Хайлт хийх

Номын хэсгээс: ШОК НОМЛОЛ 4 - ХХ зууны хамгийн амжилттай луйврууд

  2019-05-29
 
Канадын сэтгүүлч Наоми Клайны Шок номлол: Гамшгийн капитализмын үүсэл номын хэсгээс уншигчдадаа  цувралаар хүргэж байна.

Нью-Йорк таймсыг бестселлер тус бүтээлийг “Монсудар” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргажээ. Тус бүтээлд Милтон Фридман тэргүүтэй неолиберал эдийн засагчдын гаргаж ирсэн Шок номлол улс орнуудад хэрхэн хэрэгждэг тухай өгүүлнэ. Түүгээр ч барахгүй өнөөгийн Монгол улсын сүүлийн 30 жилийн ээдрээтэй, эргэлзээтэй асуудлуудын зангилааг бага боловч уншигчдад тайлна.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Фридманы хямралын тухай онолыг туйлын зөв болохыг Сакс тун гайхалтай тохиолдлоор баталсан. Санаатай тэгээгүй байх л даа. Боливийн гиперинфляцийн сүйрэл нь жирийн үед улс төрийн хувьд боломжгүй байсан хөтөлбөрийг түлхэх шалтаг болсон байна. Хэдий эвлэлийн хөдөлгөөн нь хүчтэй, зохион байгуулалттай, Че Геварагийн сүүлчийн бэхлэлт болсон зүүнтний уламжлалтай улс байсан ч хяналтаа алдсан валютыг нь тогтворжуулах нэртэй огцом шок заслыг хүлээж авахаас өөр аргагүй болжээ.

80-аад оны дунд үед цөөнгүй эдийн засагчид жинхэнэ гиперинфляцийн хямрал цэрэг дайны хямралтай ялгагдахааргүй дүр зураг бий болгодгийг тогтоосон байдаг. Аль ч үед айдас, үймээн үүсгэж, дүрвэх нь дүрвэж, амь амьдрал хагацаж байдаг аж. Чилид Пиночетийн хийсэн “дайн,” Маргарет Тетчэрийн Фолклендийн дайнууд ямар нөхцөл бүрдүүлж өгсөн яг тэр нөхцөлийг Боливид гиперинфляци бий болгов. Гонигийн том өрөөнд цугласан эдийн засагчдын багт яаралтай арга хэмжээ авах боломжийн тохироог, ардчиллын зарчмыг түр хойш тавьж, эдийн засгийн хяналтыг шилжүүлэх онцгой тохиолдлыг үүсгэсэн билээ. Уиллиамсон мэтийн Чикагогийн дэг сургуулийн хэт чигч үзэлтнүүдийн хувьд гиперинфляци бол Саксын үзсэн шиг шийдэх ёстой асуудал биш, харин ашиглах ёстой боломж байлаа.

80-аад оны үед ийм боломжууд хаа сайгүй урган гарч байв. Хөгжиж буй орнууд, тэр дотроо Латин Америк тэр чигээрээ гиперинфляци руу аажмаар унасан. Энэ хямрал нь хоёр үндсэн шалтгаантай бөгөөд энэ хоёр шалтгаан хоёулаа Вашингтоны санхүүгийн институтүүдээс үүдэлтэй. Эхнийх нь дарангуйллын төрийн үед хуримтлагдсан хууль бус зээлүүдийг ардчилсан шинэ засгийн газарт уламжлуулах шаардлага. Харин удаах нь хүүний түвшин хөөрөгдөхийг зөвшөөрсөн Фридман маягийн АНУ- ын Холбооны нөөцийн сангийн шийдвэр бөгөөд энэ нь өнөөх зээлийн дарамтыг ихээр нэмэгдүүлсэн.

Сэжигтэй өрийг шилжүүлсэн нь

Үүнд Аргентин жинхэнэ тод жишээ болно. Фолклендийн дайны дараа 1983 онд хунт унаж, аргентинчууд Рауль Алфонсиныг ерөнхийлөгчөөрөө сонголоо. 

