав. Б.Эрдэнэхүү арсланг хөмрөн нэлээд дөхүүлсэн хариулт мэхэнд нь уналаа.
  7. Б.Цэдэнсодном-Э.Мөнх-Эрдэнэ. Зургаагийн даваанд тунаж барилдав. Э.Мөнх-Эрдэнэ нэлээд зоримог барилдсан ч аралтай арслан тун ч хөдлөсөнгүй.
  8. Б.Түмэндэмбэрэл-М.Бэлгүүтэй. Дөрвийн оноолтод таарав. Барилдааны санаачлага Б.Түмэндэмбэрэл арслангийн талд байв. Баруун талдаа ороогоод давхар ачсан ч толгой нь түрүүлж хүрсэн тул тахим өгсөн юм.
  9. Х.Цогтгэрэл-М.Лхагвагэрэл. Алдарын хоёр бөх биесээ амлаж барилдлаа. Хаялцах барьцан дээрээс Х.Цогтгэрэл давж чимэг нэмэв.
  10. Н.Өсөхбаяр-Б.Баянмөнх. Нямдоржийн Өсөхбаяр арслан тун ч сайн байсан ч хашир арслан Б.Баянмөнхөд толгой уургалж мушгиулан уналаа. 2018-2019 оны улиралд Ховдын Б.Баянмөнх арслан тун өнгөтэй сайхан байна даа.

2019-06-10 17:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд