Хайлт хийх

Номын хэсгээс: ШОК НОМЛОЛ 2 - Шок эмчилгээ, түүний туршилтууд

  2019-05-15
 
Канадын сэтгүүлч Наоми Клайны Шок номлол: Гамшгийн капитализмын үүсэл номын хэсгээс уншигчдадаа  цувралаар хүргэж байна.

Нью-Йорк таймсын бестселлер тус бүтээлийг “Монсудар” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргажээ. Тус бүтээлд Милтон Фридман тэргүүтэй неолиберал эдийн засагчдын гаргаж ирсэн Шок номлол улс орнуудад хэрхэн хэрэгждэг тухай өгүүлнэ. Түүгээр ч барахгүй өнөөгийн Монгол улсын сүүлийн 30 жилийн ээдрээтэй, эргэлзээтэй асуудлуудын зангилааг бага боловч уншигчдад тайлна.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Эвэн Камерон хэмээх судлаач 1940–50-иад онуудад сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийнхээ оргилд хүрсэн нэгэн байсан бөгөөд сэтгэц заслын эмчилгээ нэрээр нууц лаборатори байгуулж олон зуун хүн дээр эмчилгээ гэхээсээ илүүтэй аймшигт туршилт явуулж байлаа.

Эрүүдэлтийн өрөө

1992 онд Гэйл, Жэкоб хоёр сонины мухлагийн хажуугаар алхаж байгаад “Тархи угаах туршилт: Хохирогчдод нөхөн төлбөр олгохоор болов” гэсэн том, сүртэй гарчиг олж харжээ. Кастнер тэр нийтлэлийг гүйлгэж хартал “нялх хүүхдийн яриа”, “ой санамжаа алдах”, “сэтгэл зүй тогтворгүй” гэх мэт хэд хэдэн танил үгс нүдэнд нь тусахад, “Жэкоб, энэ сонинг авъя” гэсэн байна.

Ойрхон нэг кофе шопт орж суугаад 1950-аад онд АНУ-ын ТТГ-аас Монтреалын нэгэн докторыг сэтгэл мэдрэлийн өвчтөнүүдэд хачин жигтэй туршилт хийх төслийг санхүүжүүлсэн тухай гайхалтай түүх уншив. Тэр нь өвчтөнүүдийг хэдэн долоо хоног унтуулах, тусгаарлах, дараа нь хүчтэй цахилгаан хүчдэлээр цохиулж, мөн бурхны тоос гэгддэг псикеделик LSD, халючиноген PCP зэрэг туршилтын хар тамхины коктейль уулгах гэх мэт аймшигтай туршилт байжээ. Өвчтөнийг хэлд ороогүй, нялх хүүхдийн түвшинд аваачдаг энэ туршилтыг МакГилл их сургуулийн Аллан Мемориал Хүрээлэнд, тус хүрээлэнгийн захирал Др.Эвэн Камероны удирдлага дор хэрэгжүүлсэн байна.

Шокийн өрөөнд

Хавтасны эхэнд байгаа тэмдэглэлүүдээс үзэхэд сувилагч нар Гэйлд их сайн ханддаг байсан аж. Тэд охинтой сувилагчийн ажлын талаар ярилцдаг, түүнийг “цоглог”, “нээлттэй”, “нямбай” гэж тодорхойлсон байв. Гэвч сувилагч нарын байнгын хяналтад байгаагүй дараа дараагийн саруудад Гэйлийн зан авир огцом өөрчлөгдсөн нь хавтаст хэрэгт нямбайлан бүртгэгджээ: Хэдэн долоо хоногийн дараа “хүүхэд шиг аашилж, хачин юм ярьж, харваас мансуурлын байдалтай байдаг болсон” гэсэн байна.

Мөн сурлага сайтай байсан бүсгүй одоо зургаагаас илүү тоолж чадахгүй, дараа нь “харьцахад төвөгтэй, аюултай, түрэмгий” болж, идэвхгүй, ухаангүй, гэрийнхнийгээ таних чадваргүй болсон байна.

Цахилгаан эмчилгээнээс болж ой санамжаа алдах боломжтой нь эргэлзээгүй. Энэ эмчилгээтэй холбоотой хамгийн түгээмэл гомдол ч энэ байсан. Ой санамж алдахтай нягт хамааралтай байж болох өөр нэг түгээмэл дурдагдсан дам нөлөө нь ухаан доройтол юм.