Шинэхэн чөлөөлөгдсөн энэ улсад өрийн бөмбөг гэгдэх зүйл аль эрт суурилагдсан байсны ачаар удахгүй дэлбэрэх байв. Үеэ өнгөрөөж буй хунтынхан ардчилсан  ёсонд “нэр төртэйгөөр шилжих” гэж тодорхойлсон үйл явцын хүрээнд шинээр бүрэлдсэн засгийн газар генералуудын тавьсан өрийг хариуцахыг Вашингтон шаардаж эхэллээ. Хунтын засгийн газрын үед Аргентины гадаад өр нь цэргийн эргэлтийн өмнөх 7.9 тэрбум доллараас засгийн эрхээ өгөх мөчийн 45 тэрбум болтлоо суга өссөн байв. Үүнд ОУВС, Дэлхийн банк, АНУ-ын Экспорт-Импорт банк, мөн АНУ-ын хувийн банкнуудаас авсан зээлүүд байлаа.

Бүс нутаг даяар нөхцөл байдал бараг л ижилхэн байв: Уругвайн хунтын засгийн газар эрх авах үедээ хагас тэрбум доллар байсан гадаад өрийг 5 тэрбум болгож өсгөсөн нь 3 сая хүнтэй тус оронд томоохон дарамт болжээ. Хамгийн хүнд жишээ болох Бразилд 1964 онд санхүүгийн хэв журам тогтоохоор гарч ирсэн генералууд 3 тэрбум доллар байсан өрийг 1985 он гэхэд 103 тэрбум болгосон байв.

Ардчилалд шилжиж байх үед эдгээр өр нь “сэжигтэй” гэсэн хүчтэй аргументыг хуульт ёс талаас нь ч, шударга ёс талаас нь ч дэвшүүлж, өөрсдийг нь дарангуйлан дээрэлхэж байсан хүмүүсийн өрийг ард түмэнд шууд тулгаж болохгүй гэж байв.

Ялангуяа Өмнөд гурвалжингийн хувьд гадны зээлийн ихэнх нь дарангуйллын үед буу, усан буу, хамгийн сүүлийн үеийн эрүүдэх багаж хэрэгсэл зэрэг цэрэг, цагдаагийн ажиллагаанд зарцуулагдсан тул энэ асуудал онц ноцтойд тавигдаж байлаа. Чилид гэхэд энэ зээлээр зэвсэгт хүчний төсвийг гурав дахин нэмэгдүүлж, 1973 онд 47 000 хүний бие бүрэлдэхүүнтэй байсныг 1980 он гэхэд 85 000 болгон өргөжүүлэхэд зарцуулсан юм. Аргентины хувьд Дэлхийн банкны тооцоогоор генералуудын тавьсан өрний 10 тэрбум орчим доллар нь цэргийн зориулалттай багаж, техник авахад зарцуулагдсан байна.

Зэвсэгт зарцуулагдаагүй үлдсэн мөнгө зүгээр л алга болсон байв. Хунтын дэглэмийн нэг том хэсэг нь авлига байсан нь ирээдүйд Орос, Хятад, сүүлд эзлэгдсэн Иракийн “чөлөөт луйврын бүс” (унтууцсан АНУ-ын зөвлөхийн нэрлэснээр)-д ижил төстэй эдийн засгийн бодлого хэрэгжиж эхлэхэд үүсэх дүр зургийг хурдан харуулаад өнгөрсөн.466 2005 оны АНУ-ын Сенатын тайланд дурдсанаар Пиночет өөрөө гэр бүлийн хүмүүсийнхээ нэр дээр болон өөрийн нэрийнхээ өөр өөр хувилбаруудаар гаднын банкнуудад 125 нууц дансны сүлжээ босгосон байжээ. Хамгийн гайхалтай жишээ нь Вашингтон ДиСи-д төвтэй Риггс банкан дахь 27 сая долларын хадгаламж байв.

