Хайлт хийх

GoGo Cafe
Б.Мөнххишиг: Шинэ үеийнхэн илүү ухаантай, чадвартай төрдөг гэдэгт би итгэдэг

“GoGo Cafe” -ны зочин Банзрагчийн Мөнххишиг.  АНУ-ын Виржиня мужийн Худалдаа, технологийн их сургуульд системийн архитектур мэргэжлээр Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.  Биг дата анализ, дата олборлолт хэмээх мэдээллийн технологийн ололтыг даатгалын салбарт нэвтрүүлж, харилцагчаа халамжлах соёлыг нутагшуулахын төлөө ажиллаж буй шинэ цагийн удирдагч. “Миг даатгал” компаниа удирдаад хагас жил болж буй  Б.Мөнххишиг “Монголын даатгалын салбар хөгжлийн замаа тодорхойлох цонх үедээ явна. Энэ үеийг зөв ашиглавал 2-3-хан жилийн дотор Америк, Европын даатгалын тогтолцооны түвшинд хүрч хөгжих боломж байна” хэмээсэн.  IT суурьтай хүн хэрхэн даатгалын салбартай холбогдов, шинэ үеийн залуустай баг болон ажиллах, тэднийг удирдахад ямар сонирхолтой сорилттой тулгарч байгаа талаар хөөрөлдсөнөө эрхэм уншигч тантай хуваалцъя.

2019-06-22 38 460
Б.Дашдондог: Бидэнд Монгол Улсаа, түүх соёлоо гадаад ертөнцөд сурталчлах зорилго бий

“Yuve Yuve Yu”, ”Wolf Totem” хэмээх хоёр бүтээлээ YouTube-д гаргаснаас хойш 8-9-хөн сарын хугацаанд нийт 27 сая гаруй хандалт авсан, бусад хөгжмийн хуудсуудыг оруулбал 70 гаруй саяын үзэлт, хандалт авч дэлхийн рокеруудын сонорт хэдийнэ хүрч, таашаалд нийцсэн “The Hu” хамтлагийн продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин Баярмагнайн Дашдондогийг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Тавдугаар сарын 23-24-нд “Гэрэг” нэртэй анхны бие даасан концертоо эх орондоо тоглож, Европын орнуудад хийх анхны аялан тоглолтынхоо салхийг хагалах гэж буй “The Hu” хамтлаг. 
 Монгол залуусыг Герман, Францын 65 мянга, 100 мянган үзэгчийн багтаамжтай стадионууд хүлээж байна. Энэ бол Том хариуцлага, Том сорилт, Тэднийг дэлхий хэрхэн угтахыг харах нь монгол түмний хувьд маш сонирхолтой хүлээлт, бахархал юм.

2019-05-18 128 483
Э.Орчлон: Залуу хүн тансаг машин, эд зүйл авах төдийгөөр мөрөөдлөө хайрцаглавал хамгийн хайран

“Клийн энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал, “Forbes” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг 30 хүртэлх насны Азийн шилдэг 30 залуугийн нэгээр 2019 онд шалгарсан Э.Орчлонг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Арав хүрээгүй насандаа ээжийгээ даган гадаадад амьдрах болсон хүү Нью-Йоркийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Монголдоо ирж дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд ажиллах санал авч, амжилттай ажиллажээ. "Оюутолгой"-н бизнесийн шинжээчээр томилогдохдоо компанийн үр ашгийн тооцооллыг хийхээс эхлээд Рио Тинтогийн зэсийн ерөнхий зөвлөх хүртэл дэвшин ажилласан чадварлаг мэргэжилтэн. Улмаар “Ньюком” группийн эхлүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мегаваттын салхин цахилгаан станц барих төслийг удирдан, цахилгаан станцаа ашиглалтад оруулсан эрчим хүч үйлдвэрлэгч. Монгол орноо эрчим хүчний эх үүсвэрээр найдвартай хангах, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, хээрийн салхи, нарны элчийг эрчим хүч болгон “хувиргаж”, гадаад руу экспортлох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, түүнийгээ бодит болгохын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа шинэ цагийн оюунлаг Монгол залуу. Түүний хүүхэд насны амьдрал ч сорилт сургамжаар дүүрэн өнгөрчээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө бэрхшээлийг даван өнөөдрийг бүтээх шат гишгүүр болсон бага насных нь дурсамж ч сонирхол татаж байв.

2019-04-27 92 826
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй





Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 773 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.