Эмчилгээний дараах цөөнгүй клиник судалгаанд эрхий хуруугаа хөхөх, атийж хэвтэх, өөрөө хооллож чадахаа болих, ээжийгээ нэхэж уйлах (эмч буюу сувилагчийг эцэг эхээ гэж андуурч бодох) зэрэг шинж тэмдэг шууд илэрч байгаа тухай дурдсан байдаг. Энэ зан авир нь нэг их удалгүй арилдаг ч их хэмжээний шок өгсөн тохиолдолд тэр өвчтөний ухаан эргэлт буцалтгүй доройтож, ярьж, алхаж гишгэж чадахаа больж байгаа тухай зарим эмч дурдсан байв. 70-аад оны дунд үед Электрошок эмчилгээний эсрэг өвчтөний эрхийн төлөө тэмцлийг түүчээлсэн эдийн засаг Мэрилин Райс шок эмчилгээгээр ой санамж, сурсан мэдсэнийхээ ихэнхийг арилгуулах ямар байдгийг маш тодорхой илэрхийлсэн байдаг.

“Өнгөрсөн түүхгүйгээр, хэн нэгний хавирганы яснаас шууд нас биед хүрсэн хүн болгож ургасан Евад ямар байсныг би ойлгодог болсон. Евад яг над шиг хоосон санагддаг байсан биз.”

... Камерон өвчтөнүүдийнхээ “хэв маягийг эвдэх”-дээ ганц удаагийн биш, дараалсан зургаан цохилт өгөх чадвартай Пэйж- Рассел гэдэг харьцангуй шинэ төхөөрөмж ашигласан байна.

Тэгсэн ч зан авирынхаа үлдэгдэлтэй зууралдаад байгаад нь унтууцсан тэрээр хлорпромазин, барбитурат, содиум амитал, азотлог исэл, десоксин, Секонал, Нембутал, Веронал, Меликон, Торазин, ларгактил, инсулин гэх мэт сэргээш, тайвшруулагч, халлюциногенаар дахин дарангуйлжээ. 1956 оны өгүүлэлдээ тэрээр эдгээр бодисыг “хамгаалалтыг нь сулруулахын тулд түүнийг [өвчтөнг] сааталд оруулах” зорилгоор хэрэглэсэн тухайгаа бичжээ.

Нэгэнтээ “хэв маягийг бүрэн эвдсэн”, өмнөх үеийн зан чанар нь хангалттай хэмжээнд арилсан тохиолдолд сэтгэцийн жолоодлогыг эхлүүлж болно.

Камерон нь АНУ-ын орчин үеийн эрүүдэлтийн арга барилыг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэснээс гадна түүний хийсэн туршилтуудаас гамшгийн капитализмын суурь ухагдахууны онцлогийг олж харж болно.

АНХНЫ ТУРШИЛТ

1973 оны 9 дүгээр сарын 11-нд болсон үйл явдлыг Генерал Августо Пиночет ба түүний дагалдагчид цэргийн эргэлт биш, “дайн” гэдэг. Сантиаго тэгэхэд жинхнээсээ дайн болж байгаа газар шиг харагдаж байв: гудамжаар яваа танк байн байн буудаж, сөнөөгч онгоцнууд засгийн газрын ордон, байшингуудыг бөмбөгдөж байлаа. Гэхдээ энэ дайн нэг зүйлээрээ их сонин. Нэг л тал байлдаад байв.

Эхнээсээ Пиночет арми, усан цэрэг, тэнгисийн цэрэг, цагдааг бүрэн хяналтдаа авсан байжээ. Тэгэхэд Сальвадор Альенде өөрийн дэмжигчдээ хамгаалалт болгон зохион байгуулахгүй гэж зөрснөөр өөрийн гэсэн армигүй байлаа. Ганц эсэргүүцэл нь ерөнхийлөгчийн ордон Ла Монеда, түүний дээвэр хавиар өрнөж, Альенде ойрын хүмүүстэйгээ ардчиллын сэнтийг хамгаалахаар баатарлагаар үзэлцжээ.

Альенде алагдаж, засгийн газрын гишүүд нь баривчлагдаж, олныг хамарсан эсэргүүцэл өрнөөгүй тул өдөр гэхэд хунтын их дайн өндөрлөлөө. Летельэр тэргүүтэй “тусгай” хоригдлуудыг Магелланы хоолойн ойролцоо байдаг тэсгим хүйтэн Даусоны аралд аваачив. Сибирийн хорих газрын Пиночет маягийн хувилбар нь тэр байлаа. Чилийн шинэ хунтын төр засгийн газрын хуучин гишүүдийг алж, хорьсноор санаа нь амарсангүй. индонезчүүд ямар байсан шиг чилүүд үнэн голоосоо айж, эмээдэг байснаар л тэдний эрх мэдэл хэвээр хадгалагдана гэдгийг генералууд ойлгож байв. ТТГ-ын нууцын зэрэглэлээс гарсан тайлан ёсоор дараагийн хэд хоногт 13 500 иргэн баривчлагдаж, машинд ачигдаж, хоригдсон байдаг.198 Хэдэн мянган хүнийг Чилийн стадион болон аварга том Үндэсний стадион гэх Сантиагогийн хоёр гол хөл бөмбөгийн стадионд цуглуулж хорив. Үндэсний стадионы гол үзвэр нь хөл бөмбөг биш, үхэл болж хувирлаа. Цэргүүд царай нь харагдахгүй хүнийг хүмүүсийн голоор дагуулан явж, тэдгээр нь “хорлон сүйтгэгчдийг” заадаг байв. Зөөврийн эрүүдэлтийн танхим болгож өөрчилсөн хувцас солих өрөө, үзвэрийн танхимууд руу сонгогдсон хүмүүсийг авч одно. Зуу зуун хүнийг цаазаар авав. Том замуудын хажуугаар цогцос хөглөрч, ус зайлуулах харанхуй хоолойнуудад хөвж яваа харагдах болжээ.

Аймшгийг зөвхөн нийслэл хотоор хязгаарлаад зогсохгүй Пиночет өөрийн хамгийн хэрцгий генерал Сергио Ареллано Старкийг нисдэг тэргээр хойд аймгуудаар явуулж, “хорлон сүйтгэгчдийг” хорьж байгаа хорих газруудын ажлыг шалгуулдаг байв. Хот, тосгон бүрдээ Старк, түүний үхлийн салааныхан онц ноцтой хоригдлуудыг сонгон авч тэр дор нь цаазаар авч явлаа. Зарим тохиолдолд нэг дор хорин зургаан хүнийг хороосон байна. Цусан зам татуулсан тэр дөрөв хоногийн ажиллагааг Үхлийн цуваа гэж ярьдаг болжээ.199 Товчоор бол улс даяараа нэг зүйлийг ойлгов: Эсэргүүцэл аминд халтай.

Эдийн засгийн фронт дээр

Чикаго залуусын хувьд 9 дүгээр сарын 11 бол адреналин ялгарсан, хөөрч догдолсон өдөр байв. Сергио де Кастро усан цэргийн хүчин дэх холбоотой хүмүүстэйгээ цахилгаанаар холбогдож, “Тоосго” төлөвлөгөөний сүүлийн хэсгийг хуудас хуудсаар нь хянуулан батлуулж байлаа. Харин цэргийн эргэлтийн өдөр нэгэнт ирэхэд Чикаго залуусаас цөөнгүй хэд нь баруунтны үзлийн Эл Меркурио сонины хэвлэх үйлдвэрт байрласан байв. Гудамжинд буугаар буудаж байхад хэвлэлийн газрынхан хунтын засгийн газрын ажлын эхний өдөр эхлэх үед баримт бичгийг бэлэн байлгахын тулд уйгагүй зүтгэж байлаа.

Хэвлэлийн машинууд “тэр урт баримт бичгийг олон хувь хэвлэх гэж зогсоо зайгүй ажиллаж байсан” гэж сонины редакторуудын нэг Артуро Фонтан дурсав. Тэгээд ямартаа ч амжжээ. “1973 оны 9 дүгээр сарын 12-ны лхагва гаргийн үд дундаас өмнө засгийн газрын чиг үүргийг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний генерал оффицеруудын ширээн дээр төлөвлөгөө очсон байв.”

Эцсийн баримт бичигт дурдсан санал нь Мильтон Фридманы Капитализм ба Эрх чөлөө номд дурдсантай гайхалтай адилхан байв: Хувьчлал, зохицуулалтын чөлөөлөлт, нийгмийн халамжийн таналт гэсэн чөлөөт зах зээлийн гурвал.

Чилийн АНУ-д бэлтгэгдсэн эдийн засагчид эдгээр үзэл санааг ардчилсан хэлэлцүүлгийн хүрээнд тайван замаар нэвтрүүлэх гэж үзсэн боловч ямар ч яриагүйгээр үгүйсгэгдсэн. Харин одоо өөрсдийнх нь радикал үзэл санааг арай л дуулгавартай хүлээж авах нөхцөл үүсэж, Чикаго залуус төлөвлөгөөтэйгөө эргэн иржээ. Энэ үед дүрэмт хувцастай хэдэн нөхөр л тэдэнтэй санал нийлэхэд хангалттай байв. Улс төрийн хүчтэй өрсөлдөгчид нь нэг бол шоронд, нэг бол шороонд, эсвэл дүрвээд алга болсон.