Аргентины хунт бол бүр цагаандаа гарсан байжээ. 1984 онд эдийн засгийн хөтөлбөрийн зохиогч Хосе Мартинез де Хоз өөрийнхөө толгойлдог байсан компанид төрөөс их хэмжээний татаас авсантай холбоотой залилангийн хэргээр баривчлагдав. (Энэ хэргийг сүүлд хэрэгсэхгүй болгосон). Үүнтэй зэрэгцэн Дэлхийн банк хунтын засгийн газрын зээлсэн 35 тэрбум долларыг мөшгөж үзээд 46 хувь нь буюу 19 тэрбум доллар нь оффшор данс руу шилжсэнийг тогтоожээ. Швейцарын холбогдох албан тушаалтнууд ч энэ дүнгийн ихэнх нь дугаар бүхий дансанд байршсаныг батлав.  Зөвхөн 1980 онд л гэхэд Аргентины өр 9 сая доллараар нэмэгдэж, тэр жилдээ Аргентины иргэдийн нэр дээрх гаднын дансанд 6.7 сая доллар нэмэгдэж байршсаныг АНУ-ын Холбооны нөөцийн сан илрүүлсэн байна. Аргентины Чикаго залуусын олонхыг биечлэн сургасан Чикагогийн их сургуулийн алдарт профессор Лэрри Сиастад дутаж байгаа энэ хэдэн тэрбум долларыг (оюутнуудынх нь хамар доороос хулгайлсан) “ХХ зууны хамгийн амжилттай луйвар” гэжээ.

Хунтын хулгайчид энэ гэмт хэрэгтээ хохирогчдыг ч элсүүлсэн байв. Буэнос Айресын ойролцоо эрүүдэлтийн ЭСМА төвд байсан гадаад хэлний боловсрол өндөртэй, дээд боловсролтой хоригдлуудыг шоронгийн өрөөнөөс нь гарган данс тооцоогоо хөтлүүлдэг байжээ! Грациела Далео нэртэй нэгэн хоригдол шамшигдуулж буй мөнгөө оффшорт хадгалах заавар зөвлөмжийг офицеруудад зориулж бичих даалгавар авч байсан байна.

Үндэсний өрийн үлдэгдлийг хүүгийн төлбөрт бас хувийн компаниудыг сэжигтэйгээр дэмжихэд зарцуулжээ. Аргентины дарангуйлал нурахын өмнө 1982 онд хунтынхан хувийн сектор сүүлчийн удаа дэмжлэг үзүүлсэн байв. Аргентины төв банкны ерөнхийлөгч Поминго Кавалло Чилийн пираначууд шиг өр тавьсаар дампуурахын ирмэгт хүрсэн томоохон олон улсын болон дотоодын компаниудын өрийг төр хариуцахыг зарлалаа. Энэ нь компаниуд өмч, ашгаа өөрсдөдөө үлдээж, харин 15-20 сая долларын өрийг нь төсвөөс дарах нягт сайхан тохироо байв. Тэдний дунд Форд Мотор Аргентин, Чейс Мэнхэттэн, Ситибанк, IBM, Мерседес-Бенз зэрэг компаниуд байлаа.

Эдгээр ёс бусаар хуримтлагдсан өрөнд дефольт зарлах саналтай талаас энэ мөнгө авлига, хүчирхийлэлд зарцуулагдахыг зээлдэгчид нь мэдэж байсан, мэдэж байх учиртай гэсэн аргумент дэвшүүлдэг. 1976 оны 11 дүгээр сарын 7-нд тухайн үеийн төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжер, цэргийн дарангуйллын үеийн Аргентины гадаад хэргийн сайд адмирал Цезар Августо Гуссетти нарын уулзалтын тэмдэглэлийг Төрийн департамент нууцын зэрэглэлээс гаргаснаар энэ хэрэг эрчээ авжээ.

Цэргийн эргэлтийн дараах хүний эрхийн асуудал олон улсад хурцаар тавигдаж эхэлснийг хэлэлцсэний дараа Киссинжер “Сонсооч. Бидний үндсэн хандлага бол та нарыг амжилтад хүрээсэй гэж л хүсэж байгаа шүү дээ. Найзуудыгаа дэмжиж байх ёстой гэж үздэг их хуучинсаг үзэлтэй хүн... Та нар хэр хурдан амжилтад хүрнэ, төдий сайн” гэж хэлж байжээ. Тэгээд цааш нь зээлийн тухай асуудлыг сөхөж, Аргентины “хүний эрхийн асуудал” АНУ-ын засгийн газрын гар хөлөнд тушаа болохоос өмнө амжиж гаднын тусламжит хөтөлбөрүүдэд аль болох хурдан, боломжоороо их хэмжээний хүсэлт гаргахыг Гуссеттид зөвлөсөн байв. “Банканд хоёр зээлийн хүсэлт байгаа юм байна” гэж Интер-Америкийн Хөгжлийн Банкан дээрх хүсэлтийг Киссинжер дурдаад, “Бидэнд үүний эсрэг санал өгөх бодол байхгүй” гэжээ. Мөн Экспорт-Импортын банканд ч хүсэлтээ гарга. Танай эдийн засгийн хөтөлбөр амжилттай хэрэгжээсэй гэж бид хүсэж байна. Түүнд нь чадахаараа туслах болно” гэж сайдад нэмж хэлсэн байв.

Өрийн шок

Шинэхэн ардчилсан төрд өнөөх өрүүд томоохон дарамт болж байсан ч энэ дарамт улам хүндэрч таарлаа. Дахиад нэг шокийн сураг гарч эхлэв: Волкерын шок. Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Паул Волкерын АНУ-д хүүгийн түвшинг огцом нэмэгдүүлсэн шийдвэрийг эдийн засагчид ингэж тодорхойлсон юм. Үүгээр 1981 онд хамгийн дээд хэмжээндээ буюу 21 хувьд хүрч 80-аад оны дунд үе хүртэл эрчээ алдаагүй билээ. АНУ-д хүүгийн түвшин өссөнөөр дампуурлын давлагаа нүүрлэж, 1983 онд моргейжийн зээлэндээ дефольт болсон хүмүүсийн тоо гурав дахин өсөөд байлаа.

Гэвч хамгийн хүчтэй өвдөлт АНУ-ын гадна мэдрэгдэв. Өрийн томоохон дарамт үүрч явсан хөгжиж буй орнуудад “өрийн шок”, “өрийн хямрал” ч гэгддэг Волкерын шок нь Вашингтоноос буудсан цахилгаан буу мэт тусаж, донсолголоо. Хүүгийн түвшин хөөрөгдсөнөөр гаднын зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэж, ихэнх тохиолдолд өндөр төлбөрийг дахин зээл авч байж л хаадаг байв.  Ингээд өрийн эрчлээ гэдэг зүйл үүслээ. Аргентинд хунтынханаас хүлээж авсан 45 тэрбум долларын зээл нь юу юугүй өсөж 1989 онд 65 тэрбумд хүрэв. Ядуу орнуудад яг ижил нөхцөл байдал үүслээ. Бразилын өр 50 тэрбум байсан бол Волкер шокоос болж зургаан жилийн дотор 100 тэрбум болж өссөн байдаг. 70-аад оны үед зээл ихээр авсан Африкийн олон орон ч яг ижилхэн тавилантай учрав. Нигерийн өр яг ижилхэн богино хугацаанд 9 тэрбумаас 29 тэрбум болтлоо өсжээ.

Үргэлжлэл бий.

Номын тухай дэлгэрэнгүй: http://www.monsudar.mn/books/view/334/

2019-05-29 16:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших