Хайлт хийх

Боловсрол
Монголын математикч хүүхдүүд Олон улсад түүхэн амжилт гаргалаа

Их Британи улсын Батт хотноо зохион байгуулагдсан Олон улсын математикийн 60 дугаар олимпиадад оролцсон Монгол Улсын сурагчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа дэлхийн 116 орноос 26 дугаар байрт орлоо. Тодруулбал, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч Мөнхбатын Өнөболд алт, 11 дүгээр сургуулийн сурагч Эрдэнэбатын Эрдэнэбилэг мөнгө, “Шинэ Монгол” сургуулийн сурагч Отгонбаярын Мишээл, “Олонлог” сургуулийн сурагч Батсайханы Долгормаа, нэгдүгээр сургуулийн сурагч Батсайханы Батмэнд нар хүрэл медаль хүртэж, “Олонлог” сургуулийн сурагч Амарзаяагийн Пүрэвзаяа тусгай шагнал авсан байна. Үндэсний их баяр наадмын босгон дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөлийн хурлаас нэр дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн математикийн багш Нямдоржийн Баянбатын шавь нар дээрх сурагчдад багтсан байна. 1959 онд Румынд болсноос хойш 60

өчигдөр 26 65
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй





Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 773 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.