Эхний хагас жилийн хувьд Пиночет Чикагогийн дүрмийг үнэнчээр дагав: төрийн өмчит компаниудыг бүгдийг нь биш ч гэсэн заримыг нь хувьчлав (зарим банкийг хүртэл). Арилжаа санхүүгийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг зөвшөөрөв.

Чилийн үйлдвэрлэгчдийг удаан хамгаалсан хаалтуудыг авч, гаднын импортод хилээ цэлийтэл нээж өгөв. Зэвсэгт хүчний төсөв ихээр өссөн боловч нийт төсвийг 10% багасгав. Үнийн хяналтыг ч зогсоосон нь талх, хүнсний тос зэрэг хэрэгцээт зүйлсийн үнийг хэдэн арван жилийн турш зохицуулж байсан орны хувьд огцом алхам боллоо.

Чикаго залуус төрийн оролцоог энэ бүх салбаруудаас гэнэт гаргах юм бол эдийн засгийн “байгалийн” хууль тэнцвэрээ тогтоож, зах зээл дээрх эрүүл бус организмаас үүдэж эдийн засаг халуурч байгаа үзэгдэл гэгдэх инфляци илбийн юм шиг унаад ирнэ гэж Пиночетэд баталж байв. Даанч тэгсэнгүй. 1974 онд инфляци 375%-д хүрсэн нь дэлхийн хамгийн өндөр, Альендегийн үед халуурч байснаас даруй хоёр дахин өндөрт хүрлээ. Талх гэх мэт хэрэгцээт барааны үнэ тэнгэрт хадав. Гэтэл нөгөө талд, Пиночетийн “чөлөөт худалдааны” туршилтаас болж хямд импортын бүтээгдэхүүнүүд орж ирснээр чили хүмүүс ажилгүй боллоо. Дотоодын бизнесүүд өрсөлдөж чадахгүйд хүрснээр үүдээ барьж, өлсгөлөн газар авлаа. Чикагогийн дэг сургуулийн эхний лаборатори сүйрэлд оров.

Фридман тэнд байх хугацаандаа ганц л юм ярьжээ. Цэргийн эргэлт уг нь зөв замдаа явж байсан ч чөлөөт зах зээлийн зарчмыг илүү гүн тусгах шаардлагатай байж. Тэрээр өгсөн ярилцлагадаа бодит амьдрал дээрх эдийн засгийн хямралын үед олон нийтийн өмнө огт яригдаж байгаагүй нэр томьёо ашиглав: “Шок эмчилгээ” хэрэгтэй гэж тэр хэллээ.

“Энэ бол цор ганц арга. Өөр ямар ч арга байхгүй. Туйлын үнэн. Өөр урт хугацааны шийдэл байхгүй” гэж тэр хэлжээ.

Пиночетэд төрийн зардлыг улам багасгах буюу “зургаан сарын дотор 25 хувиар... бүх түвшинд” танахын сацуу “бүрэн чөлөөт худалдаа” бий болгохын тулд компаниудыг дэмжсэн бодлогын багц хэрэгжүүлэхийг түлхсэн байв. Пиночет “хувийн хэвшлийг дөнгөлж байгаа саад бэрхшээлүүдийг болж өгвөл бүгдийг” арилгаснаар төрийн албанаас халагдсан хэдэн зуун мянган хүн тэр дороо удахгүй өсөн дэвжих хувийн секторт төвөггүй ажилд орно гэж Фридман үзжээ.

Зөвлөгөөг нь дагах юм бол “эдийн засгийн гайхамшиг”-ийн эцэг нь болж, “хэдхэн сарын дотор инфляцийг бууруулж”, ажилгүйдлийн асуудал ч “хэдхэн сарын дотор цэгцэрч, эдийн засаг дороо сэргээд ирэх болно” гэж Фридман генералд амлаж байв. Гэхдээ Пиночет хурдан, шийдмэг ажиллах ёстой. Фридман “шок” ямар чухал болохыг дахин дахин онцлохдоо яг энэ үгийг гурван удаа ашиглан “аажмаар хэрэгжүүлэх гэдэг боломжгүй” хэмээн тодотгожээ.

Үргэлжлэл бий.

Номын тухай дэлгэрэнгүй: http://www.monsudar.mn/books/view/334/

2019-05-15 14:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших